Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын гарди М.Бадарч нэг өдрийн зайтай түрүү, үзүүр хүртэв


Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Арангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч 8 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ. 
Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа. 
Дунд шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан А.Нармандах нар үлдэв. 
Ирэх долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагаас Алтан цомын төлөөх цувралын шигшээ найман багийн барилдаан эхэлнэ. 
Эхний өдөр 20:00 цагаас Увс болон Булган аймгууд барилдах бол 
хоёрдугаар сарын 2-нд 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай, 
хоёрдугаар сарын 3-нд 20:00 цагаас Төв – Баянхонгор, 
хоёрдугаар сарын 4-нд 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд учраа тааран барилдана. 
Мөн хоёрдугаар сарын 5-нд 12:00 цагаас "Жем Интернэшнл" ХК-ийн нэрэмжит "Улсын харцага цолны хүндэтгэл"-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ