Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

​Н.Алтанхуяг: Эрдэнэтэд ч хулгай бий, гурван төрлөөр хулгай хийдэг



УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Овоолгыг үйлдвэр ашигладаг гэж байна. Төрийн өмч дагасан хулгай хэтэрсэн байна. Нүүрсэн дээрээс харж байхад. Таван толгойгоос ачаад Хөөтийн уурхай руу ороод буцаад Хөөтийн нүүрс болж хувираад вагонд ачигдаад явж байна. Туг тойрно гэсэн тодотголтой юм хийдэг юм билээ. Таван толгойн түлшний медлинг зөөж байгаа нэртэй хашаа руу ороод тугийг нь тойроод өөр нүүрс болоод урагшаа гараад явчихдаг. Медлинг гэж нэрээр ачигдаад хилээр гардаг. Энэ мэт хулгай явж байна. Эрдэнэт үйлдвэр бас ямар хулгай явж байгаа бол. Баяжмал арай хулгайгүй байх гэж найдаж байна. Үндэсний эрх ашгаас давсан орон нутгийн эрх ашиг гэж хэзээ ч байх ёсгүй гэж боддог. Одоо жижиг Таван толгой байна. Оюу толгойн баялгийг зөвхөн Өмнөговийн иргэдэд хуваарилдаг. Энэ чинь Монгол Улсын баялаг биз дээ. Өмнөговь улс гэж тэнд байдаггүй биз дээ. Эрдэнэс Таван толгойг харахад нүүрснээс нь хулгай хийнэ, олоод ирсэн мөнгөнөөс нь хулгай хийнэ. Нууц гэрээ хийж давхар хулгай хийнэ. Бүх хэлбэрээр төрд байгаа өмчүүдийг хулгайлж байна. Ялангуяа уул уурхайн баялгаас. Төрийн өмчийн хороо уул уурхайн чиглэлийн компаниуд дээрээ хяналт тавих боломж байдаг уу. Эрдэнэтэд хулгай хэр байна вэ?
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Эрдэнэтэд нүүрсний хулгай шиг хулгай олон жил нүүрлэсэн юм билээ. Би Эрдэнэтэд нэр дэвших шалтгааны нэг зэсийн хулгай. Яагаад нэг хүн тэр овоолгон дээр үйлдвэр босгочихоод жилдээ 100 сая ам.долларын ашиг олж байдаг юм. Тиймээс зэсийн хулгайг болиулъя, шударга ёс тогтооё гэж олон жил явж байна. Хувь хүний 100 сая ам.долларын өөдөөс явна гэдэг салхины өөдөөс шээхтэй л ижил юм билээ. Миний өмд норчихсон яваа. Эрдэнэт дээр гурван төрлийн хулгай байгаа. Овоолгыг хаягдал гэж зарладаг. Энэ бол хаягдал биш арай бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолго.
2010 онд “Ачит эхт” гэж П.Цагааны үйлдвэр боссон. Энэ жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргадаг. Энэ нэг хүний өмчлөлд байгаа. Нийт гурван үйлдвэр байгаа. Мөн баяжмал хулгайлдаг. Жилд 560 мянган тонн зэсийн баяжмал гаргана. Үүнийг гадаадынхан аваад 120 орчим мянган тонн цэвэр зэс болно. Тонн тутмаас бүтэн ам.доллар авч хулгай хийдэг. Энэ бол Монголын нийт ард түмний өмч мөн. Яагаад тэр овоолгыг ганцхан хүн ашиглаад, ашиг хийгээд байгаа юм. Нүүрсний хулгайгаар далимдуулж орон нутгийн Таван толгойг дээрэмдэж болохгүй.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: 2022 онд Эрдэнэт үйлдвэрт 1.2 их наядын хөрөнгө оруулалт хийсэн. Гурван их наяд төгрөгийн худалдан авалт дөхдөг. Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт шилэн болсон.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ