Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Санхүүгийн зохицуулах хорооноос Голомт банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа


Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, банкны реформын хүрээнд Голомт банк шаардлагатай бүх шатны зөвшөөрлүүдийг авч, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.
 
Монгол Улсын банкны системийн 20 хувийг дангаар бүрдүүлэгч Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /Кэй Пи Эм Жи аудит/ ХХК, аудитын компаниар PWC /ПрайсУотерхаусКуперс аудит/ ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
 
Бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур багана, нэгэн том хурдасгуур нь байж цаашид ч салбартаа тэргүүлэн зогсолтгүй урагшлахын сацуу хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байх болно.
 
Нээлттэй банк -Голомт банк
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ