Улс төр - Nutag.mn

Г.Занданшатартай холбоотой мэдэгдэл хийсэн таван гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандана
Г.Занданшатарыг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг нарыг шалгуулахаар түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ өнөөдөр /2026.10.19/ Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх гишүүдийн мэдэгдлийг бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, баримтаар нотлогдоогүй мэдээлэл хэмээн үзэж байгаа бөгөөд Г.Занданшатарын нэр төрд халдсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлыг шалгуулах юм байна.

Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар Г.Занданшатарыг буруутгах нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар ордыг төрийн мэдэлд авах ажиллагаанд оролцож, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, улсад учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажилласан аж.

Мөн Авдрантын ордыг Г.Занданшатар хувьдаа авах гэж байсан гэх агуулгатай мэдэгдлийг өмгөөлөгч няцааж, өмнө нь ашиглагдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон ордуудыг төрийн мэдэлд авч, ашиглах боломжийг судлах асуудлыг хувьдаа эзэмших оролдлого мэтээр тайлбарласан нь бодит байдлыг гуйвуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Г.Занданшатарыг уул уурхайн ордууд болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн нь нэр төр, алдар хүндэд нь халдсан үйлдэл гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, төрийн албан тушаалтнууд болон нэр бүхий сэтгүүлчид уг мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр, цаашлаад гадаад хэлээр орчуулан түгээж байгаа тул холбогдох байгууллагуудаар шалгуулах шаардлагатай гэжээ.

Ийнхүү улс төрийн хүрээнд өрнөсөн харилцан буруутгал хууль хяналтын байгууллагын түвшинд хүрэхээр болж байна. Гэхдээ дээрх гишүүдийн мэдэгдэл хууль зөрчсөн эсэх, өмгөөлөгчийн дурдсан асуудалд ямар нэгэн зөрчил байгаа эсэх нь эрх бүхий байгууллагын шалгалт, дүгнэлтээр тогтоогдох юм.

П.Самдан

www.BOLOD.mn

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа.Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийг хүргэж байна.

“Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа. Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол Таны татварын мөнгө. Төсөв бол улс орон, айл өрхүүдийн амьдрал ахуй. Тийм ч учраас Та бүхэндээ 2026 оны улсын төсвийн тодотголын онцлох шийдвэр, үр дүнг танилцуулъя.

1.  435 мянган ахмад настан. Суурь тэтгэвэр-196.3 тэрбум төгрөг

435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Энэ бол анх удаа ахмад настны амьдралын баталгаа болгон нэвтрүүлж буй шинэ төрлийн тэтгэвэр. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл, хэрэгжилт юм. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудаа үнийн өсөлтийн өмнө орхих учиргүй. Өнөөдөр 10 ахмад настны долоо нь 769 000 буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Илүү олон жил төлсөн, илүү шимтгэл төлсөн мөртлөө бага тэтгэвэр авч буйг өөрчлөхийн төлөөх хүн бүрд шууд мэдрэгдэх бодит алхам юм. Илүү олон жил төлсөн нь илүү авч, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл юм. Шинэ оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан, тэтгэврээ ахиад нэмнэ гэдгийг дуулгая.

2.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад 29.7 тэрбум төгрөг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмлээ. Сард 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмж, 370 мянган төгрөг болголоо. Давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдана. Арваннэг, арванхоёрдугаар сард 29.7тэрбум төгрөг нэмж зарцуулна. Хүнээ бодож, санал санаачилгатай ажилласан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нарт талархал илэрхийлье.

3.  Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд-170.1 тэрбум төгрөг,

Багш, ажилтны цалинг санхүүжүүлэхэд-674.5 тэрбум төгрөг

Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарынхан анхаарлаа хандуулаарай. Өмнө нь өөр хоорондоо ялгаатай нэмэгдсэн цалинг жигд 50 хувь байлгахад 170.1 тэрбум төгрөг төсвийн тодотголоор хуульчлагдан батлагдлаа. Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөг шийдэгдлээ. Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд бүрэн шилжлээ.

4.  Мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд-140.9 тэрбум төгрөг

Улс орон идшээ хийдэг өдөр тутмын амин чухал хоол хүнс, хэрэгцээгээ нөөцөлж чаддаг байх ёстой. Үнэ нь өсөж ховордох, тасалдаж доголдох үед нь гаргаад хэрэглэдэг үүцтэй, нөөцтэй байх нь өрхийн цалин, тэтгэвэр орлогыг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно.

5.  Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд-186.2тэрбум төгрөг

Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилж батлууллаа. Энэ бүхэн бол өвлийн оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг хангахад зориулагдаж байгааг хэлье.

6.  Шатахууны импортын татвар тэглэснийг үргэлжлүүлнэ

Монгол Улс өнөөдөр шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100 хувь хамааралтай боловч боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах нь төрийн үүрэг. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ. Хилээр нэвтрэх, тээвэрлэх хурд, хадгалах хүчин чадлаа нэмж буйгаа үргэлжлүүлнэ. Шатахууны хомсдол, үүнээс үүдэх үнийн огцом савлагааг хязгаарлах бодлого шийдэл юм.

Иргэд ээ,

Төрийн өмч бол иргэн Таны өмч. Иргэн Таны амьдралд ашиг тус нь илүү мэдрэгдэж байх ёстой. ТӨК-иудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт авч, цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэх зэргээр иргэндээ зориулж байна. ТӨК-иудын тээвэр шатахуун, тавилга хогшил, машин тэрэг, гадаад дотоод томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, сургалтын зэрэг зардлыг хязгаарлалаа. Урсгал болон хөрөнгийн зардлаас 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж байна. Чөлөөлөгдсөн зардлыг өрхийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулах болно. Өмчийн жинхэнэ эзэд нь болсон иргэддээ ТӨК-иудын үр ашгийг өсгөж зориулах нь нэг удаагийн ажил биш. Хувьцааг нь мэргэжлийн удирдлагатай, олон нийтийн хяналттай болгож, үнэ цэнийг нь өсгөх, зөвхөн үр ашиг, өгөөжөөр нь ажлыг нь хэмжих шинэ үе шатанд шилжих эхлэл юм.

Төсвийн сахилга бат сайн хяналттын байхын хэрээр үр өгөөж нь иргэндээ хүрч, хүндээ зориулагдана. Төсвийн мөнгө бол дарга, сайд нарын мөнгө биш. Төсөв бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлсөн татварын мөнгө.

Иймд улс, орон нутгийн төсөв, сахилга дэг журмыг нэгэн зарчмаар мөрдүүлнэ. Орон нутгийн урьд оны төсвийн үлдэгдлийг зарцуулах нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, улсын төсвийн тусгай шаардлагад нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул улсын төсвийн хүрээнд барьж уялдуулна. Орон нутгийн бие даасан байдлыг хадгалахын хамт төсвийн зарлага хяналтгүй тэлэх боломж олгохгүй.

Ард түмний элч төлөөлөгчдийн ёсоор хүнээ бодож, үзэл бодол, байр суурь, ухаан мэдлэгээ уралдуулан 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье. Төсөв боловсруулах, хэлэлцэхэд хичээн зүтгэсэн төрийн албан хаагчид, хуулиар хүлээсэн үүргээ сахиж ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар талархаил илэрхийлье. Бүтээлч санал бодол гаргасан эрдэмтэн судлаач, эдийн засагчид, улс төр биш ажил хийхийг уриалан шаардсан эрх чөлөөний мэдрэмжтэй иргэн бүрд баярлалаа. Төсвөө иргэддээ зориулахын төлөө хамтран ажилласан бүгдэд баярлалаа. Тулсан бэрхшээлийг хамтдаа туулж давъя. Монголын заяа их ээ”.

О.Саранчулуун: 116-р сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү, Боловсролын сайд аа?
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.10.15/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Миний гарт нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичиг байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш нар өөрсдөө ирсэн сурах бичгийг брайль принтерээр хэвлэж, сурагчдадаа тараадаг.

Нэг ангид 20-30 хүүхэд сурдаг. Орон нутагт мөн энэ заавраар хэвлэж хэрэглэдэг. Гэтэл нэгдүгээр ангийн сурагчдын брайль үсгийн сурах бичиг 5000 ширхэг хэвлэх тендер зарласан байх юм. Үүнийг боловсролын салбарын мөнгө идэх, авлига, хулгай гэж нэрлэдэг.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах бичиг хэвлэнэ гэхээр хүмүүс “Чухал юм байна” гээд юм ярьдаггүй юм байна л даа. Гэтэл үнэндээ 5000 ширхэг буюу хэдэн арван жил хэрэглээд дуусахгүй хувиар хэвлэх гэж байна. 116-р сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү, Боловсролын сайд аа? Төсөвт ийм л юм орж байна.

2-рт, Дэлхийн харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр өчигдөр болсон. Би очиж уулзсан. Энэ сургуулийн барилга 60 жил болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэнд сурч байгаа. Тэр сургуулийн барилгын асуудлыг хэзээ шийдэх вэ? Та хувийн сургуулиудад мөнгө өгөхийн оронд тусгай сургуулийн сурагчдын боловсролыг дэмжихгүй яагаад алагчлаад байна вэ? гэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа тавина шүү гэж анхааруулав.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой. Бид төсөв хэлэлцэж байна гэлээ.

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэж байна
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, газар тариалан, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, “Оюутолгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар нээлттэй санал асуулга эхлүүлэх, атрын газрыг тариалангийн газарт шилжүүлэх, орон сууцтай холбоотой залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Мөн эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын асуудал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Орхон, Сэлэнгэ аймагт ажилласан талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
Н.Учралын Засгийн газар огцорно, Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан нь түүнийг огцроход хүргэнэ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлгийн цүнхнээс хамаагүй үнэтэй байна. Тийм учраас энэ Засгийн газар бараг “де факто” огцорчихсон гэж шуурч байгаа. Гэвч улс төр гадарладаг хүмүүс “Н.Учралын Засгийн газар огцрохгүй. Яагаад гэвэл дараагийн Засгийн газар бүрдэхгүй удна. Хэдэн тийшээ харсан энэ Их хурлаас тийм юм хүлээгээд хэрэггүй. Тэгж хэрүүл хийсээр байгаад нэг сар болно. “30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Улсын Их Хурал (УИХ) өөрөө тарах” хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанд яаж ийж байгаад Засгийн газрыг томилуулахгүй байх хүсэл сонирхолтой хүч бодитой байна” гэцгээж байна. Улс төрөө уншдаг, түүнийг далдуур залуурддаг хүч хаа газрын улстөрчдийн дунд байдаг нь нууц биш. Тэдний энэ гаргалгаа бараг бодитой байх шиг. Тэд ямар ч байсан он гартал үгүй ядахдаа цас орж хүйтэртэл Н.Учралын Засаг тэсэж чадна гэж үзэж байна. Тэгдэг нь ямар учиртай юм гэхээр хэн хатуу өвлийн дундуур хахир хүйтнээр сонгууль хийнэ гээд явж байх вэ дээ. Ээлжит бус сонгууль хийх боломжтой хугацаа өнгөртөл тэснэ гэсэн утга юм гэлээ. Он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ямар тэнэг нь Засгаа унагааж тоглох билээ. Тэгээд хавар болно. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараа нь УИХ-ын сонгууль яригдаж эхэлнэ. Ингэхээр Засгаараа тоглох хугацаа байхгүй болох гэнэ. Ямар ч мунхаг гишүүн (уучлаарай, зүгээр л хийсвэр жишээ авч байна) УИХ-аа тарааж дараа нь “сайхан шударга их хуралтай болно” гэж явдаггүй л байхгүй юу гэнэ дээ. Яагаад гэвэл яг одоо л Засагтай ноцолдуулж байгаад УИХ-ыг тараачих “алтан цаг хугацаа” юм байна. УИХ-ыг тарааж чадвал хүйт орохоос өмнө “ээлжит бус сонгууль” зарлах хугацаа байгаа аж. Хэрэв УИХ-ыг тарааж чадвал хэнд ашиг тус очих нь бараг ил харагдаж байна гэцгээх нь ортой мэт.

МАН-ынгишүүд намын хуваагдлын буруутан нь генсек Я.Содбаатар гэж үзэж байгаа гэнэ үү

МАН-ын УИХ дахь жаран найман гишүүн 30,38-аараа хуваагдаад удсан. Л.Оюун-Эрдэнийн болон Г.Занданшатарын гээд хоёр ч Засгийн газрыг огцруулсан. Одоо бас Н.Учралын Засгийн газрыг огцруулна гээд байж байна. Ардчилсан намын дөчөөд гишүүн огцруулах гарын үсэг зурсан, өргөн барих нь цаг хугацааны асуудал гэцгээж байгаа. Хэрэв АН-ын УИХ-ын гишүүд огцруулах бичгээ өргөн баривал намынхаа сөрөг хүчин болсон гэгдээд байгаа 30 гишүүн дэмжинэ гэсэн таамаг улс төр бичдэг хэвлэл бүр хэлээд байна. Ингэхлээр Н.Учралын Засгийн газар хэр эмзэг байгаа вэ гэдэг нь харагдана.

Яг ийм эмзэг хүнд үед МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга буюу генсек Я.Содбаатар “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүнийг намаасаа хөөнө” гэж мэдэгдэв. Өнгөц харахад энэ мэдэгдэл нь намын сахилга батыг сахиулах гэсэн хууль ёсны зүйл. Харин урд хоёр ч Засгийн газрыг огцруулахад ийм юм хэлж хийгээгүй байж одоо ингэж хэлдэг нь буруу байна. Зориуд намын гишүүдийн дургүйг хүргэж сөрөг бодол тээхэд хүргэж байгаа нь Засгаа хамгаалаад байна уу, харин ч бүүр “морийг нь эмээллэж” өгөв үү гэж хардахад хүргэж байгаа бололтой. Үүнээс үүдэн энэ намын дотор “манай генсек ер нь засаг л унагаад байхаас өөр юм хийж байгаа юм уу. Д.Амарбаясгалан генсекийн үед хэзээ ийм байлаа” гэсэн шүүмжлэл “хөвдөн доорх түймэр” мэт яваад эхэлжээ. Ийнхүү МАН-ын гишүүд генсекдээ дурамжхан байгаад зогсохгүй УИХ-дахь намын гишүүдийн хуваагдлын буруутан гэж хардаж байгаа гэнэ.

Д.Нацаг

ӨДРИЙН СОНИН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулав. Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.

Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.

Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм. Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болно. Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Чили Улсын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегал Улсын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.

Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.

Халилур Рахман олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудад нийцүүлэн тус байгууллагыг шинэчлэх зэрэг зорилт тавьжээ.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг. Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулсан юм. НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Монголын парламент шившгийн хөндийдөө гацлаа
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр ард түмний төлөөллийн эрхийг хангана, олон намын тогтолцоотой болсноор нэг намын дарангуйллаас гарна, парламентын нэр хүнд өснө хэмээж холимог тогтолцоог оруулж ирсэн парламент сэхэл авахаасаа нэгэнт өнгөрч шившгийн хөндийдөө гацлаа. Намын даргын үзэмжээр оруулж ирдэг жагсаалт гэгч нь чухамдаа улс орны нийтлэг эрх ашгийн төлөөх том төслүүдийг хөдөлгөгч хүч бус томилсон эзэндээ хэлбэрлэлтгүй үйлчилдэг эрх ашгийн цулбуур болж, том сургууль төгссөн гэгдэх хэсэг бүлэг нь хулгай луйвар, хуудуутай үйлдлээ хайцаалахын төлөө Монгол төрийн үйл ажиллагааг тасралтгүй долоо хоног гацаалаа. Хуульзүйн сайдыг л томилох гэж гурав хонож буй тэднээс алсдаа ард түмний эрх ашгийг хамгаалах бодлого, шийдвэр гарна гэж хүлээгээд ч нэмэргүй болжээ. Намрын хадлан тэжээл эхэлчихсэн, шатахууны нөөцийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй, хамгийн гол нь ард түмний амь амжиргаа, цалин, тэтгэвэр, улс орны эрчим хүч, утаа униарт чухал нөлөөтэй 2026 оны төсвийн төслийн тодотгол, 2027 оны төсвөө хэлэлцэх ийм чухал мөчид “Манай ангийн охиноос уучлалт гуйхгүй бол хуралдаа суухгүй” гэдэг мэл гайхаж, цэл хөхрөх эмгэнэлтэй, инээдэмтэй тайлбар хэлж байгаа тэднийг эрүүл ухаантай, энэ улсын төлөө тангараг өргөсөн улстөрч гэж хэлэхэд ч хэцүүг харууллаа. Хэлэх ч үг олдохгүй болно гэдэг энэ байх. УИХ-ын гишүүд гэдэг төрд тангараг өргөж, түмэн олныхоо төлөө ажиллана гэж тангараг өргөсөн нас биед хүрсэн, намтар түүхээ зузаалсан, хал үзэж, халуун чулуу долоосон зангарагтай түшээд байх атал найм, есдүгээр ангийн хүүхдээс ч долоон дор “манай ангийн охин гомдчихлоо” гэсэн “эргүү” улс төр хийдэг жижигхэн хүмүүс байна гэж хэн санах вэ. Тийм улс төр хийтлээ доройтсон гэхээр тэднээс юу хүлээх вэ, бид. Ард түмний төсвөөс чухал ангийн охины нэр хүндийг чухалчилдаг ийм давжаа сэтгэхүйтэй парламент тарсан ч яах вэ гэдэг ард түмний эсэргүүцэл илүү үнэнд ойрхон дуулдаж байгааг нуух юун.

Эрх баригч намын талцал хуваагдал 30/38 гэдгээрээ нэгэнт тодорхой болж, эрх ашиг чухал уу, энэ улсын хувь заяа чухал уу гэх эгзэгтэй мөчид хэн нь хэн бэ гэдгээ ард түмэндээ хангалттай нотлон харуулчихлаа.

УИХ-ын гишүүд гэдэг томилсон ард түмнийхээ төсөв, санхүүг бус тойрогт бус жагсаалтад багтааж өгсөн Л.Оюун-Эрдэнэ ба түүний нөхдийн эрх ашгийг гүйцэлдүүлэгч хүмүүс гэдгээ л “Амгаа сайд манай ангийн охиныг уурлуулчихсан” гэх марзан үгээрээ дахин, дахин нотлов. Ийм парламентаас юу хүлээх вэ, та минь ээ. Ийм хүмүүсээс шинэчлэл, өөрчлөлт хүлээх нь ер нь эрүүл үзэгдэл мөн үү. Аргаа барсандаа ард түмэн нь төв талбайд гарч, “УИХ тарцгаа” хэмээн жагсаж, ард түмний төлөө бус Л.Оюун-Эрдэнэ ба тэдний нөхдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхээр хурал гацаагсдаас цалин, тэтгэврээ нэхээд сууж байна. Гунигтайяа.

Холимог тогтолцоо ер нь хэрэгтэй юм уу, сахил хүртээд шал дордсон 126 төлөөлөл энэ парламентад байх ёстой юм уу гэдгээ эргэж нэг хэлэлцэхгүй бол дараагийн Баярбаатар, Ариунзаяа, Болормаа, Баасанжаргал, Оюун-Эрдэнүүд энэ төр улсыг хэдий болтол самрахыг тааж мэдэшгүй нь ээ.

Шившгийн хөндийгөө 126-уулаа болоод ч туулж барахгүй үүрд гацлаа. Сөрөг хүчин хэмээж 42 суудал авсан Ардчилсан намынхаа хийж буй улс төрийг харцгаая. Намынх нь дарга сэтгүүлчийн бичсэн постыг улстөржүүлэх хүртлээ “давжаарсан” байна. Манай ангийн охин шиг гэдэг улс төрөөс нэг их ялгарах зүйл алга. Нэг байр сууриндаа нэлээд хэд эргэдэг, тэргүүлж байгаа намаа ТЭСО шигээ завхруулсан жижигхэн сэтгэхүйтэй улстөрчдөө намаа, бүлгээ даатгачихаад сууцгааж байна. Эр зориг, эрэмгий халуун улс төр, эрслэн босож эрүүл ухаанаар улс төр хийдэг эр зоригтнууд, алтан хараацай нар АН-ыг нэгэнт орхин оджээ. Эсрэгээрээ даргын өмнөөс үг хэлчихвэл далавчаа хугалуулдаг болжморууд, давжаарсан улс төрийг алаад байна гэж сэтгэдэг аялдан дагагч хэсэг бүлэг л Одонгийн хүүгийн олсонд боомилуулж, сөгдөж мөргөөд нам болж тоглох болов. Аргаа барсан эрүүл саруул ухаантай ганц нэгхэн улстөрч, намын эгэл жирийн гишүүд нь намынхаа эв нэгдлийн төлөө энэ хүнийг явуулъя, эргэж нэг намаа хараач хэмээн бичиж эхэлснийг сошиалд жаахан идэвхтэй иргэн бүхэн олж харсан байх шүү. Тэдний улс төрийн нүүдэл жирэмсэн эмийн шээх газраас ч холдохгүй байхад ард түмэн ер нь хэнд итгэж, хэнийг түшиж энэ улсаа даатгахаа мэдэхгүй, хий дэмий л сошиалд бухимдлаа гаргаж, хэсэг бүлэг нь төв талбайд жагсаж, тэмцэж байгаа юм.

Улстөржүүлж харах нэгэн байхад улстөрчдөөсөө юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ойлгосон ард түмний дийлэнх олонхи нь органикаараа дэмжиж байгааг сэтгүүлчийн посттой зууралдаж буй сөрөг намын дарга тэргүүтэн, ангийн охины нэр хүндээ ард түмний төсөв, мөнгөнөөс дээгүүр тавьсан Баярбаатар, Оюун-Эрдэнэ тэргүүтэн олж уншдаг гэж найдъя.

Тавын таван жил энэ улсыг тэргүүлэхдээ Гүйцэтгэх засаглалаа хамгийн хаалттай болгож, Монголын парламентын нэр хүндийг шалаар болгосон тэд хоёрдугаар хөзрөө дэлгэж, ард түмнийхээ эрх ашиг, цалин тэтгэврийн эсрэг бүлэглэл, фракциараа томхон саад тотгор боллоо. Тээг нь гэвэл хатуудахгүй үнэн. Ард түмэн баялагтаа эзэн суух Оюутолгойн ногдол ашиг, ТӨК-иудын үр ашигтай байдлыг авчрах бүлэглэлийн эсрэг тэмцэл зэрэг пиар нь начир дээрээ жүжиг байсныг улдан гацааж, урагш явуулахгүй гэж бүх хүчээрээ дайрч буй улайрсан үйлдлээс нь илхэн болов. Цаг хугацаа гэдэг хэн нь хэн байсныг харуулдаг ажээ. Цаашдаа ийм хүмүүсээс хөгжил хүлээгээд ч хэрэггүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Одоо хэрхэх бэ.

Б.Балжир

С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой
Намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв.  Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, эдүгээ Та бид үргэлжлэл нь болж, 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна.  Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын  эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа. Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 1.3 сая иргэний татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой, жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь, 10 тэрбум хүртэл төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 10-15 хувь болгож бууруулснаар иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийтдээ 1 их наяд орчим төгрөгөөр буурна.Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсны зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ.Эдийн засгийн энэхүү өсөлтийг ард иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулах шаардлагатай байна.  Оюу толгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш арван долоон жилийн турш "энэ ордын өгөөжийг монгол хүн бүр хэзээ хүртэх вэ" гэсэн асуулт байнга хариултаа нэхэж ирсэн.Үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газрын тууштай зүтгэлийн үр дүнд  Монголчууд Оюу толгойн ордоос анх удаагаа ногдол ашиг хүртэх түүхэн боломж бүрдлээ. Энэхүү хэлэлцээрийг амжилттай хийж, Монголын ард түмэндээ баялгийн үр өгөөжийг авчирсан  Н.Учралын Засгийн газарт талархал илэрхийлье. Одоо харин Үндсэн хуульд заасан “Байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” заалтыг амь оруулж, монголчууддаа хэрхэн, яаж хүргэх вэ гэдэг оновчтой шийдэл гаргах нь чухал байна. Монгол Улс байгалийн баялгийн өгөөж буюу Үндэсний баялгийн сангийнхаа хуваарилалтыг одоо үеийн иргэдэд тэгш, шударга хүртээж байна уу гэдгийг эргэн харж, оновчтой шийдвэрлэхэд парламентын манлайлал чухал гэж миний бие үзэж байна.

Эрхэм гишүүд ээ!

Энэ намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал байна. Үр дүнд нь ипотекийн зээл тойрсон авлигыг арилгаж, иргэдийнхээ цөхрөлийг эцэс болгож чадна. Өнөөдөр иргэдийн хамгийн их санаа зовниж буй нэг гол асуудал бол өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний найдвартай байдал. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Миний бие Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц барих асуудлыг 2012 оноос хойш ярьж, 2014 онд төслийн нэгжийг нь байгуулан, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төслийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь 40 хувьд хүрээд байна.Эрчим хүчний хангамж, аюулгүй байдал бол эдийн засгийн тусгаар тогтнолын суурь нь бөгөөд айл өрх бүр, аж ахуйн нэгж болгон, сум суурин газрууд эрчим хүчний тархмал эх үүсгүүрүүдтэй болсон цагт эрчим хүчний хараат бус байдал бодит болно.

Хүндэт ард иргэд ээ!

Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага учир иргэддээ үргэлж ээлтэй, нээлттэй байж, үгийг тань сонсож, дуу хоолойг тань төрийн бодлого шийдвэрт тусгадаг байх нь бидний хамгийн анхдагч бөгөөд эрхэм үүрэг юм. Парламентын батлах хууль, гаргах шийдвэр бүхэн ам ажлын зөрүүгүй, иргэн таны оролцоо, таны хяналт дор байх нь иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шударга ёс оршин тогтнох эрүүл хөрсийг бүрдүүлнэ.

Миний бие Улсын Их Хурлын даргаар сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавин ажиллаж байна.

“Нээлттэй парламент” гэдэг нь зөвхөн индэр дээрээс тунхагладаг уриа лоозон, хоосон нэршил биш ээ. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн амьд гүүр байх ёстой.

Энэ зарчмын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимаа албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байв. Тэгвэл өнөөдөр иргэд маань өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг танхимтай боллоо.

Уг танхим нээгдсэнээс хойш Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Х.Болормаа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, М.Нарантуяа-Нара нарын гишүүд 300 орчим иргэнийг биечлэн хүлээн авч уулзжээ. Иргэдээ хүлээн авч үг саналыг нь сонсож, идэвхтэй ажилласан гишүүддээ талархал илэрхийлье ээ. Бид өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосон. Улсын Их Хурлын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломжтой болсон.Түүнчлэн санал хураалтын оролцоо, хуулийн хувийн хэрэг, гишүүдийн тайлан, асуулт, асуулга, хяналтын сонсголын мэдээлэл зэрэг хуулийн хүрээнд ил байх бүхий л мэдээллийг иргэддээ нээлттэй болголоо.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд “И-Монгол” цахим хуудас дахь “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсээр дамжуулан нийт 700 гаруй иргэнээс санал, хүсэлт ирсэн байна. Үүний дийлэнх нь зээлийн хар жагсаалт, орон сууцны болон цахим залилан, хуулийн хэрэгжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын чанар, гүйцэтгэлийн талаар байсныг энд онцлон дурдах нь зүйтэй.

Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай.

Иргэний хяналт бол парламентын ажлыг хүндрүүлэх ачаа биш, алдаагаа илрүүлж засах хамгаалалт юм.

Ард түмнээсээ сонгогдсон Улсын Их Хуралд ард түмнээсээ нуух зүйл байхгүй.

Чуулганы завсарлагаанаар Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж Улсын Их Хурлын даргын хувиар гадаад албан ёсны айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум хүртэлх евро болон ам.долларын санхүүжилт авах талаар бодит үр дүнд хүргэхээр тохиролцлоо.Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэлээ.

Эрхэм гишүүд ээ!

Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн Та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна.Тийм ч учраас Улсын Их Хурал хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө, гишүүдээсээ эхлүүлэх Улсын Их Хурлын тухай багц хуулиа энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг  хүлээж, бас шахаж шаардаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя аа. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус иргэдийн төлөөх цаг гэж үзэн ажиллацгаая.Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой.

Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах,  Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна.

Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм.

Нийгмийн сүлжээнд ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя.

Засгийн газар Хууль бус хөрөнгө хураах хуулийг 9 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр өргөн бариагүй байна. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Энэхүү танхимд олон намын, олон байр суурь бий. Улсын Их Хурлын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой.

Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.

Эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур баганаа тэгшитгэн засаж, иргэний оролцоо, хяналттай төрийг цогцлоох үүрэг хүлээсэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа.

Энэ үеэр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг хэрхэн сонгох талаар мэдээлэл өгөв.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа.

Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна. Зөвхөн намын гишүүдээс төдийгүй, мэргэжлийн байгууллага, холбоод, бизнес эрхлэгч нараас санал авч МАН-аас дараагийн зургаан жил ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллуулахыг манай ард иргэд хүсэн хүлээж байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ.

Энэ намраас эхэлж хэлэлцүүлэг, санал авах процессыг эхлүүлнэ. МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс өнөөдөр тухайлан нэг хүн нэрлэхгүй. Ямар нэг хүний нэр товлогдсон зүйл байхгүй" гэв.

Ө.Золбаяр: Залуу малчдаа дэмжих төрийн бодлого хэрэгтэй
“Манай сум цагаан ямаагаараа алдартай. Манай малчид Франц улсад “нарийн микронтой" буюу чанарын өндөр зэрэглэлийн нарийн ширхэгтэй ямааны ноолуураа экспортолдог.  Есөн жилийн сургалттай сургуулийн анги бүр нь лед дэлгэцтэй. 110 гаруй төрийн албан хаагчтай. Малын түүхий эд зах зээлд үнэ хүрч байвал манай малчдын амьжиргаа сайжирна” хэмээн ярьсан эрхэм бол Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү.

Эдүгээ дөнгөж 40 шүргэж яваа залуу Засаг дарга Г.Буянхүү Манлай сумын уугуул. Төрсөэ нутагтаа 31-хэн насандаа Засаг даргаар ажиллаж туршлагажсан нэгэн. Харин Номгон сум бол түүний аав Ганбаатарын нутаг. 2024 оноос аавынхаа нутгийн хөгжилд хүчин зүтгэхээр Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

“Төр, засаг тогтвортой ажиллавал намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн сэтгэл зүй ч тогтвортой байдаг” хэмээн Г.Буянхүү дарга ярьж байлаа. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Энхболд, Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү, Номгон сумын Монгол Ардын намын хорооны дарга Б.Даваа, дэд дарга Х.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Баянмөнх, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Номгон суманд энэ сарын 18-нд ажиллав. Энэ үеэр Номгон сумын Засаг дарга Г.Буянхүүтэй дээрх яриаг өрнүүлсэн юм.

Номгон сум 2000 өрх, 300 орчим Монгол Ардын намын гишүүнтэй аж.

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр сумын Монгол Ардын намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, намын дэвшүүлсэн бодлого, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Монгол Ардын намын дарга Н.Учрал 31 дэх Их хурал дээр “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж хэлсэн. Ардын нам анхан шатны байгууллагуудаараа хүрч ажиллаж байгаа нь ард түмэндээ эргэн ирж байгаагийн илрэл” гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 7,619 хоршооны 25,569 малчинд 866.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ямартай ч Номгон сумын малчид хоршоо байгуулан, хөнгөлөлттэй зээлд хамрагдан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж.

Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд “Өмнөговьчууд маань баялагтаа эзэн байгаасай гэж би хүсдэг. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо “Гишүүдээ сонсох аян”-ыг хэрэгжүүлж, айл өрхөөр орж, ажил амьдралтай нь танилцаж, санал бодлыг нь сонсож, ажиллаж байна” гэлээ.

Өмнөговь аймгийн МАН-ын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ төсөл хэрэгжсэнээр Өмнөговийн малчид, оюутнууд “Нутгийн дэм” хөтөлбөрт хамруулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Баянмөнх хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар тайлагналаа. Уулзалтад оролцсон намын гишүүд, дэмжигчид “Малын бүтээгдэхүүнийг үнэтэй болгох хэрэгтэй. Малчид ноолуураа борлуулж орлого байна. Махны үнэ нэмэгдсэнээр малчдын орлого нэмэгдсэн зүйлгүй. Махны үнийг зах зээлийн жамаар явуулах хэрэгтэй” гэсэн саналуудыг хэлж байлаа. Ахмад гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Ардын намын удирдлагууд намын гишүүдээ сонсож байгаад талархаж байна. Залуу малчдыг анхаарч, урамшуулах хүсэлтэй байна” хэмээн санал хэллээ. Уулзалтаар “Хөдөө, орон нутгийг эзэнтэй байлгахын тулд залуу малчдаа дэмжих төрийн бодлого хэрэгтэй” гэдэг байр суурийг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр хэлээд намын гишүүд, дэмжигчдийн саналыг Удирдах зөвлөлд уламжлахаа илэрхийлэв.

Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр намын ахмад гишүүн Л. Энх-Амгалан, Ш.Баярсайхан, Д.Гэрэл нарын гэрт зочилж, хүндэтгэл үзүүлэв.