Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Лазан улстөрчид хар жагсаалтад оруулж, лайг нь иргэд үүрэх нь



  • Бид одоогоор дэлхийд “түүз”атгасан том тоглогч биш
  • Монгол Улс саарал жагсаалтад орох үед биднээс биш банкуудаас боллоо гэж мэдэгдэж байснаа энэ үед дахин давтаж асуудлыг өөрсдөөсөө булзайруулж байна
  • Саарлаас гарах эхний даалгавараа манай улс энэ оны нэгдүгээр сард хамгаалсан. Нийт шууд хэрэгжилтийн дөрвөн зөвлөмж бүхий зургаан ажлыг хийж гүйцэтгэснээр бид чөлөөлөгдөх нөхцөлөө бүрдүүлэх бөгөөд арван сардаа багтаана гэсэн зорилготой ажиллаж байна
Дэлхийн нийтийг чичрүүлж байгаа коронавирусийн хажуугаар Монголчуудын стрессийг нэмсэн асуудал боссон нь Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулна гэж мэдээлсэн явдал байлаа. Үүнийг дэмжин нотолж УИХ-ын дарга Г.Занданшатар индэр дээрээсээ зарлан тунхаглав. Бидний хар жагсаалт гэж нэрлээд байгаа нь угтаа бол Европын холбооны Комиссоос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төсөл боловсруулж түүндээ стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орны жагсаалт үүсгэж, хөгжиж буй орнуудаас хэдэн улс оруулахаар тусгасны нэг нь манай улс байж таарлаа. Гэхдээ энэ бол 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Ройтерс агентлагаас мэдээлснээр төслийн түвшинд танилцуулж буй нь тодорхой байв. Энэ өдрөөс хойш манай улс тавдугаар сарын 11-нд Ази Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар ФАТФ–ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах үлдсэн гурван ажлаа тайлагнасан юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр манай улс уг жагсаалтаас гарах үүрэг даалгавараа амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа юм. Гэхдээ ФАТФ энэ баасан гарагт буюу 15 нд дүнгээ танилцуулах юм. Саарлаас гарах эхний даалгавараа манай улс энэ оны нэгдүгээр сард хамгаалсан. Нийт шууд хэрэгжилтийн дөрвөн зөвлөмж бүхий зургаан ажлыг хийж гүйцэтгэснээр бид чөлөөлөгдөх нөхцөлөө бүрдүүлэх бөгөөд арван сардаа багтаана гэсэн зорилготой ажиллаж байна. Үүний хэрэгжилтийг хангахад Хууль зүйн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Үндэсний зөвлөл түүний дор Хамтын ажиллагааны зөвлөл гэсэн төрийн байгууллагуудын хамтарсан баг ажиллаж байна. Үндсэндээ эрх баригч намын толгойлсон Засгийн газар толгойгоороо бүрэн хариуцсан гэсэн үг. Харин Европын холбооноос мэдээлсэн дээрх мэдээллийн араас Засгийн газрын гишүүд, тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар манай улсын банк санхүүгийн салбараас болж хар жагсаалтад орох шалтгаан болж байгаа өөрсдийн жиргээндээ жиргэжээ. Угтаа Европын холбооны комисс ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалттай төслийг боловсруулаад байгаагаа тайлбарласан. Эндээс үзэхэд манай улс саарал жагсаалтад ороход ямар ямар байгууллагаас хамааралтай, ямар үүрэг даалгаваруудыг авсныг дахин санах хэрэгтэй болж байна. Өгөгдсөн шууд хэрэгжилтийн дөрвөн зөвлөмж зургаан үүрэг даалгавар дотор банкны салбартай хамаатай нэг ч асуудал тусгагдаагүй байна. 
Хэрэгжүүлэх ажил: Банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, мөнгөн угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүссэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нь нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх. 
Хариуцах байгууллага: СЗХ, Сангийн яам, ХЗДХЯ
Хэрэгжүүлэх ажил: Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болохуйц шийтгэл ноогдуулах 
Хариуцах байгууллага: ХЗДХЯ, ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага
Хэрэгжүүлэх ажил: Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх, хууль бус гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах. 
Хариуцсан байгууллага: Сангийн яам, Гаалийн ерөнхий газар
Хэрэгжүүлэх ажил: Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх. 
Хариуцах байгууллага: ГХЯ, ТЕГ
Албаны эх сурвалжит дээрх мэдээллээс харвал банкны салбарт хэрэгжүүлэх нэг ч зөвлөмж, үүрэг даалгавар байхгүй болохыг харж болно. Гэтэл Засгийн газрын эдгээр гишүүд Монгол Улс саарал жагсаалтад орох үед биднээс биш банкуудаас боллоо гэж мэдэгдэж байснаа энэ үед дахин давтаж асуудлыг өөрсдөөсөө булзайруулж байна. Магадгүй сонгууль ойртсон учраас Засгийн газар буюу эрх баригчийн зүгээс нэр хүндийн эрсдэлд орохгүй байх бүхий л аргыг хэрэглэж байх шиг байна. Гэтэл энэ нь ганц улс төрийн хүчний нэр хүндээс илүүтэй бүхэл бүтэн Монгол Улс хэмээх бүрэн эрхт тусгаар тогтносон улс орны гадаад харилцаатай хамаатай асуудал шүү дээ. Бид дотроо буруугаа шидэлцэх биш өнөөг хүртэл төрийг ашиглаж, төрөөс хөлжсөн улстөрчдийн балгаар бий болсон “хар”, “саарал” гэсэн муу сэтрээ яаж арилгах вэ гэдэгт нэгдэн нийлж хамтран ажиллах ёстойгоос бус дотроо нэгнийгээ буруутгаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Үүнээс гадна бид том гүрнүүдийн сахлыг хөндөх ямар үйлдэл хийснээ санаж, геополитикийн асуудалдаа онцгой хянамгай байхыг томчууд анхааруулж байж болзошгүй. Бид одоогоор дэлхийд “түүз”атгасан том тоглогч биш шүү дээ. 

Засгийн газрын мэдээскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ