Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголыг Дубай шиг болгох хэмжээний нүүрсийг сүүлийн 10 жилд хулгайлсан байна гэв


Нэр бүхий иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь ард түмний өмч болгох асуудлаар мэдээлэл хийлээ.

 
Энэ үеэрээ тэд: " Манай төр, засгийн сайд, гишүүд анх юу ярьсан бэ? гэхээр жил бүр улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө алдагдаад байна гэсэн. Нэг хүн гарч ирээд 44 их наяд төгрөг гэсэн. Гэтэл 44 их наяд байхгүй ээ гэсэн. Дүн зөрөөд байхаар нь тооцоод үзлээ. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гэдэг бол сүүлийн 5-6 жилийн дунджаар бодоод үзэхээр 4-5 тэрбум доллар байна. Жилийн 4 тэрбум доллар гэж бодоод сүүлийн 5 жил энэ хэмжээний мөнгө алдсан гэж үзвэл 20 тэрбум доллар болно доо. Энэ нь 70 их наяд орчим төгрөг гарч ирж байна. Төр засгийн хүмүүс маань өөрсдийн хэлсэн үгээ сайн ойлгодоггүй юм уу? яадаг юм бэ? Үүнийгээ сайн тооцож үзэх ёстой. Ер нь бол зөв. Яаж алдагдаж байна вэ? гэхээд үзэхээр олон сонирхолтой зүйл гарч ирж байгаа юм л даа. Үнийн зөрүү байгаа. Энэ бол найдвартай батлагдсан. Залуус гарч ирж жагсаад нүүрсний хулгайчдыг ил болго гээд ил болгосон. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдлоо. Томилогдсоноос хойш 2 сар орчмын хугацаанд юу ярьсан бэ? гэхээр бид нүүрсээ амны үнээр биш хил боомтын нөхцөлөөр 190 доллараар зарж байгаа гэсэн мэдээлэл явж байна. Яг одоо зарж байгаа үнэ нь. Өмнө нь яагаад ингэж зарж байгаагүй юм бэ? Өмнө нь хил боомтын үнэ 200, 300 доллар, хил давуулаад зарвал бүр 600 доллар ч хүрч байсан. Нэг тонн нүүрс 600 доллар шүү.
 
 
Өнөөдөр хилийн нөхцлөөр зарахад 190 доллар хүрч байгаа юм бол зөрүү нь 130 доллар. Нэг тонн нүүрснээс хамгийн багадаа 130 доллар бид алдаж байжээ. Энэ нь бүр батлагдчихаж байгаа юм. 270-хан км газар зөөгөөд Ганц модны боомтоор хил давуулаад өгөх юм бол 1 тонн нүүрс 60 доллар биш 250-300 доллар, дээд тал нь 600 доллар хүрч байна.
 
 
Ковидын үед 600 доллар хүрч байсан. Энэ үнээр бодохоор жилд улсын төсөвтэй тэнцэх хэмжээний доллар алдагдаад байгаа нь үнэн юм аа. Алдагдаж байгаа өөр нөхцлүүд нь оффтейк гэрээ байна. Шошго сольдог арга байна. Яаж шошго сольдог вэ гэхээр коксжих нүүрсээ Зүүнбаян хүртэл тээвэрлээд, эсвэл Сайншандад аваачмагцаа тэндээ хүрэн нүүрс гэдэг шошго нааж хил давуулаад, Хятадын хил рүү оронгуутаа коксжих нүүрс болгож шошго наадаг. Үүн дээр 150-200 долларын үнийн зөрүү байгаа. Хүрэн нүүрс болоод коксжих нүүрсний 1 тонн тутам дахь үнийн зөрүү.
 
 
Мөн хоосон машин гарч байна гэсэн. Үүнийг маш тодорхой болгосон. 6,2 сая тонн нүүрсийг хоосон машин хэлбэрээр хил дээр бүртгээд гаргасан. Гэтэл тэр нь хоосон биш нүүрстэй машин байж таарч байгаа шүү дээ. Ингэж бас хулгай хийсэн байна. Мөн стандартын зөрүү гэж бий. Тавантолгойн нүүрсийг доод хэмжээгээр нь стандарт тогтоочихдог. Хятадууд ирээд хилээр гаргаад бас адилхан стандартыг нь сольчихдог. Монголд хамгийн доод стандарт гээд, Хятадын хилээр гараад тэр нь өндөр стандартын нүүрс болчихдог. Үнийн зөрүү нь тонн тутамдаа 60-70 доллар. Мөн пүү буюу жингийн зөрүү байна. 135 тонн нүүрстэй машиныг 100 тонн нүүрстэй гээд Хятадын хилээр ороод жинхэнэ жингээрээ 135 тонн болчихдог гэх мэтээр нүүрс хулгайлаад байна.
 
Би түрүүн 70 их наяд гэж зөвхөн нүүрсний үнийн зөрүү дээр ярьсан. Сая дурдсан жингийн зөрүү, стандарт, хоосон машин, оффтейк гэрээ гээд бүгдийг нь тооцож ярих юм бол Дубайг босгох хэмжээний мөнгө сүүлийн 10 жилд Монголын хилээр гараад явчихсан байж тун болзошгүй гэдгийг би хэлмээр байна.
 
 
Яагаад дахин дахин мэдээлэл өгөөд байгаа вэ? гэхээр ард түмэн асар их боломжоо алдсан байна. 11 жилд бидэнд үйлдвэр барьчих боломж байж. Эмнэлэг барьчих байж. Гэтэл өнөөдөр Монгол хүний амь шалан дээр, Монгол хүний эрх уланд л байна шүү дээ." гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ