Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлжээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байгуулагдах Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл гараанаас гарчээ. Орон нутгийн иргэдтэй зөвшилцөж, өрөмдлөг хийж эхэлжээ. Уг төсөл нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд баруун бүсийг найдвартай цахилгаан эх үүсвэрээр хангах стратегийн томоохон нөлөө бүхий бүтээн байгуулалт юм. 
 
 
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-7 хувиар нэмэгдэж байна. Өвлийн цагт огцом нэмэгддэг эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр нөхөх боломжтой.
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 мгвт-ын хүчин чадалтай. Станц ашиглалтад орсноор баруун гурван аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, ОХУ-аас импортлох эрчим хүчний биет хэмжээ буурах юм.
 
ОХУ-аас манай улс нэг квт-ц эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг. Тус усан цахилгаан станц ашиглалтад орсноор нэг дахин бага үнээр дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ