Коронавирусийн дэгдэлтийн улмаас Америкийн дэлгүүрүүдийн лангуунаас хямд мах алга болж, махан бүтээгдэхүүн чинээлэг хүмүүсийн хэрэглээ боллоо гэж Bloomberg бичжээ. "Tyson Foods ба Cargill" зэргийн томоохон үйлдвэрүүдэд коронавирусийн халдвар их гарснаас үүдэн үйлдвэрүүд хаагдсан нь ийнхүү махны хомсдлыг гаргажээ. Тус улсад нийт мах бэлтгэлийн хэмжээ унасан байгаа нь дэлгүүрийн махан бүтээгдэхүүний төрөлд нөлөөлсөн байна. Мөн энэ цаг үеэд Америкчууд ажилгүйдэл болон орлогын уналттай тулгараад байгаа юм. Үүний улмаас маханд илүү мөнгө зарах эсвэл түүнээс татгалзах хэрэг гарч байна хэмээн агентлаг мэдээлэв. Сэтгүүлчид вирусийн хямралаар нийгэм, эдийн засгийн ялгаа эрс тодорсныг тэмдэглэжээ.
М.Цогт
Эх сурвалж: inews.mn