Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин Ховдод олборлолт явуулж эхэллээ


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүн горимын санал гаргалаа.
Тэрбээр "2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг төслийг хойшлуулах, татаж авах горимын санал гаргаж байна. Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийн заалт оруулж ирлээ. Орон нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив авах заалтыг оруулж ирсэн. Мөн гадаад дотоодын компанийн квотын асуудлыг яагаад салбарын сайдаас нь санал авахгүйгээр оруулж ирсэн бэ? Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Оюунтолгойн ажлын хэсэг гэж ажиллаж байхдаа Өмнөговь аймагт хандив, тусламж нэрээр жил бүр 5 сая ам.долларын хандивыг тус компаниас олгож байсан. Гэтэл сүүлд хандив тусламжаа Монгол Улсын өр гэж нэрлэн байршуулсан байгаа юм. Бид 10 жилийн хугацаанд 50 сая ам.долларын өртэй болчихсон байна. Яг ийм асуудал орон нутагт газар авч байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг авч байсан "Монголын зэс корпорац"-ийн" гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу Ховд аймгийн Мянгад суман дахь сум хар ус нуурийн ай сав газарт газрын ховор элемент нэрээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Үндсэн хуулийн 6,2-т заасан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийнхээ хүрээнд асуудал тавьсан ард иргэдийг хууль хүчний байгууллагаар далайлгаж, дарамталдаг үйл ажиллагаа хүчээ авч байна.  Монгол Улсын эдийн засаг хүнд, уул уурхайг ашиглах шаардлага байгаа ч хууль дээдлэх зарчмыг умартаж болохгүй" гэлээ.
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/544411
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ