Сонин хачин - Nutag.mn

Сар яагаад хэвийн бус тойрог замтай байдаг вэ?
Эрдэмтэд “Сар яагаад Дэлхийг яг тэгш биш, бага зэрэг хазгай” тойрдгийг удаан хугацаанд судалж байгаа билээ. Одоогийн байдлаар Сарны тойрог зам ойролцоогоор 5 градус хазайсан байдаг. Гэтэл Сар хэрхэн үүссэн тухай эртний онолоор бол ийм их хазайлт гарах ёсгүй байжээ. Тиймээс “юу Сарны замыг өөрчилсөн бэ?” гэсэн асуулт гарч ирсэн бөгөөд уг асуултын боломжит хувилбарыг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.

1. Сар хэрхэн үүссэн бэ?

Хамгийн түгээмэл онолоор бол 4.5 тэрбум жилийн өмнө  Дэлхий Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй аварга биеттэй мөргөлдсөн гэж үздэг. Энэхүү аймшигт мөргөлдөөний дараа Дэлхийн орчимд асар их хэмжээний хэлтэрхий үүсэж, тэдгээр нь аажмаар нийлсээр Сарыг бүрдүүлсэн байна. Гэвч энэ онолд нэг том асуудал бий. Тооцооллоор бол ийм нөхцөлд Сарны тойрог зам ердөө 1 градус орчим хазайлттай байх ёстой. Харин бодит байдал дээр өнөөдөр 5 градусын хазайлттай байгаа нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлдэг.

2. Сарны тойрог замыг “гажуудуулсан” биет

Энэ зөрүүг тайлбарлахын тулд эрдэмтэд компьютерийн нарийн загварчлал ашиглан олон хувилбарыг туршжээ. Судалгаагаар 4.5 тэрбум жилийн өмнө Дэлхийн татах хүчний бүсэд Сарны массаас 0.6–1.2 дахин их жинтэй өөр нэгэн тэнгэрийн биет байсан байж магадгүй гэж үзсэн байна. Тэрхүү биет ойролцоогоор 100 сая жилийн турш Дэлхийг тойрон эргэлдэж, өөрийн таталцлын хүчээр Сарны хөдөлгөөнийг аажмаар өөрчилжээ. Харин дараа нь уг биет Дэлхийтэй мөргөлдсөн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ мөргөлдөөн Сарны тойрог замын хазайлтыг нэг үе 10 градус хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд цаг хугацааны явцад өнөөгийн 5 градус хүртэл буурсан аж.

3. Дэлхийн үнэт металлын нууц

Энэхүү аварга мөргөлдөөн Дэлхийн гадаргад төмөр, алт, платин зэрэг хүнд элементүүд яагаад их байдаг вэ гэдгийг тайлбарлаж болох юм. Өмнө нь эрдэмтэд Дэлхий шинээр бүрэлдэж байх үед эдгээр хүнд металлууд жингийнхээ улмаас хайлмаг Дэлхийн төв рүү аажмаар “живж”, гүн хэсэгт хуримтлагдсан байх ёстой гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, алт, төмөр зэрэг хүнд элементүүд Дэлхийн гадаргад биш, маш гүнд байх ёстой гэсэн үг юм. Харин газрын гадаргад ийм металлууд их хэмжээгээр байдаг шалтгааныг эрдэмтэд астероидуудтай холбон тайлбарлаж иржээ. Тэдний үзэж байснаар, сансраас ирсэн астероидууд эдгээр элементүүдийг Дэлхий дээр авчирсан байж магадгүй гэнэ. Гэвч энэ онолд нэг сул тал байсан. Хэрэв астероидууд үнэхээр алт, төмөр зэрэг элементүүдийг авчирсан бол яагаад ихэнх нь Дэлхий дээр унаж, Сар дээр харьцангуй бага унасан бэ гэдэг асуултад тодорхой хариулж чаддаггүй байжээ.

Шинэ таамаглалаар бол Сарны хазайсан тойрог зам болон Дэлхийн гадаргын үнэт металлын баялаг хоёулаа 4.5 тэрбум жилийн өмнө болсон нэгэн аварга сансрын мөргөлдөөний ул мөр байж болох юм.

https://www.caak.mn/post/view/43922

Дэлхийн хамгийн хурдан "мотоцикл"
Дэлхийн хамгийн этгээд, хамгийн хүчирхэг мотоциклуудын нэг болох “Dodge Tomahawk” нь зүгээр нэг унаа биш, харин инженерчлэлийн зориг, боломжийн хязгаарыг шалгасан гайхамшигт бүтээл юм. 500 морины хүч, 0-100 км/цаг ердөө 2.5 секунд, 480 км/цаг хүрэх чадал — энэ бүхэн түүнийг жинхэнэ “мангас” болгожээ. Ингээд энэхүү тансаг мотоциклтэй дэлгэрэнгүй танилцацгаая.

1. Түүх

“Tomahawk” нь 2003 онд “North American International Auto Show” дээр анх танилцуулагдсан концепт загвар бөгөөд “Dodge” компанийн инженерүүд “автомашины V10 хөдөлгүүрийг мотоциклд суулгавал юу болох вэ?” гэсэн зоригтой санаанаас үүдэн бүтээсэн юм.

Танилцуулгын дараа уг бүтээл дэлхий даяар шуугиан тарьж, “хамгийн галзуу мотоцикл” хэмээн нэрлэгдэж байв. 2003–2005 оны хооронд ердөө 10 ширхэгийг гар аргаар үйлдвэрлэж, “Neiman Marcus” каталогоор $550,000 үнээр худалдаалсан бөгөөд бүгд богино хугацаанд зарагдсан нь түүний онцгой байдлыг баталсан юм.

2. Үзүүлэлт ба онцлог

“Tomahawk” нь энгийн мотоциклоос огт өөр бүтэцтэй. Урд болон хойд талдаа тус бүр хоёр дугуйтай, нийт 4 дугуйтай бөгөөд дугуй бүр бие даасан түдгэлзүүлэлттэй. Энэ нь асар их хүчийг тогтвортой дамжуулах зорилготой шийдэл юм. Хөдөлгүүрийн хувьд “Dodge Viper” автомашинаас авсан 8.3 литрийн V10 хөдөлгүүртэй, 500 морины хүч, 712 Нм эргэлттэй.

2.5 секундэд 100 км хурдыг авч чадах, бодит дээд хурд нь ойролцоогоор 480 км/цаг гэж үздэг (онолын хувьд бүр 600+ км/цаг хүрэх боломжтой). Бүтцэд нь титан, хөнгөн цагаан, карбон, магни зэрэг материал ашигласан ч нийт жин нь ойролцоогоор 680 кг хүрдэг нь мотоциклийн хувьд маш хүнд ангилалд орно.

3. Сул тал ба бодит байдал

Ийм хүчирхэг техник нь жолоодоход маш хэцүү, практик хэрэглээнд бараг тохиромжгүй. Хэт их хүч, богино дамжуулалт зэргээс шалтгаалан жолоочоос “мултрах” хандлагатай бөгөөд түлшний багтаамж ч бага. Иймээс “Tomahawk” нь өдөр тутмын унаа биш, харин туршилтын, үзүүлэнгийн зориулалттай концепт юм.

4. Дүгнэлт

Dodge “Tomahawk” бол зүгээр нэг мотоцикл биш — инженерүүдийн төсөөлөл, зоригийн бодит илэрхийлэл. Энэ нь “хэр хол явж болох вэ?” гэсэн асуултад өгсөн хариу бөгөөд өнөөдөр ч дэлхийн хамгийн этгээд, хамгийн хүчирхэг мотоциклуудын нэг хэвээр байна.

https://www.caak.mn/post/view/43748

Япон: Ажлаасаа гарахыг хүссэн хүмүүст зориулсан уушийн газар нээгджээ
Японы томоохон өртөөнүүдээр уушийн газрууд дүүрэн байдаг. Тэдгээр уушийн газар уух зүйлээрээ төрөлжсөн байдгаас гадна бусад тусгай үйлчилгээтэй нь ч бий. Ёкохамагийн өртөөнд байрлах нэгэн уушийн газар л гэхэд ажлаасаа гарах тухай бодож буй хүмүүст үйлчилдгээрээ онцлог. Тус уушийн газрыг "Tenshoku Sodan" буюу "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар" гэж нэрлэдэг.

Энэ сарын эхээр нээгдсэн "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар"-т хаа сайгүй карьерын тухай яриа сонсогдоно. Тэнд ажилладаг бартендерүүд нь хүртэл тусгай зөвлөх үйлчилгээний эрхтэй ажилтнууд байдаг. Бартендерүүд ажлаасаа гарахыг хүссэн хүмүүст ажил санал болгох бус яриа өрнүүлэх өөр хаана ч байхгүй орчинг бий болгох зорилготой.

Ажил эрхэлж буй хүмүүс зарим нь ажилдаа хайртай, байгаа орчиндоо дасч идээшсэн байдаг бол зарим нь хийж буй зүйлээ үзэн ядаж, аль болох хурдан тэндээс явахыг хүсдэг болсон байдаг. Энэ хоёр ойлголтын голд гацсан, яахаа мэдэхээ больсон хүмүүст зориулсан орчин хэрэгтэй байгааг анзаарсан хамт олон уг уушийн газрыг санаачилжээ. Тийм хүмүүсийн хувьд шууд өргөдлөө өгөөд, шинэ газарт очиж ярилцлагад орох сэтгэл зүйгүй байдаг. "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар"-т очсоноор тэд ямар нэг дарамт шахалт, шийдвэр гаргалтгүйгээр энгүүн сайхан яриа өрнүүлэх боломжтой.

Мөн зочдын 60 орчим хувь нь ажлаа солиход бэлэн биш байгаагаа хүлээн зөвшөөрөөд тэндээс гардаг ажээ.

Хэрвээ та "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар"-аар үйлчлүүлэхийг хүсвэл "Line" аппликейшнээр дамжуулан урьдчилан цаг авна. Ярилцах хугацааг тодорхой заасан зүйл байхгүй ч ихэнх яриа 60-90 минут үргэлжилдэг.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Эрдэмтэд хүнтэй ижил хэмжээтэй эртний халимын шинэ төрөл зүйлийг нээжээ
Австралийн зүүн өмнөд эргийн ойролцоогоос олдсон шинэ чулуужсан олдвор нь урьд өмнө мэдэгдээгүй эртний шүдэт халимын нэгэн шинэ төрөл зүйл болохыг тогтоолоо.

26 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү халим Хойд мөсөн далайн эргэн тойронд сэлж, том нүд болон хурц шүдээрээ өөрийн эзэмшил хэсгийг ноёрхож байв. Хамгийн сонирхолтой нь өнөөгийн аварга том халимуудтай харьцуулахад Janjucetus dullardi хэмээх уг халим нь тун жижигхэн байсан бөгөөд хүний биеийн хэмжээтэй, эсвэл тухайн үеийн пингвиний хэмжээтэй төстэй байжээ.

Тэр үед Австрали орчмын тэнгист иймэрхүү жижигхэн халимууд олноороо оршин тогтнож байсан бөгөөд одоогийн халимууд 5.3 сая жилийн өмнөөс аварга том болж эхэлжээ. Австралийн Виктория мужийн Музейн Судалгааны Хүрээлэн ба Монашийн их сургуулийн палеонтологич Руайрид Дункан “Энэ бол үндсэндээ том нүдтэй, хурц шүдтэй жижигхэн халим. Өхөөрдөм жижигхэн харагдавч огт гэмгүй амьтан байгаагүй. Шүдэт халимын акул шиг хувилбарыг төсөөлөөд үзээрэй” хэмээн тайлбарлажээ.

Олдсон чулуужсан үлдэгдэл нь тун ховор тохиолдол бөгөөд хэсэгчилсэн гавлын яс, чихний яс, шүдийг агуулж байжээ. Энэ нь Дункан болон түүний хамтрагчдад уг амьтныг устаж үгүй болсон mammalodontid хэмээх эртний халимын төрөлд багтдагийг тогтоох боломж олгосон юм.

J. dullardi бол дэлхий даяар нээгдсэн дөрөв дэх mammalodontid бөгөөд гурав дахь нь Австралийн Виктория мужийн Жан Жук чулуужсан давхаргаас олдсон тохиолдол болж байна. Түүнчлэн энэ удаагийн олдвор нь шүд болон дотоод чихний бүтцийг нарийвчлан хадгалсан анхны тохиолдол юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар чулуужсан яс нь нас бие гүйцээгүй халимын үлдэгдэл бөгөөд амьд ахуйдаа ойролцоогоор 2 метр урттай байжээ. Нас биед хүрсэн ч орчин үеийн халим шиг томрохгүй, дээд тал нь 4 метр хүрдэг гэж үзэж байна. Ховор чихний яс нь J. dullardi орчноо хэрхэн мэдэрч, чиг баримжаагаа олдог байсан тухай чухал мэдээлэл өгч байна.

Хожмын сая сая жилд халимууд асар их хувьслын өөрчлөлтөд оржээ. “Энэ чулуужсан олдвор нь эртний халимууд хэрхэн өсөж, хувьсан өөрчлөгдсөнийг, мөн тэд далайд амьдрахад бие махбод нь хэрхэн зохицож хөгжсөнийг харуулах нэгэн цонх болж байна” хэмээн палеонтологич Эрих Фицжералд онцолжээ.

https://itoim.mn/a/2025/08/21/world/rjw?17aa07bc2aee83a420c2e5de4a062521

Судалгаа: Гэрийн ажилд сайн хүүхдүүд ирээдүйд амжилт гаргах магадлал өндөр байдаг
Харвардын их сургуулийн 80 гаруй жилийн турш үргэлжилсэн судалгаагаар эцэг эхчүүд гэрийн ажлыг бага насны хүүхдүүдтэйгээ хамт хийх, тэднийг сургах нь хүүхдийг цэвэрч нямбай, аливаад хариуцлагатай болгохоос гадна аливаа ажлын аргыг олох, бие даан гүйцэтгэх чадвар зэрэгт нь сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Харвардын судлаачид 1930-аад оноос эрэгтэйчүүдийн нэгэн бүлгийг олон арван жилийн турш судалсан байна. Тэдний гуравны нэг нь Харвардын төгсөгч, үлдсэн хэсэг нь өсвөр үеийнхэн байв. Судалгааны зорилго нь хүүхэд насандаа ямар сэтгэлзүй, нийгмийн хүчин зүйлстэй тулгарч байсан нь амжилт, сайн сайхан амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоох явдал байжээ.

Гэр бүлийн хуваарилсан ажилд оролцсон хүүхдүүд өөрийнхөө үнэ цэнийг илүү хүчтэй мэдэрдэг аж. Ингэснээр тэд гэр бүл гэх нэгэн бүлгийн чухал гишүүн гэдгээ ойлгож, бага наснаасаа өрөвч сэтгэл, хайр халамж, хамтын ажиллагааны чадвараа хөгжүүлдэг байна.

Судлаачдын үзэж байгаагаар хүүхдүүд гэр бүлийн ажилд хувь нэмрээ оруулах үедээ бусдын хэрэгцээг анзаарч, туслах хүсэлтэй болдог. Энэ нь зөвхөн өөрийгөө бодох хандлагыг багасгаж, “дэлхий зөвхөн тэдний эргэн тойронд эргэдэггүй” гэдгийг ойлгуулахын зэрэгцээ ирээдүйн амжилтад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн ёс зүйг нь хөгжүүлдэг байна. Эдгээр чанарууд төрөлхийн биш ч эцэг эхийн тууштай оролцоотойгоор гэрийн ажил хийлгэх замаар төлөвшдөг ажээ.

Гэрийн ажил: Амьдралын ур чадварын суурь

Хүүхдэд гэрийн ажил даалгах нь зөвхөн гэр орноо цэвэр цэмцгэр байлгах бус амьдралд зайлшгүй хэрэгтэй ур чадварын суурийг тавьдаг. Journal of Developmental & Behavioral Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 4–5 наснаасаа жижиг ажилд тусалж эхэлсэн хүүхдүүд өөртөө итгэх итгэл, өөрийгөө чадавхжуулах чадвар өндөртэй байдаг нь тогтоогджээ. Учир нь жижигхэн ч гэсэн ажлыг хийж дуусгаснаар хүүхдэд амжилтын мэдрэмж төрдөг байна.

Жишээлбэл, тоглоомоо цэгцэлж дууссаны дараа магтаал хүртсэн хүүхэд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлдэг. Харин гэрийн ажилд оролцдоггүй хүүхдүүдийн хувьд нийгмийн ур чадвар, хичээлийн амжилт, найз нөхөдтэй харилцах чадвар болон амьдралын сэтгэл ханамжийн түвшин доогуур байдаг нь тогтоогджээ. Үүний эсрэгээр тогтмол гэрийн ажил хийдэг хүүхдүүдийн хувьд гуравдугаар ангид орсныхоо дараа хүйс, гэр бүлийн орлого, эцэг эхийн боловсролоос үл хамааран нийгмийн, боловсролын болон амьдралын ур чадвараа илүү өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг гэнэ.

Гэрийн ажил бол багийн ажил: Илүү сайн үр дүнгийн түлхүүр

Хэрэв илүү сайн үр дүнд хүрэхийг хүсвэл гэрийн ажлыг багийн ажил болгох хэрэгтэй. Жишээ нь, 5 настай хүүхдээ тоглоомоо цэгцлэхийг нь хараад суухын оронд та ч мөн адил өрөөг хамтдаа цэгцлэх нь зүйтэй аж. Энэ арга барил нь гэрийн ажлыг ганцаарчилсан даалгавар гэхээсээ илүүтэй хамтын үүрэг болгож өгнө. Үүний зэрэгцээ хүүхдэд хамтран ажиллахын чухлыг зааж өгдөг бөгөөд энэ нь тэдний ирээдүйн амьдралд ч хэрэг болно.

Энэ санаа нь агуу зүйлсийг хэн ч ганцаараа бүтээдэггүй гэх амжилтын нэгэн чухал үнэнийг харуулж байна. Бизнес, харилцаа холбоо эсвэл хувь хүний өсөлт хөгжилд ч бусдын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болдог. Тиймээс гэрийн ажлыг гэр бүлийн хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлснээр хүүхдэд багаар ажиллахын үнэ цэнийг бага наснаас нь суулгаж өгнө.

Амжилт ба аз жаргалд хүрэх энгийн зам

Хүүхдэд хөдөлмөрч зан, өрөвч сэтгэл, хариуцлагын мэдрэмжийг хөгжүүлэхэд нарийн төвөгтэй стратеги шаардлагагүй. Тэднийг тогтмол гэрийн ажилд оролцуулахад л хангалттай. Энэ нь зөвхөн карьерын амжилтыг нэмэгдүүлэх бус аз жаргал, амьдралын сэтгэл ханамжийг ч дээшлүүлдэг.

Өдөр тутмын энгийн ажлуудыг хүүхдийн хувьд сургалтын боломж болгон хувиргаарай. Ингэснээр та гэрээ эмх цэгцтэй байлгаад зогсохгүй хүүхдээ бие даасан, чадварлаг, цогц хүн болон төлөвших замд чиглүүлнэ.

Судалгаа: Кафейн эсийн насжилтыг удаашруулдаг “унтраалга”-ыг асаадаг байж магадгүй
Кафейн насжилттай холбоотой өвчнүүдийн эрсдэлийг бууруулах гэх мэт эрүүл мэндэд тустай нөлөөтэй гэгдэж ирсэн. Гэхдээ кафейн эс доторх ямар механизмд үйлчилдэг нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл нэгэн шинэ судалгаа кафейн эсийн стрессийн хариу урвал, шим тэжээлийн хэлхээнд хэрхэн үйлчилдэг болохыг илрүүлжээ.

Хүний эстэй ихээхэн төстэй төстэй нэг эст бүтэцтэй мөөгөнцрийг судалсан эрдэмтэд кафейн нь эсийн энергийн системийг идэвхжүүлж, насжилтын процесст нөлөөлдөг болохыг тогтоосон юм.

Хэдэн жилийн өмнө энэ бүлэг эрдэмтэд кафейн нь рапамициний бай буюу TOR  гэх өсөлтийн зохицуулагчид нөлөөлж, эсүүдийн наслалтыг уртасгадаг болохыг олж мэдсэн. TOR гэдэг нь эсэд хоол хүнс, энерги хангалттай байгаа тул одоо өсөж үржих цаг гэх дохио өгдөг биологийн унтраалга. Энэ систем нь амьд биетүүдэд 500 сая гаруй жилийн турш энерги ба стрессийн хариу урвалыг зохицуулж ирсэн байна.

Харин тэдгээр эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн судалгаагаараа өөр сонирхолтой баримтыг илрүүлжээ. Кафейн нь энэ өсөлтийн унтраалгад шууд нөлөөлдөггүй аж. Харин үүний оронд AMPK хэмээх өөр нэгэн чухал системийг идэвхжүүлж үйлчилдэг байна. AMPK бол эсийн энергийн нөөцийн хяналтыг хариуцдаг систем. Уг систем мөөгөнцөр болон хүний  эсэд маш эртнээс үүсэж хадгалагдсан систем юм.

Судалгааг удирдсан Лондоны Хатан хаан Мэригийн их сургуулийн генетик, эс судлалын доктор Чаралампос Раллис “Таны эсэд энерги дутагдахад AMPK идэвхжиж, нөхцөл байдалд дасан зохицоход тусалдаг. Манай судалгааны үр дүнгээс харахад, кафейн нь энэхүү унтраалгыг асаахад оролцдог байна” гэжээ.

Сонирхолтой нь, AMPK нь мөн метформин гэх чихрийн шижингийн эмийн бай болдог. Энэхүү эм хүний наслалтыг уртасгахад тус болох магадлалтай эсэхийг эрдэмтэд байгаа юм.

Мөөгөнцөр дээр хийсэн туршилтаар, кафейны AMPK-д үзүүлсэн нөлөө нь эсийн өсөлт, ДНХ-ийн нөхөн сэргээлт болон стрессийн хариу урвалд нөлөөлж байгааг тогтоосон байна. Эдгээр нь бүгд хөгшрөлт ба өвчинтэй шууд холбоотой байдаг.

Судалгааг ахалж бичсэн доктор Жон-Патрик Алао “Эдгээр нээлт нь кафейн яагаад эрүүл мэнд ба урт наслалтад тустай байж болохыг тайлбарлаж өгч байна. Мөн эдгээр нөлөөг хэрхэн илүү шууд өдөөж болох талаар цаашид нэмэлт судалгаа явуулах боломжуудыг нээж өглөө” гэжээ.

Эх сурвалж: Science Daily

Добермэн нь ухаалаг, сэрэмжтэй, үнэнч...
Нохой сонирхогч хүүхэд, залуустаа зориулж бид бүхний сайн мэдэх болсон Добермэн /Doberman Pinscher/ үүлдрийн нохойны талаарх зарим сонирхолтой мэдээлэл, гэрэл зургуудаас хүргэж байна.

Добермэн XIX зууны сүүлээр Германд хамгаалалтын нохойгоор хөгжүүлэгдсэн байна. Түүний нарийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Rottweiler, хар болон бор шаргал терриер, German Pinscher-үүдийн дундаас бий болсон гэж үздэг. Гөлгөр үс, спортлог бие, өвөрмөц тайрсан чих, сүүл нь Добермэнийг язгууртан шиг харагдуулдаг. Түүний өндөр эрч хүчтэй, ухаалаг байдал нь цагдаа, цэргийн ажиллагаа, нохойны спорт болон гэр бүлийн хамгаалагч, найз байхад тохиромжтой.

XIX зууны сүүлээр Добермэн нь гарч ирснээр нохойны ертөнцөд шинэ хүүхэд мэндэлсэн үзэгдэл бий болж, өнөөдөр хамгийн нийтлэг нохойнуудын нэг болсон байна. Түүний дүр төрх нь гоёмсог, спортлог стильтэй. Dobie нь түүнчлэн ухаалаг, сэрэмжтэй, үнэнч.

Dobie нь догшин ширүүнээрээ алдартай. Түүнийг танихгүй мэдэхгүй хүмүүс түүнийг догшин, зэрлэг гэдэг. Тиймээ, тэр догшин ширүүн хамгаалагч, гэхдээ ихэвчлэн зөөлөн, сонор сэрэмжтэй, хайраар дүүрэн. Тэрээр асуудлыг эрж хайдаггүй ч хэрвээ аюулыг мэдэрэх юм бол гэр бүлээ хамгаалахын тулд аймшигтай болдог.

Добермэн нь гэр бүлийн нэг гишүүн байх сонирхолтой. Өөрийн хайртай хүмүүстэй ойр байх дуртай. Өөрийн гэр бүлийн хүүхдүүд, найзууд, танил болсон зочидтой итгэж болохуйц ханддаг. Тэдний эерэг чадварууд нь илүү ч тэд хүн болгонд зөв тохирох үүлдр биш юм. Тэр том бөгөөд 27,2- 36,2 кг жинтэй, биеийн болон оюуны маш өндөр идэвхтэй. Түүнд маш их дасгал хөдөлгөөн хэрэгтэй.

Түүнийг оюуныг уйдаахгүй тул хангалттай их оюуны ажилууд хэрэгтэй. Түүнд түүнийг зөв нийгэмшүүлж, сургахад цаг гаргаж чадах, түүнийг өдөр бүр завгүй байлгаж чадах, хүчтэй эзэн, сүргийн удирдагч хэрэгтэй. Илүү залхуу хүмүүст нилээн хүнд даалгавар байх болно. Добермэнийн одоогийн дүр төрх нь сүүлийн хэдэн жилүүдээс илүү нарийн, гөлгөр болсон. Үүлдр эрхлэгчид тэднийг зан чанарын хувьд Германы өмнөх үеүүдээс бага зэрэг зөөлөрсөн гэдэг боловч, одоо ч гайхалтай хамгаалагч хэвээрээ.

Анхнаасаас тэднийг чихийг нь илүү дуу хүлээн авах чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд тайрч сүүлийг нь илүү гоёмсог харагдуулахын тулд тайрч заншсан байна. Сайн гаршуулж зөв нийгэмшүүлсэн Dobie нь гайхалтай гэрийн тэжээвэр, хамтрагч, бусад нохой тэжээдэг гэр бүлүүдэд тохирдог, хүүхдэд зөөлөн, үнэнч гэр бүлийн гишүүн болдог.

Мичнээс хүн үүссэн түүхийн асуудалд
“Хүн дүрстэй мичнээс хүн төрхтэй бич, хүн төрхтэй бичнээс бичин хүн, бичин хүнээс оюун ухаантай хүн (хомосапиенс) анх зүүн хойд Африкт үүссэн” гэх дүгнэлт бол хөдөлшгүйгээр, тал бүрээсээ 100 хувь нотлогдсон үнэн биш, шинжлэх ухааны орчин үеийн салбаруудын ололт, туршилтаар давтан батлагдсан ч биш юм. Энэ талаар цөөн бус өөр онол, таамаглал буй.

Африкт анх үүссэн гэж үзэхэд хүргсэн баримт, материалын шинжилгээ, чанар нь ч орчин үед тавигдах ёстой шаардлагыг хангахгүй байгаа юм. Бичин хүнийх гэж үзсэн чулуужсан яс нь гавлын яс, гарын ясгүй байгаа нь, мөн уг ясны өндөр нь шимпанзегийнх гэхэр намхан, генетикийн шинжилгээ хийх боломжгүй байгаа нь эргэлзээ төрүүлдэг.

Гавлын ясгүй болохоор уураг тархины жин, хэмжээний талаарх мэдээлэл үгүй, гарын ясгүй болохоор “зэвсэг хэрэглэдэг, хөдөлмөрлөдөг” талаарх мэдээлэл мөн үгүй. Уг яс намхан, жижиг болохоор л эмэгтэй хүнийх гэж үзсэн нь ч учир дутагдалтай. Олон хүн барьсан болохоор бохирдсон, генийн шинжилгээ хийх боломжгүй. Уг ясыг олсон хүмүүс “хүний чулуужсан ясыг анх олсон” гэх нэр, төрд ихэд шохоорхсон гэх мэтийн субъектив үг, үнэлгээ ч мөн яригддаг... Хүн Африкт анх үүссэн гэвээс түүний тархалтын чиглэл, шалтгаан, тархаад хүрсэн, үлдсэн газар нутаг, арьсны өнгөний нь хувьссан байдал зэрэг нь бүгд л эргэлзээ, маргаан дагуулдаг. Хүмүүс заавал ч үгүй бэрхшээлтэй орчинд, хүнд нөхцөлд үүсээд, дараа нь тааламжтай орчин, нөхцөлрүү л нүүдэллэн тархсан байх учиртай. Энэний эсрэг байх үндэс, шалтгаан логикийн хувьд ч боломжгүй. Хүн бол байгалийн хувьслын бүтээгдэхүүн, байгаль-цаг уурын улиран үргэлжилсэн бэрхшээл, хахиршлын бүтээгдэхүүн, амьд үлдэхийн төлөө хийгдсэн сая сая жилийн тэмцэл, хөдөлмөр, зүтгэлийн бүтээгдэхүүн, хүн дүрстэй мичүүдийн, хүн төрхтэй бичүүдийн, бичин хүмүүсийн байгалийн шалгаралд тэсэн тэнцэн үлдсэний гайхамшигтай үр дүн, эцсийн нь бүтээгдэхүүн мөн болно.

Хүн дүрстэй олон зуун мичүүд, тэднээс шалгаран үлдсэн олон зүйл бичүүд, мөн тэднээс шалгаран үлдсэн цөөн зүйлийн бичин хүмүүс, тэрхүү бичин хүмүүсийн өрсөлдөөн, тэмцлээс тодрон гарсан, үлдсэн оюун ухаант хүн, хүмүүс – энэ бол хүн үүссэн хамгийн ерөнхий үе шат, арга зам, түүх юм.

Энэ түүх чухам хаана, аль тивд, аль бүс нутагт, хэдий хугацаанд болж өнгөрсөн юм бэ? Энэ түүхийн гэрч, баримт нь үлдэх боломжтой юу? Ямар хэлбэрээр, ямар биетээр үлдсэн юм бэ? Гэрч, баримт, үлдэгдэл гэгдэж байгаа зүйлс нь өнөөдөр гэхэд юу юу байна вэ? Тэр бүгдийг шинжилж, таньж, тогтоосон ажлын чанар ямар байна вэ? Анх хийгдсэн дүгнэлтүүдийг хэн, хэзээ эргэж шалгасан, шинжлэх ухаан-техникийн орчин үеийн ололт, амжилт, чадавхад тулгуурлан хаана хаана, хэн хэн дахин нягталсан юм бэ? Ийм ажлын тайлан, бүр нарийн мэргэжлийн судлаачдаар хэлэлцүүлсэн, зөвшөөрүүлсэн тайлан хаана байна вэ? Ийм чухал шинжилгээний тайлан нь экспертүүдийн (биологич, геологич, түүхч, палеонтологич, генетикч, хүн судлаачид г.м) өргөтгөсөн, нээлттэй, том комиссын хурлаар хэлэлцэгдэж сайшаагдсан, хамгаалагдсан байх ёстой. Энэ талаарх үнэн мэдлэг, зөв мэдээлэл огт үгүй хүмүүс ч өнөөдөр урьд өмнөх эргэлзээтэй дүгнэлтүүдийг тоть шиг давтацгаах болов. Шинжлэх ухаанд ч гэсэн худлаа үзэл, дүгнэлт байдаг. Гэхдээ тэр бүхнээ засаж залруулах ажил байнгад л хийгдэж байдаг жамтай. Хүмүүс анхандаа үр жимс, үндэс, навч, шувууны өндөг мэтээр хооллодог байсан бол аажимдаа анчид болцгоож, бүр малчид, тариаланчид, гар урчууд болжээ. Хоол олох, бэлдэхтэй холбоотой багаж зэвсэг хийж, тэдгээрээ ашиглан хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, орчин тойрноо таньж, мэдлэг хуримтлуулж, туршлага сууж, уураг тархи нь ч ихээхэн хөгжжээ. Амьтны яс, мөн хүний яс цөөхөн нөхцөлд л чулуужиж үлддэг. Чулуужсан яс бүтнээрээ олдох нь ч тун ховор. Олдсон чулуужсан яснаас үнэн мэдлэг, зөв мэдээлэл гаргаж авах боломж ч бага, нэн хэцүү. Анхны хүмүүсийн олон зуун мянган жилийн туршид хийж ашиглаж байсан чулуун зэвсэг үе үеэрээ ур хийц адилавтар, азийнхны, африкийнхны гэх мэтээр тод ялгаа байхгүй шахам. Анхны хүмүүсийн орогнож байсан агуйнуудаас олдсон зүйлүүд, ул мөр ч тун ойролцоо.

Африкт олдсон чулуун сүхтэй төсөөтэй сүх Азиас олджээ. Энэнд тулгуурлаад анхны хүмүүс Азируу уг сүхийг бариад Африкаас нүүжээ хэмээсэн дүгнэлт хийгджээ. Хэрчих, таслах, чавчих зориулалттай багаж адилавтар байх нь тодорхой. Одоо ч адилхан л байгаа.

Харин чулуун материал нь хаанахынх вэ гэдгийг тодруулах нь л чухал юм. Хоолны халбага, сэрээ, савх, аяга ч гэсэн бүгд л адилавтар шүү дээ... Чулуун зэвсгийн талаар ч худал дүгнэлт тун олон. Хүн анх Африкт үүссэн нь үнэн гэвэл тэр үед Африк хатуу ширүүн уур амьсгалтай болж, тэр хүнд нөхцөл наад зах нь хэдэн зуун мянган жилээр үргэлжилсэн байх учиртай. Тэгээд дараа нь аажмаар дахиад халуун дулаан уур амьсгалтай болж өнөөгийн байдалдаа орсон байх ёстой. Харин хахир хатуу уур амьсгалтай болохоосоо өмнө хүн дүрстэй мичүүдтэй, битүү шигүү ой модтой, үр жимс элбэгтэй, яг одоогийнх шигээ нөхцөлтэй байсан байх учиртай. Онцын тааламжтай (дулаан, чийглэг), угсраад нэн тааламжгүй (хахир хүйтэн, эрс тэс), дараа нь дахиад онцын тааламжтай (дулаан, чийглэг) байгаль-цаг уурын нөхцөл Кайнозоин эриний антропоген галвын үед Африкт байгаагүй, болж ч өнгөрөөгүй. Гэвч энэнийг дахин шалгах, тогтоох хэрэгтэй юм. Мичүүд модон дээр амьдардаг таатай орчин өөрчлөгдсөөр, хахиршсаар хүнийг буй болгоод, дараа нь дахиад л мичүүд модон дээр амьдардаг өнөөгийн Африк буй болсон гэх дүгнэлт нотлогдохгүй. Учир нь яг хэрэг дээрээ тийм юм болоогүй. Харин Ази тивд л мичүүдийг хүн болтол нь дасгалжуулсан өөрчлөлт явагдаж, тэнд үүссэн хүмүүс аажимдаа бусад тивүүдрүү тархан нүүдэллэсэн бололтой. Сэрүүн бүс нутагруу шилжин амьдрах болсон хүмүүсийн арьс цайж, халуун бүс нутагруу шилжин амьдарсан хүмүүсийн арьс улаан хүрэн өнгөөр дамжин хар өнгөтэй болжээ. Улаан арьстай индианчууд, хар арьстай негрүүд тэгж буй болоод одоо ч мөн тэр өнгөөрөө байж байна. Гэхдээ миний энд өгүүлж байгаа бүхнийг олон шинжлэх ухааны уулзвараас, орчин үеийн хамгийн нарийн багажаар эргэн шалгаж нотлох, батлах хэрэгтэй. Тэгж байж л үнэн төрж, худал нь няцаагдах ёстой.

Байгаль-цаг уурын удаанаар үргэлжилсэн их өөрчлөлтүүдээс шалтгаалж, нөхцөлдөж ер бусын гэхээр элдэв чадавхыг олсон, тэр чадавхаа ашиглаад бараг л хасах 100-аас нэмэх 100 хэмийн хэлбэлзэлтэй орчин нөхцөлд амьдарч чадаж байгаа макро болон микро амьтад өнөөдөр Азид, сэрүүн бүс нутагт л олон байгаа нь мөн нэгийг хэлээд байгаа юм.

Жишээ нь хүн анх Африкт үүссэн юм бол хүнтэй зэрэгцээд оюун ухаантай нь байг гэхэд өөр онцгой чадавхыг олсон дагалдах амьтад Африкт алга байна. Африкт дөрвөн улирал ч байхгүй, хүйтэн саруудыг ичиж өнгөрөөдөг амьтад ч үгүй, хөеө хураадаг мэрэгчид ч үгүй, хөлдөөд гэсэж амь ордог хоёр нутагтан ч үгүй шүү дээ. Мичүүд нь оюун ухаантай хүн болтлоо хувьссан байхад энэний адил ихэд хувьссан амьтад цөөн ч болов байх ёстой биз дээ? Гэтэл байгаль-цаг уурын өөрчлөлтөөс болж элдэв чадавхыг олсон амьтад Ази тивд л олон байгаа юм. Тэд дөрвөн улирлыг ажрахгүй даваад л (ичээд, хөеө хураагаад, ихээхэн өөх хуримтлуулаад, хөлдөөд гэсээд, үүр овоохой бариад, үс ноолуур нь ургаад), үржиж өсөөд л, (гэр оронтой, дулаан хувцастай, хүнсний их нөөцтэй, түлш, зуухтай, оюун ухаантай) хүмүүстэй зэрэгцээд л амьдарч чадсаар байгаа билээ. Байгаль-цаг уурын өөрчлөлт, бэрхшээл л тэднийг ийм чадвартай болгожээ. Тэд байгаль-цаг уурын өөрчлөлт, бэрхшээлийг дагаад бие, эрхтнээ ч өөрчилж, бас амьдрах олон аргыг ч сурчээ. Тэдний уураг тархи ч ихэд хөгжсөн нь тодорхой юм. Хүмүүс бид энэ бүхнийг бараг л тусгайлан судлаагүй нь үнэн шүү дээ. Ямар ч болов өвөл болдоггүй, өвөл нь ичдэггүй байсан үеийн тарваганы уураг тархи ичдэг болсон үеийнхээс нь хөгжлөөр сул л байгаа. Энэчлэн бодох, тооцох юм их байнаа! Бодож, тооцож олсон мэдлэг бидэнд ч, хүмүүст их тус болно шүү.

Гүнзгийрүүлээд, дэлгэрүүлээд бодох, бясалгах тусам л Африкт хүн анх үүссэн гэх дүгнэлт олон эргэлзээг төрүүлдэг юм. Наад зах нь л Африк тивийн хүн ам яахлаараа саяхан болтол маш цөөхөн байсан юм бэ? Тааламжтай орчин, нөхцөлд хүн ам нь дорхноо л ихэд өссөн байх ёстой биш гэж үү?

Тэнд анх хүн үүссэн юм бол хөгжил нь бараг л бусад тивийнхээс илүү шахам баймаар даа. Гаршуулж гэршүүлсэн амьтан нь ч цөөхөн байдаг. Ашигладаг багаж, зэвсэг нь ч нэн бүдүүлэг. Хэл ярианы хөгжил нь хоцрогдонгуй, ер хөгжил нь нийт дүнгээрээ бусад тивийнхээс доогуур гэхчилэн олон олон эргэлзээ буй болдог юм. Анх үүссэн тивдээ л хүмүүс ихэд өссөн, тархан суурьшсан баймаар... Шар арьстай хүмүүс байнгад хамгийн олон нь байжээ. Ази, Европруу хүмүүс Африкаас тархан суурьшаад арьс нь шар, бүр цагаан болтлоо олон зуун мянган жил амьдарсан юм бол Азиас Америкруу тархан байршсан хүмүүсийн арьс яахаараа улаан, хүрэн улаан болдог билээ? Энэ бол тун их хожуу үеийн тархан байршилт шүү дээ! Улаан арьстангууд цааш цаашдаа хар арьстан болж л хувирах байжээ гэхээр... Өнгөний шилжих байдал шараасаа цайж болох, бас шар өнгө өтгөрсөөр улаан хүрэн, хар болж хувирах учиртай. Энэчлэн гайхах, эргэлзэх зүйл тун ч олон доо... Дулаан, чийглэг, идэх уух зүйл элбэг, анхны хүмүүст бараг л диваажин мэт Африкт хүн үүссэн нь худал, тэр диваажингаас сэрүүн, хүйтэн, идэх уух бэлэн зүйл багатай Азируу аюул, бэрхшээлээс үл айн нүүдэллэсэн нь ч худал болж таарч байгаа юм. Тивүүд болж салаагүй, бүх хуурай газар хамтдаа нэг л том эх газар байсан цаг үеийн амьтан, ургамлын оршил ба хувьслыг судалж тодруулах аваас харин шинэ, сонин зүйл маш ихээр илрэх, нээгдэх болно. Хөхтөн амьтад, хүн дүрстэй амьтдын талаар ч шинэ мэдлэг, мэдээлэл буй болох байх.

Судлаач Д.Чулуунжав

Эрдэмтэд хүний цусыг шумуулд хортой болгож магадгүй эм илрүүлжээ
Судлаачид ховор өвчний үед хэрэглэдэг нэгэн эм хүний цусыг шумуулд хортой болгож, хумхаа зэрэг өвчинтэй тэмцэх шинэ арга болж магадгүйг олж тогтоожээ. Эрдэмтэд нитинизон хэмээх эмийг туршиж үзсэн юм. Тэрхүү эмийг тодорхой амин хүчлийг бүрэн задалж чаддаггүй удамшлын ховор эмгэгтэй хүмүүст бичиж өгдөг байна.

Нитинизон нь нэгэн энзимийг идэвхгүй болгох замаар хүний биед хортой бодис хуримтлагдахаас сэргийлдэг. Тэгвэл шинэ судалгаагаар шумуул нитинизон агуулсан цус сорох үед уг эм нь тэдний биед ч мөн адил энзимийг идэвхгүйжүүлж, цусыг зөв зохистой шингээх чадварыг нь алдагдуулж, удалгүй үхэхэд хүргэдэг болох нь тогтоогджээ. Энэ судалгаа “Science Translational Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Судалгааг ахлаж бичсэн эрдэмтдийн нэг болох АНУ-ын Нотр Дамын их сургуулийн профессор Ли Р. Хэйнс “Шумуулаар дамждаг өвчний тархалтыг зогсоох нэг арга нь хүн, амьтны цусыг тэдэнд хортой болгох явдал юм” хэлсэн байна. Тэр “Бидний явуулсан судалгааны үр дүнг харвал судалгааны үр дүнгээс харахад нитинизоныг хумхаа зэрэг өвчинтэй тэмцэхэд ашиглах боломжтой шинэ арга болж магадгүй” гэсэн юм.

Шумуулнаас хамгаалах арга

Шумууланд хазуулахаас сэргийлэхийн тулд урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч хэрэглэх, ор хөнжлийн тор ашиглах, хаалга цонхонд тор тавих зэрэг хувийн хамгаалалтын арга хэмжээ авдаг. Мөн шумуулаар дамждаг өвчнөөс сэргийлэхийн тулд паразит устгахад хэрэглэдэг ивермектин гэх эмийг ашиглаж болдог. Гэвч үүнийг удаан хугацаанд олон дахин хэрэглэвэл эмэнд тэсвэртэй шумуулууд бий болох эрсдэлтэйгээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй.

Нотр Дамын Их сургуулийн биологийн ухааны профессор, судалгааны хамтран зохиогч Альваро Аскоста Серрано "Нитинизоны үр дүн гайхалтай байлаа" гэж хэлжээ. Тэр “Энэ эм хүний цусанд ивермектинаас хамаагүй удаан байдаг тул шумуул устгах нөлөө нь илүү удаан хадгалагдана. Энэ нь аюулгүй байдал болон эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой” гэсэн байна.

Нитинизон нь бүх насны шумуулыг устган үр дүн үзүүлжээ. Хумхааг халдаах магадлалтай нас бие гүйцсэн шумуулуудыг ч хордуулах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн шавжийн хоронд тэсвэртэй болсон шумуулуудад ч үр дүнтэй байжээ.

Хэйнс "Цаашид шумуултай тэмцэхдээ нитинизон болон ивермектин хоёрыг ээлжлэн хэрэглэх нь ашигтай байж магадгүй. Жишээлбэл, аль хэдийн ивермектинд тэсвэртэй болсон бүс нутагт нитинизоныг ашиглаж болно" гэж тэр нэмж дурдав.

Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах Төв (ECDC) мэдээлснээр бол шумуулаар дамждаг өвчинд хумхаа, баруун нил вирус, чикунгуня, шар чичрэг зэрэг багтдаг байна. Европт хумхаа хэдэн арван жилийн өмнө устсан ч уур амьсгалын өөрчлөлтөөс болж шумуулын шинэ төрөл зүйлүүд нэмэгдэж, шумуул дамжуулдаг өвчнүүд хүний эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүрч болзошгүй гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Хүмүүсийн уушги томорч, хамрын хэлбэр өөрчлөгдөх магадлалтай
Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүний хувьслын дараагийн шатыг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл байсаар ирсэн, хойшид ч байсаар байх болно. Сүүлийн хэдэн зуун жилийн дотор бидний биед мэдэгдэхүйц генетик өөрчлөлт бага байсан ч уур амьсгалын хурдацтай өөрчлөлт нь шинэ сорилтуудыг бий болгож, удаан хугацаанд хүний биологид нөлөөлөх нь дамжиггүй.

Температурын өсөлт, агаарын чийгшил, нарны хэт ягаан туяаны нөлөө зэрэг нь хүний арьсны өнгө, хөлс ялгаруулах чадвар, биеийн дулаан зохицуулалтад өөрчлөлт оруулах боломжтой.

Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 1.2 тэрбум хүн өндөр чийгшилтэй, халуун бүсэд амьдарч байна. Судалгаагаар 2100 он гэхэд дэлхийн дундаж температур 2-4°C нэмэгдэх магадлалтай бөгөөд энэ нь хүний биеийн дулаан зохицуулалт, энерги зарцуулалтыг шинэ түвшинд хүргэж болзошгүй. Ирээдүйд хүмүүс илүү нимгэн, хэт хөлөрдөг арьстай болж, биеийн температурын өөрийгөө зохицуулах механизм сайжирч магадгүй. Үүний зэрэгцээ, агаарын бохирдол нэмэгдсэнээр хүмүүсийн уушги томорч, шүүлтүүрийн үүрэгтэй хамрын хэлбэр өөрчлөгдөх магадлалтай.

Одоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр орчинд амьдарч байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл хүмүүс маш том хамартай болж хувьсах нь гарцаагүй.

Цаг уурын өөрчлөлтөөс болж жил бүр ойролцоогоор таван сая хүн нас барж байна. Үүний шалтгаан нь халуун агаарын нөлөө, хар шуурга, үер, ган гачиг зэрэг цаг агаарын гамшигтай холбоотой. НҮБ-ын тайланд дурдсанаар 2050 он гэхэд 200 сая хүртэлх хүн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн дүрвэх төлөвтэй байна. Өнөөдөр 800 сая хүн далайн түвшин нэмэгдэхээс үүдэн нүүлгэн шилжих эрсдэлтэй байгааг эрдэмтэд онцолж байна. Хүн амьдарч буй орчиндоо дасан зохицож ирсэн тул "усан хүн" гэх шинэ төрөл зүйл бий болохыг ч үгүйсгэх аргагүй. Гагцхүү энэ өөрчлөлтийг хүн төрөлхтөн өөрсдөө генийн инженерчлэлийн аргаар хийх үү, эсхүл байгалийн шалгарлын явцад ийм төрөл зүйл салан гарах уу гэдэгт цаг хугацаа л хариулт өгөх үлдээд байна.

Үүний зэрэгцээ, хүнсний нөөц хомсдохын хэрээр хоол боловсруулах систем хувьсан өөрчлөгдөж, хүмүүс илүү уургийг үр дүнтэй ашигладаг болох нь ойлгомжтой юм. Дэлхийн хөрсний үржил шим сүүлийн 50 жилд 30 хувиар буурсан нь уламжлалт тариалангийн тогтолцоог өөрчлөхөд хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн есөн хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаа бол ирээдүйд бид илүүдэл сахар, өөх тосыг энергид хувиргадаг болох юм биш биз.

Цаг уурын өөрчлөлт зөвхөн бие махбодод бус, хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж байна. Халуун, чийглэг уур амьсгал нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж, шумуул болон бусад амьтдаар дамжин халдварладаг халуун бүсийн өвчнүүд Европ, Хойд Америкт хүрч эхэлсэн.

Дэлхий даяар хумхаа өвчнөөр 240 сая гаруй хүн өвчилж, 600 мянга орчим хүн нас бардаг. Мөн температур нэмэгдэхийн хэрээр халдварт гэдэсний өвчнүүд, амьсгалын замын асуудлууд, сэтгэл гутрал, стрессийн түвшин нэмэгдэж байна. Судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын нэг тэрбум нь сэтгэл гутрал, стрессийн түвшин өндөр орчинд амьдрах магадлалтай гэж үзэж байна. Магадгүй ирээдүйн хүмүүс чимээгээр бус, ухаалаг утасны долгион шиг шууд тархиндаа мэдээлэл дамжуулдаг болохыг ч үгүйсгэх аргагүй юм.

Г.Эрдэнэбаяр

https://news.mn/r/2782153/