Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

З.Батырбек: Хөгжлийн банк 2023 онд зээлдэгчдээр 450 сая долларыг эргэн төлүүлнэ



Хөгжлийн банкны эрсдлийн бодлогын газрын захирал З.Батырбектэй ярилцлаа. 
-Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш жил шахам болж байна. Сүүлийн мэдээллээр 14 чанаргүй зээлдэгч зээлээ бүрэн төлж, хаасан гэж байсан. Нийт төлөлт хэд болсон бэ? 
-Одоогийн байдлаар 16 зээлдэгч зээлээ бүрэн төлж, нийт их наяд 85 тэрбум төгрөг эргэн төлөгдлөө. Шинэ он гарахын өмнөхөн ТОСК-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр 185 гаруй тэрбум, "Нью яармаг хаусинг прожект"-ын 85 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, бондоор, хөрөнгөөр гэж төлүүлж байна. Энэ бүхэн нийлээд их наяд 85 тэрбум төгрөг болж буй юм.  
Хөгжлийн банк 2023 онд 500 сая долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр уг хоёр бондыг төлөх юм. Одоо цугларсан их наяд гаруй төгрөгөөр Самурай бондын 30 тэрбум иенийг худалдан авч, тусгай дансанд байршуулсан. Өөрөөр хэлбэл, иенийн ханш бага байх үед худалдан авсан, одоо Самурай бондыг төлөхөд асуудалгүй. Мөн үлдэгдэл мөнгөөр 50 сая доллар худалдан авсан, доллар хэлбэрээр хадгалж байна. Үүнийг Евро бондын төлөлтөд зарцуулах юм. Хөгжлийн банкны 2023 оны хамгийн том зорилт бол 500 сая долларын Евро бондын үлдэгдэл 450 сая долларыг бүрдүүлэх. Ингэхдээ эргэн төлөлтийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлнэ. 
-Хоёр чанаргүй зээл нэмж хаагдсан юм байна шүү дээ? 
-Тийм. Нью яармаг хаусинг прожект шүүхийн шийдвэрээр гарсан дүнгээр буюу 85.7 тэрбум төгрөгийг төлсөн. Үүн дээр тодруулж хэлэхэд, зээлээ төлөөгүйгээс үүдэж Хөгжлийн банк хохирсон учир алдагдсан боломжийг эрүүгийн журмаар шийдэх тал дээр ажиллана. Өнгөрсөн онд 10 гаруй зээлийг шүүх рүү шилжүүлж, шийдүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 200 гаруй тэрбумын есөн зээл байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан ч Хөгжлийн банктай хэлцэл хийгээд явж буй 10 орчим зээл байна. Энэ мэтчилэн зээлдэгч болгонд төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглаж байна. 
-Ирэх онд эргэн төлөлт ямархуу байх төлөвтэй байна вэ, ямархуу байдлаар төлүүлэх вэ. Огт төлөхгүй байгаа компаниуд бас харагдаж байна. Энэ компаниудыг хэрхэх вэ? 
-Тухайн компанийн үйл ажиллагаанаас хамааран санхүүгийн янз бүрийн аргыг хэрэглэнэ. Зарим нь графикийн дагуу төлөхөөр тохирч, зарим нь шүүхийн шийдвэрээр, зарим нь хэлцэл хийж холбогдох хөрөнгөөр нь, зарим нь санхүүгийн бусад хэрэгсэл буюу хувьцаа, бондыг ашиглан төлүүлж байна. Өмнө хэлсэнчлэн, томоохон дүнтэй 16 чанаргүй зээлийг төлүүлсэн. Мөн энэ онд 2022 онтой дүйцэхүйц хэмжээний эргэн төлөлтийг хийхэд зорьж ажиллана. Ингэж төлүүлж байж Евро бондын эргэн төлөлтийг хангах юм. Чанаргүй зээлүүдийг төлүүлэхээс гадна хэвийн ангилалд байгаа зээлүүд ч мөн тэр 450 сая долларыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна.  
Хөгжлийн банкинд бүртгэлтэй 52 зээл бий. Үүнээс 40 гаруй нь чанаргүй. Зарим зээлийг хэвийн ангилалд шилжүүлэхийн тулд тухайн зээлдэгчтэй хамтран ажиллаж байна. Зарим нь хууль, хяналтын байгууллагад шилжиж шүүхийн шийдвэрээр төлүүлэхэд ажиллаж байна. Шүүх рүү шилжүүлсэн 32 зээл бий. Нийт их наяд орчмын зээл. Хамгийн том дүнтэй нь Хөтөл ХХК, Бэрэн ХХК, Эрэл ХХК байгаа юм. Энэ гурван компанийн зээл нийлээд 800 орчим тэрбум.  
Эрэл ХХК, Хөтөл ХХК-ийн хувьд 2019 оноос хойш анхан шатны шүүх хурлын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Учир нь, шүүх хурал байнга хойшилдог. Эрэл ХХК-ийн хувьд 20 орчим, Хөтөл ХХК-ийн хувьд 20 гаруй удаа хойшилсон.  
-Хөтөлийг улсад шилжсэн шүү дээ. Тэгсэн ч эргэн төлөлтөд хамтарч ажиллахгүй байгаа гэсэн үг үү? 
-Хоёр өнцгөөр авч үзэж болох юм. Нэг нь, Хөтөл ХХК-ийн асуудлыг Засгийн газрын түвшинд 49 хувийн ажлын хэсэгтэй хамааруулж байгаа. Энэ бол Засгийн газрын хүрээнд хийгдэж буй ажил. Бид зээлдэгч, зээл авагч гэдэг талаас асуудалд хандаж, төлүүлэх талаас хандаж байна. Давхар хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явж байна. Хэрвээ энэ зээл хууль бусаар зарцуулагдсан байвал буруутай этгээдээр төлүүлнэ. Төрд ирснээс хойш ахиц гарч байгаа юу гэвэл гарч байна. Холбогдох мэдээ мэдээлэл солилцохоос эхлээд цаг хугацаа алдахгүй байхад ажиллаж байгаа юм. 
Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж авсан компани нь толгой компани болох Бэйзмент ХХК-тай шүүхдэлцэж байна. Тухайн үед Хөгжлийн банкны санхүүжилтээр бий болсон гэж үзээд байгаа Цемент шохой ХХК-ийн үйлдвэр бий. Үйлдвэр 197 тэрбум төгрөгөөс боссон байх магадлалтай гэдгийг хөндлөнгийн шинжээчид хэлж байна. Хөтөл ХХК-ийн зээлийг төлүүлэхэд тал бүрийн арга хэрэгслийг ашиглаж байна.  
-Чанаргүй зээлдэгч гэж зарлаад зарлаад төлөлт хийхгүй байгаа 20-оод компани байгаа юм байна. Энэ зээлүүдийг төлүүлэхэд яаж ажиллах вэ? 
-Огт төлөлт хийхгүй байгаа компаниудын зээлийг төлүүлэхэд хуулийн байгууллагатай л хамтарч ажиллана. Тухайн үед барьцаанд тавьсан эд хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэл хангуулах юм. 
Зээлийн эргэн төлөлтийн байдал /2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар/




-Ярилцсанд баярлалаа.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ