Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ, ОХУ цөмийн зэвсэгт хяналт тавих асуудлаар хэлэлцээгээ сэргээхээр бэлтгэж байна


АНУ, ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний (START-3) хүрээнд цөмийн зэвсгийн байгууламжуудад харилцан шалгалт хийх асуудлыг хэлэлцэхээр ирэх долоо хоногт уулзахаар бэлтгэж байна гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Хоёрдугаар сард ОХУ-ын цэргийн хүч Украинд бүрэн хэмжээгээр цөмрөн орж эхэлснээс хойш энэ хэлэлцээ түр зогссон юм. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хоёр талын зөвлөлдөх комиссын хуралдаанд бэлтгэж байгааг нотолсон боловч хэзээ, хаана хуралдах талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. АНУ үр дүнтэй хуралдааныг тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр хэлжээ. 

Харин Москва дахь “Bloomberg” агентлагийн хоёр эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтыг Египетийн Каир хотод зохион байгуулж магадгүй байна. Украин руу довтолсонтой нь холбогдуулан авсан хориг арга хэмжээнд Швейцар улс нэгдсэн тул ОХУ комиссын хурлыг Женевт хийхийг хүсэхгүй байгаа аж. START-3 гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцдэг хоёр талын зөвлөлдөх комисс хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард Женевт хуралджээ. ОХУ бүрэн хэмжээний довтолгоогоо эхлүүлсний дараа АНУ комиссын үйл ажиллагааг зогсоосон байна.

Америкийн тал комиссын хурлын үеэр хяналт шалгалтыг сэргээх асуудлыг хөндөх төлөвтэй байна. Наймдугаар сард ОХУ Америкийн шинжээчдийг цөмийн байгууламждаа нэвтрэхийг зөвшөөрөөгүй бөгөөд энэ нь оросуудад визийн хязгаарлалт тавьсантай холбоотой юм. Москва өмнө нь АНУ-тай өргөн цар хүрээтэй яриа хэлцээгээ, тэр дундаа одоогийн гэрээг орлох гэрээний талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалсан билээ. Харин АНУ-ын эрх баригчид хяналт шалгалтыг сэргээх хүртэл энэ нь боломжгүй гэж мэдэгджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ