Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Уран зургаар дамжуулан үндэсний өв, соёлыг илэрхийлжээ



Дархан хотын музейд эх хувиараа хадгалагдаж буй уран зургийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол түмний үндэсний их баяр цэнгэл наадмын тухай өгүүлсэн зургийг онцоллоо. Дэлхийн улс, орнууд өөр өөрийн түүхийг шигтгэсэн сонин, содон уламжлалт баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Түүний нэгэн адил бид бүхний үндэсний онцлогийг илэрхийлсэн баяр бол Наадам юм. Өнгөрсөн түүхийг бид уран зураг, аман эх сурвалжаас авдаг байса
н бол XX зуун гарсаар гэрэл зураг, видео бичлэгээс бодит зүйлийг хойч үедээ үлдээдэг болсон. Гэхдээ хөгжилтэй зэрэгцэн оршиж ирсэн, одоо ч оршсоор байгаа нэгэн зүйл бол уран зураг юм.
Уран зургаар дамжуулан үндэсний өв, соёл, баяр наадмыг илэрхийлсэн олон бүтээл бий. Түүний нэг нь Дархан хотын музейд 32 дахь жилдээ эх хувиараа хадгалагдаж буй “Монгол наадам” холст, холимог техник уран зураг юм.
Энэхүү бүтээл нь Архангай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дархан хотын музейн дарга агсан Самдангийн Нямдаваагийнх. Монголчууд бид нүүдлийн соёл, иргэншилтэй, олон үндэстэн, ястантай өвөрмөц ёс заншилтай ард түмэн.
Энэхүү зурагт зураач хүн, байгаль, амьтны гурвалсан холбоог харуулсан, өвөг дээдсээс уламжилж ирсэн зан үйл, зугаа цэнгэл, тоглоом наадам бидний үндэсний соёл юм гэдгийг илэрхийлжээ.
Зохиомжид дэлгэр зуны сайхан цагт ус, ургамал жигдэрч, хүн, малын зоо тэнийн амарч наадаж, жарган цэнгэж буйг өргөн дэлгэр харуулсан байна.
Зургийн төвд өргөө цагаан гэрийн хойморт цагаан ооч сахалтай ахмад настан хадаг, мөнгөн аягатай сүү барин ерөөлийн үг хэлэх бөгөөд эргэн тойронд халх, буриад, мянгад, цахар зэрэг олон ястны төлөөлөл хуран цугларсан нь ямар нэгэн томоохон баяр наадмын эхлэл гэлтэй.
Гэрийн гадаа эргэн тойронд мал аж ахуйтай холбоотой элдэв тоглоом наадам өрнөх ба тэдгээрт оролцож буй хүмүүс идэвхтэй хөдөлгөөнд орших нь чин сэтгэлээсээ хичээж буйг илтгэнэ. Энд хоёр залуу морь уургалж, бас хоёр морьтон тулам булаалдаж, хэн нэгэн эмнэг сургах бол наад хэсэгт дэмбээдэж, зарим нь биелэн бүжиж байна. Харин алсад тэмээ болон сарлагийн уралдаан болох ажээ.
Энэ мэт олон хүнтэй энэ зохиомжоос монголчуудын уламжлалт тоглоом наадмын нэгээхэн хэсэгтэй танилцах бөгөөд энэ бүхнийг зохиомжийн хурц тод өнгүүдийн найрал улам бүр баяр баясгалантай болгожээ.
Зураач С.Нямдаваа нь уламжлалт монгол ахуйн зан заншлын тухай уран бүтээлтэй дүрслэн харуулахыг зонхилдог бөгөөд бид өмнө нь монгол зургийн аргаар тод томруун харуулсан “Их нүүдэл” зургийн тухай хүргэсэн билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ