Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үндэсний их баяр наадмын амралтаар улсын хэмжээнд 422 сая жуулчид аялав


Хятад улсын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээллийн төвөөс мэдээлснээр, энэ жилийн Үндэсний баярын  7 өдрийн амралтаар дотоодын аялал жуулчлал 422 сая хүн амд хүрч, 287.21 тэрбум юанийн орлого бүтээсэн байна. "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих шаардлагыг хэрэгжүүлэх уриан дор Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд соёлын шилдэг бүтээгдэхүүн, аялал жуулчлалын чанартай бүтээгдэхүүн зэргээр олон түмний эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадав. Улсын хэмжээнд бүх шатны соёлын төвүүд 13 мянга 940 үйл ажиллагааг зохион байгуулж, 59, 2748 сая хүмүүн оролцсон бөгөөд нийт 10,801 А зэрэглэлийн аялал жуулчлалын үзвэрүүд нээгдэн, А зэрэглэлийн үзэсгэлэнт газруудын нийт тоо 75 хувийг эзэлжээ.  85 Үндэсний соёл, аялал жуулчлалын хэрэглээний үзүүлэлтийн хот ба туршин хэрэглэлтийн хот 9100 гаруй соёл, аялал жуулчлалын хэрэглээг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж,  соёл, аялал жуулчлалын хэрэглээнд 283 сая юанийн дэмжлэг үзүүлж, оролцогчдын тоо 140 саяыг давсан байна.

Орон нутгийн аялал жуулчлал, ойр хавийн аялал жуулчлал нь оршин суугчдын анхны сонголт болсон бөгөөд хотын захын цэцэрлэгт хүрээлэн, хот орчмын хөдөө орон нутаг, хот суурин газрын цэцэрлэгт хүрээлэнг зорьсон жуулчдын эзлэх хувь эхний гуравт орж, 23.8 хувь, 22.6 хувь ба 16.8 хувьд хүрсэн байна. Шөнийн цагаар соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын хэрэглээ идэвхтэй байж эхний багцад 120 улсын зэрэглэлийн соёл, аялал жуулчлалын хэрэглээний бүсэд нийт 39.956 сая жуулчид хамрагдав. Аравдугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд улсын хилээр төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний нисэхийн чиглэлийн нийт тээвэрлэсэн зорчигчдын тоо 250 саяыг давсан бол өдөрт дунджаар 36.506 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнд хурдны зам 198.24 сая зорчигч тээвэрлэж, усан зам 4.6393 сая зорчигч тээвэрлэсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ