Нийтлэл - Nutag.mn

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал өнгөрсөн есдүгээр сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, 10 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ удаад ШУА, Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан докторант Х.Амантайн “Монголын казах угсаатны оршуулгын зан үйл” сэдвээр тавьсан илтгэлээс хүргэж байна.

“Оршуулгын газар сонгох зан үйл ба овог удмын орон зай”

Энэхүү илтгэлийн маань зорилго Монгол казах угсаатнуудад оршуулгын зан үйл нь өөрийн гэсэн шашин, соёлын уламжлалтай, хэм хэмжээтэй дэг жаягтай бөгөөд түүнийгээ эрхэмлэж дагаж мөрддөг гэдгийг харуулах гэсэн юм. Казах угсаатны оршуулгын зан үйлийг соёл-антропологийн үүднээс авч үзэхэд хоорондоо ялгаатай боловч бодит амьдрал дээр харилцан нэвчилцсэн хоёр үндсэн давхаргыг ялган шинжлэх шаардлагатай. Нэг талаас, казахууд исламын шашныг шүтдэг ард түмэн болохын хувьд талийгаачийн биеийг угаах, цагаан даавуугаар ороох, жаназа буюу хойдохы нь унших залбирал үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах зэрэг исламын ертөнцийг үзэх үзэл, шариатын хэм хэмжээнд тулгуурласан зан үйлийг баримталдаг. Нөгөө талаас, нүүдэлчний ахуй, овог удмын зохион байгуулалт, нутаг ус, байгаль, цаг уурын нөхцөлд зохицон бүрэлдсэн казахын өөрийн соёлын зан үйлүүд мөн хадгалагдан иржээ. Иймээс илтгэлийг эхлээд исламын сургаал дахь хүний мөн чанар, үхэл, хойд нас болон оршуулгын үндсэн зарчмаас эхэлж, дараа нь Монголын казахуудын орон нутгийн зан үйлийн хэлбэр, тэдгээрийн харилцан нөлөөлөл, өөрчлөлтийг авч үзэх нь зүйтэй.

Монголын казахуудын оршуулгын газар сонгох уламжлал нь тэдний нүүдлийн мал аж ахуй, улирлын шилжилт хөдөлгөөн, овог удмын зохион байгуулалт болон өвөг дээдсийн тухай ойлголттой нягт холбоотой байжээ.

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд тэмдэглэснээр казахууд хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөнд байх үед хүн нас барвал тухайн ‘‘бууцнаас холгүй, дэнжэрхүү хуурай газрыг сонгон оршуулдаг’’ байв. Ийнхүү нэг хүнийг оршуулсан газар он цагийн явцад тухайн айл, отог, овгийн оршуулгын газар болон өргөждөг байжээ. Энэ нь оршуулгын газар эхнээсээ төрийн болон захиргааны шийдвэрээр байгуулагдахаас илүүтэй, нүүдлийн ахуй дундаас аажмаар үүсэж тогтсон болохыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 244–245; Камалаш, 2000, дам эшлэв). Хамаатан садан цөөн айлууд бууцандаа ойр орших эртний булш, хиргисүүр, пазырык оршуулгыг бараадан талийгаачаа нутаглуулах тохиолдол байжээ. Нутгийн хүмүүс үүнийг талийгаачийн сүнс өвөг дээдэстэйгээ нэгдэж, тэдний нөмөр нөөлөгт мөнх нойрсоно гэж тайлбарладаг байсан байна. Зарим тохиолдолд эртний булш, хиргисүүрийн чулууг шинэ булшны дараас болгон ашигладаг байжээ. Үүнийг зөвхөн өвөг дээдсийн ивээлд багтах гэсэн итгэлээр бус, чулуу бэлтгэх хөдөлмөрийг хөнгөвчилсөн ахуйн шийдэл гэж давхар ойлгож болно (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245). Оршуулгын газрын байршлыг сонгоход газрын гадарга, хөрсний тогтоц, үер усны эрсдэл чухал нөлөөтэй байжээ.

Казахууд талийгаачийг тэгш тал, уулын бэл, голын эргийн өндөрлөг хэсэг, дэнж, уулын мухар, тохой, заримдаа хазгай, налуу газарт оршуулдаг байсан байна. Ялангуяа ус тогтож, булш усанд автахаас цээрлэдэг учраас хуурай, ус зайлах боломжтой налуу газрыг илүүд үздэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245). Энд шашны бэлгэдэл болон байгаль орчинд зохицсон практик сонголт зэрэгцэж байна.

Булш усанд автахыг талийгаачийн хойд насны амгалан байдлыг алдагдуулна гэж төсөөлөхийн зэрэгцээ шарил, булшны байгууламжийг бодитоор хамгаалах шаардлага байсан. К. Бихумар ч булшийг үер уснаас хамгаалахын тулд эргэн тойронд нь суваг татаж, усыг өөр чиглэлд зайлуулдаг байсан тухай тэмдэглэжээ (Бихумар, 1995, х. 69–70). Тиймээс хуурай, өндөрлөг, налуу газар сонгохыг цэвэр шашны итгэл үнэмшил эсвэл дан ганц ахуйн хэрэгцээний аль нэгээр тайлбарлах боломжгүй. Энэ нь хоёр хүчин зүйлийн нэгдэл байжээ. Оршуулгын газрыг сонгоход талийгаачийн аман гэрээс онцгой ач холбогдолтой. Өндөр настай хүн амьд сэрүүндээ: “Би бурхан болоход өөрийн төрсөн газарт, эсвэл аав, ээжийн хажууд, манай овгийн оршуулгын газарт оршуулаарай” хэмээн захиж, мөнхөд нойрсох газраа өөрөө сонгодог байжээ. Ард үлдсэн үр хүүхэд, төрөл садан нь энэхүү сүүлчийн хүсэлтийг заавал биелүүлэхийг ёс суртахууны үүрэг гэж үздэг.

Хэрэв байгалийн гамшиг, зам тээвэр, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гэрээслэлийг биелүүлж чадахгүй бол талийгаачийн хүслийг гүйцээгүйдээ удаан хугацаанд харамсдаг байсан тухай эх сурвалжид өгүүлжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–246).

Овгийн оршуулгын газраас алс хол, өөр нутагт хүн нас барсан тохиолдолд боломжтой бол шарилыг төрөл садных нь оршуулгын газарт авчирч оршуулахыг хичээдэг байв. Үүний цаана нас барсан хүн хойд насандаа (нөгөө ертөнцөд) өөрийн төрөл садантай нэгдэн оршино гэсэн ардын төсөөлөл байжээ. Ийнхүү оршуулгын газар нь зөвхөн шарил байрлуулах газар бус, овог удмын залгамж холбоог нас барсны дараа ч үргэлжлүүлдэг орон зай болдог. Нас барсан хүн өвөг дээдсийнхээ “сүнстэй нийлж, тэдний дунд мөнх амьдарна” гэсэн ардын тайлбарыг исламын ‘barzakh’ буюу завсрын оршихуйн тухай номлолтой шууд адилтгаж болохгүй. Энэ нь исламын норматив геологиос илүүтэй казахын төрөл овогт тулгуурласан уламжлалт ертөнцийг үзэх үзлийн илрэл бөгөөд Монголын казахуудын ардын ухамсарт овог удмын харьяалал, өвөг дээдсийн нөмөр нөөлөг болон исламын хойд насны тухай итгэл зэрэгцэн оршиж ирснийг харуулна. Их цас, хүчтэй салхи, үер ус зэрэг байгалийн саад учирч, талийгаачийг овгийн оршуулгын газарт хүргэх боломжгүй үед ахмад хүмүүсийн шийдвэрээр шинэ газар сонгон ганцаараар нь оршуулдаг байжээ. Ийм ганцаарчилсан булш хожим тухайн гэр бүл, овгийн шинэ оршуулгын газрын эхлэл болох тохиолдол байсан байна. Мөн баатар, баян, нэр хүндтэй бөө зэрэг хүмүүс өөрсдийн оршуулах газрыг зориуд бусдаас тусгаар сонгож, “ард олноо харуулдан мөнх нойрсоно”, “уудам нутаг, бэлчиж буй малаа харж хэвтэнэ” хэмээн гэрээсэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246; Өмирбек, Жаргалсайхан, 2014–2015, дам эшлэв). Энэ нь оршуулгын газрыг нүүдэлчдийн амьдралын газар зүйтэй холбон ойлгож байсныг харуулдаг. Талийгаач нас барснаар нутаг уснаасаа бүрэн тасардаггүй, харин амьд ахуйдаа харьяалагдаж байсан нутаг, мал сүрэг, овог удмаа “харж хэвтэх” байдлаар тухайн орон зайтай үргэлжлэн холбогдоно гэж төсөөлж байжээ. Иймээс оршуулгын газрын сонголт нь газар зүйн төдийгүй талийгаачийн нийгмийн байр суурь, амьдралын түүх, овог удмын харьяаллыг илэрхийлсэн бэлгэдэлт шийдвэр байв.

“Оршуулгын гадаад хэлбэр ба байгууламж”

Монголын казахуудын булш, оршуулгын гадаад хэлбэр нь цаг үе, газар нутгийн байгаль, барилгын материалын олдоц, талийгаачийн нийгмийн байр сууриас шалтгаалан харилцан адилгүй байжээ. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд эрт үеийн булш ихэвчлэн гонзгой, зуувандуу хэлбэртэй байсан бол орчин үед дөрвөлжин хашлага, байгууламж давамгайлах болсон гэж тэмдэглэсэн байна. Булшны хэмжээг нутгийн хүмүүс “хэвтсэн тэмээн чинээ”, “овоолсон чулуун чинээ” гэх мэт ахуйд ойр хэмжүүрээр тодорхойлдог байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

Б.Монголхүү булш, оршуулгын байгууламжийг хэлбэр, зориулалтаар нь ‘қабір’, ‘зират’, ‘мола’, ‘бейіт’, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ зэрэг олон нэрээр ялган нэрлэдэг тухай тэмдэглэсэн байна.

Түүний тайлбарласнаар ‘қабір’ нь энгийн шороон булш, ‘зират’ нь дөрвөлжлөн хашсан оршуулга, ‘мола’ нь чулуу өрж овоолсон булш, ‘бейіт’ нь нэг удам, төрлийн хүмүүсийн булшийг хамруулан хүрээлсэн байгууламж, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ нь бунхны төрөл хэлбэрүүдийг илэрхийлдэг (Монголхүү, 2009, х. 87–88). Харин овог, отгийн хүмүүсийг нэг хүрээнд оршуулах зориулалттай гаднах хашлагыг ‘қорған’ буюу хоргон гэж нэрлэнэ. Эдгээр нэр томьёо нь булшны архитектур зөвхөн нэг хэлбэртэй байгаагүйг харуулна. Энгийн шороон овгороос эхлээд чулуун хашлага, овгийн хоргон, битүү дээвэртэй бунхан хүртэл олон хувилбар байжээ. Ялангуяа хаад, ноёд, баатар, баян, шашны зүтгэлтэн болон нийгэмд нэр хүндтэй хүний булшин дээр уран хийцтэй хөшөө, бунхан босгодог байсан нь талийгаачийн амьд ахуйн нийгмийн байр суурь нас барсны дараах дурсгалын байгууламжид үргэлжлэн илэрч байсныг харуулна (Монголхүү, 2009, х. 87–88). Монголын казахууд оршуулгын байгууламжид байгалийн гаралтай материал, ялангуяа чулууг түлхүү ашигладаг байжээ. Үүнийг “хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас эргээд байгальдаа шингэх ёстой” гэсэн уламжлалт ойлголттой холбон тайлбарладаг. Гэхдээ чулуу ашиглах нь бэлгэдлийн утгаас гадна бодит практик ач холбогдолтой байв. Чулуу нь булшны сул шороог салхинд хийсэхээс хамгаалж, нүхний ам, нуруу мод, шарилын тагийг цөмрөхөөс сэргийлнэ. Мөн мэрэгч амьтан булшинд нэвтрэх, мал гишгэх, булшийг ухаж тонох эрсдэлийг багасгадаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

К.Бихумар ч Монголын казахууд булшны амыг хаахад байгалийн хавтгай чулууг илүүд үздэг байсныг тэмдэглэсэн. Мод ялзардаг учраас чулууг илүү бат бөх гэж үзэж, зарим настай хүн амьд ахуйдаа булшинд хэрэглэх хавтгай чулуугаа цэвэр уулнаас сонгон авч, гэрийнхээ ойролцоо хадгалдаг байжээ.

Нэг хэсэг нь үүнийг “булшны чулуу эзэндээ урт нас хүсэж байдаг” гэж тайлбарладаг бол нөгөө хэсэг нь үхэл дуудсан муу ёр гэж цээрлэдэг байсан байна (Бихумар, 1995, х. 67–68). Нэг зан үйлд эерэг бэлгэдэл болон цээрийн эсрэг тайлбар зэрэгцэн оршиж байсан нь ардын итгэл үнэмшил нэг мөр, тогтсон систем байгаагүйг харуулна. Булшны барилгын материалын сонголт газар орны экологийн нөхцөлөөс шууд хамаарч байжээ. Мод ихтэй нутагт булшны гадна талыг модоор дарж, дөрөв, тав, зургаан талт овоохой, бунхан хэлбэрийн байгууламж босгох тохиолдол байсан. Харин мод ховор Алтайн бүсэд чулуу, ширэг, шавар, гар хийцийн шавар тоосго хэрэглэдэг байв. Шавар тоосго салхи, бороонд амархан элэгддэг тул адууны хялгас, хомоол, өвс хольж бэхжүүлдэг байсан нь нүүдэлчдийн ахуйн материалын мэдлэг оршуулгын архитектурт ашиглагдсаны жишээ юм (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246). К.Бихумарын тэмдэглэснээр булшин дээр нэр, овгийг нь бичсэн чулуу босгож, зарим тохиолдолд Куран судрын эшлэл болон хавирган сарын дүрс байрлуулдаг байжээ. Төрөл садан, овгийн хүмүүсийн булшийг хоргоноор нэгтгэн, малын хөл, араатан амьтан, үер уснаас хамгаалахын тулд чулуун өрлөг, төмөр хашаа, сараалж, ус зайлуулах суваг хийдэг байсан байна (Бихумар, 1995, х. 69–70). Ийнхүү булшны гадаад байгууламж гурван үндсэн үүрэг гүйцэтгэж байжээ.

Нэгдүгээрт, талийгаачийн биеийг байгаль, амьтан, хүний халдлагаас хамгаална.

Хоёрдугаарт, талийгаачийн нэр, овог, нийгмийн байр суурь, шашны харьяаллыг илэрхийлнэ.

Гуравдугаарт, овог удмын орон зайн хил, түүхэн ой санамжийг газар дээр тэмдэглэн үлдээнэ. Тиймээс булш, хоргон, бунхныг зөвхөн оршуулгын техникийн байгууламж бус, нийгмийн харьяалал болон хамтын дурсамжийг материаллаг хэлбэрт оруулсан соёлын дурсгал гэж үзэх боломжтой.

“Оршуулгын дотоод байгууламж ба шарилыг байрлуулах ёс”

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахууд голдуу дөрвөлжин нүх ухаж, талийгаачийн биеийг цагаан даавуунд ороон, толгой, бэлхүүс, хөлийн орчимд цагаан даавуун уяагаар боож оршуулдаг тухай тэмдэглэсэн. Шарилыг нүхэнд байрлуулахдаа толгойн ар, хүзүүний доор ухсан шороо эсвэл ширгээр жижиг дэр хийдэг бөгөөд үүнийг казахаар ‘жастық’ буюу дэр гэж нэрлэдэг. Эх сурвалжид шарилыг эгц нуруугаар нь хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246–247).

К.Бихумарын тэмдэглэлд талийгаачийн нүүрийг мөргөлийн зүг буюу Меккагийн зүг харуулан хэвтүүлж, толгойн доор булшны шороогоор жижиг түшиц хийж, цагаан даавууны уяануудыг тайлдаг тухай өгүүлжээ. Үүний дараа нүхний амыг хавтгай чулуугаар хааж, дээрээс нь шороогоор дардаг байсан байна (Бихумар, 1995, х. 68).

Хоёр эх сурвалжийн мэдээлэлд тодорхой ялгаа байна. Нэг эх сурвалжид шарилыг эгц нуруугаар хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлнэ гэж тэмдэглэсэн бол нөгөө эх сурвалжид нүүрийг Меккагийн зүг харуулна гэжээ. Исламын норматив дэгт газар зүйн “баруун” чиглэл өөрөө шийдвэрлэх шалгуур биш. Гол шаардлага нь талийгаачийг боломжтой нөхцөлд баруун хажуугаар нь хэвтүүлж, нүүр болон биеийн урд хэсгийг Кыбла руу чиглүүлэх явдал юм. Тиймээс эх сурвалжид тэмдэглэгдсэн эгц нуруугаар хэвтүүлэх, толгойг баруун зүг харуулах хэлбэрийг исламын бүх нийтийн журам гэхээс илүү Монголын казахуудын зарим нутагт бүртгэгдсэн орон нутгийн практик гэж ойлгох нь зүйтэй. Шарилыг байрлуулсны дараа нүхний амыг нуруу мод, таг эсвэл байгалийн хавтгай чулуугаар бүрэн хаана. Нэг том чулуу хүрэлцэхгүй бол хэд хэдэн хавтан чулууг эвлүүлэн тавьж, завсар үлдээлгүй битүүлдэг байжээ. Чулуунуудын завсрыг цагаан даавуугаар таглаж, заримдаа хавтан чулууны гадуур шинэ даавуу дэвсэнэ. Энэ нь шарил дээр шороо шууд унахаас хамгаалж, булшны доторх хөндий орон зайг хадгалах зориулалттай (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б.Монголхүү энэхүү хэлбэрийг: “Шарилыг шороогоор дарж булахгүй. Нүхний амыг байгалийн хавтгай чулуугаар таглаж, дээр нь гарсан шороог овоолон... хөндий оршуулна. Жинхэнэ хадан гэр гэж түүнийг хэлж болно” хэмээн дүрсэлжээ (Монголхүү, 2009, х. 88). “Хадан гэр” гэх нэршил нь булшийг талийгаачийн мөнхийн сууц мэтээр ойлгосон нүүдэлчдийн орон зайн төсөөллийг илэрхийлж байна. Амьд хүн эсгий гэрт амьдардаг бол нас барсан хүний шарил чулуугаар хамгаалагдсан “хадан гэрт” байрлана гэсэн бэлгэдэлт зэрэгцүүлэл энд харагдана.

Нүхний амыг хаасны дараа молла залбирал уншиж, талийгаачийн ойрын хүмүүс хавтан чулууны дээрээс шороо хийдэг. Эх сурвалжид нэг хүн гурваас долоон хүрз шороо хийгээд, хүрзийг дараагийн хүнд гараас гарт дамжуулахгүй, газар тавьж эсвэл хаяж өгдөг байсан тухай тэмдэглэжээ.

Шороо хийх үед: “Жатқан жеріңіз жайлы болсын, иманыңыз жолдас болсын” буюу “Мөнх нойрссон газар тань өлзийтэй байж, иман тань хань болог” хэмээн талийгаачид сайн үг хэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247). Гурваас долоон хүрз шороо хийх, хүрзийг газар тавьж дамжуулах зэрэг нь исламын оршуулгын заавал биелүүлэх үндсэн журам биш, харин орон нутгийн уламжлал, тоон бэлгэдэлтэй холбоотой зан үйл гэж үзэх нь үндэслэлтэй. Харин оршуулгад оролцсон хүн булшинд шороо хийж, талийгаачид сайн сайхныг хүсэх нь хамтын оролцоо болон салах ёсны өргөн хүрээний илэрхийлэл юм. Хүн бүр нэг атга шороо хийх зан үйлийг гурван эх сурвалж давхар баталж байна. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд нэр хүндтэй хүний оршуулгад олон хүн ирж, хүрзээр шороо хийх боломж хүрэлцэхгүй үед хүн бүр ‘бір уыс топырақ’, нэг атга шороо хийдэг байсан тухай өгүүлжээ. Харь газар нас барсан эсвэл сураггүй болсон хүний тухай “Бір уыс топырақ та бұйырмады”, “Ганц атга шороо ч заяасангүй” хэмээн харамсдаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б.Монголхүү мөн шарилын нүхийг хаасны дараа хүн бүр нэг атга шороо хийж, үүний дараа хүрзээр шороог үргэлжлүүлэн овоолдог байсныг өөрийн ажиглалтад тулгуурлан өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89).

Нэг атга шороохийх нь талийгаачийг оршуулах ажилд биечлэн оролцож, түүнтэй салах ёс гүйцэтгэснийг баталдаг бэлгэдэлт үйлдэл юм. Энэ нь нэг талаас талийгаачийн өмнө хүлээсэн төрөл садны болон нутгийн хүний үүргийг биелүүлсэн хэрэг, нөгөө талаас нас барагчийг хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор газарт буцаан өгч буй үйл явдал болно.

‘‘Оршуулгын газарт үйлддэг зан үйл ба түүний өөрчлөлт’’

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахуудын оршуулгын газарт уламжлал ёсоор зөвхөн эрэгтэйчүүд очдог байсан тухай тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд талийгаачийн гэрт үлдэж, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэн гашуудаж, харин эрэгтэйчүүд шарилыг оршуулгын газарт хүргэж, булшлах ажлыг гүйцэтгэдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Б. Монголхүү ч “талийгаачийг сүүлчийн замд үдэхэд газарт нь эмэгтэйчүүд очдоггүй ёстой” хэмээн тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 88). Гэхдээ үүнийг исламын шашин эмэгтэйчүүдийг оршуулгын газарт очихыг бүх нөхцөлд хатуу хориглодог гэсэн утгаар тайлбарлаж болохгүй. Энэ бол Монголын казахуудын дунд тогтсон орон нутгийн уламжлалт хүйсийн үүргийн хуваарилалт юм. Исламын эрх зүйн уламжлалд эмэгтэйчүүд оршуулгын газар очих асуудлаар мазхаб, тайлбаруудаас шалтгаалсан ялгаатай байр суурь бий. Тиймээс угсаатны зүйн баримтыг исламын нийтлэг хоригтой адилтгалгүй, тухайн орон нутгийн зан үйл хэмээн тодорхойлох шаардлагатай.

Эрт үед оршуулгын газар очиж, талийгаачийг хаана байрлуулахыг ахмад хүмүүс хэлэлцэн сонгодог байсан бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болжээ. Нүх ухах хэд хэдэн хүнийг урьд өдөр нь томилж, оршуулгын дараа тэдний “гарыг цайлгах” зорилгоор цай болон бусад зүйл өгдөг байжээ.

Үүнийг оршуулгын ‘төрт құлағы’, “дөрвөн чих” гэж нэрлэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Өндөр насалсан хүн нас барахад түүний нүүрийг бүтээсэн ‘шыт’ буюу алчуурыг оршуулгад оролцсон хүмүүст тарааж, “Жасын берсін”, өөрөөр хэлбэл “Нас сүүдрийг нь хайрлаарай” хэмээн бэлгэшээдэг байжээ. Алчуур авч чадаагүй хүн ар гэрийнхнээс нь зориуд гуйж авах тохиолдол байсан нь талийгаачийн урт насыг эд зүйлээр дамжуулан бэлгэдлийн байдлаар өвлөн авах гэсэн ойлголтыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Энэ нь исламын үндсэн оршуулгын дэг бус, өндөр настны нас буян, хишгийг бэлгэдэн хүндэтгэх казахын ардын уламжлал юм. Оршуулгын газарт хүрмэгц шарилыг хэд хэдэн хүн мөрөн дээрээ өргөж, хоргоны дотор оруулан, ухсан нүхний дэргэд байрлуулдаг.

Талийгаачийн ойрын хүмүүс нүхний хэмжээ, чулуу, дотор талын бэлтгэлийг шалгасны дараа молла Куран судраас уншина. Оролцогчид чимээгүй сууж, алгаа дээш харуулан залбираад, молла нүүрээ илэх үед даган нүүрээ илдэг байжээ.

Үүний дараа шарилыг нүхэнд байрлуулдаг байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248). Шарилыг нүхэнд оруулах үед дээрээс нь том бөс даавуугаар халхалж, дөрвөн хүн даавууны буланг барин зогсоно. Хивс, ширдэгт ороон авчирсан шарилыг зөвхөн цагаан даавуутай нь нүхэнд хийж, хивс, ширдгийг буцаан авдаг. Ийнхүү халхавч татах нь талийгаачийн биеийг бусдын нүдэнд ил гаргахгүй, түүний нэр төр, бие махбодын халдашгүй байдлыг нас барсны дараа ч хамгаалах зорилготой (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248). Эдгээр баримтаас үзэхэд оршуулгын газарт Куран унших, талийгаачийг Кыбла чиглүүлэх, залбирах зэрэг исламын элементүүд нь халхавч татах, хүрзийг газар тавьж дамжуулах, тодорхой тоогоор шороо хийх, өндөр настны нүүрний алчуурыг тараах зэрэг казахын орон нутгийн зан үйлтэй нэгэн үйл явцад зэрэгцэн хэрэгжиж байжээ.

‘‘Хэсгийн дүгнэлт’’

Оршуулгын газар сонгох, булшны гадаад ба дотоод байгууламжийг хийх, шарилыг хүргэж байрлуулах зан үйлийг бүхэлд нь авч үзвэл Монголын казахуудын оршуулгын практикт байгаль, нутаг ус, овог удмын харьяалал, нүүдлийн ахуй болон исламын хойд насны итгэл нэг дор огтлолцож байна. Газар сонголтод хуурай, өндөрлөг, ус зайлуулах боломжтой байршил зэрэг экологийн шаардлага, аав, ээж, овог удмынхаа дэргэд орших хүсэл зэрэг нийгэм-соёлын хүчин зүйлс зэрэгцэн нөлөөлжээ. Булшны материал, хэлбэр, дотоод зохион байгуулалтад тухайн газрын чулуу, мод, шаврын боломж болон “хадан гэр” гэх мэт орон нутгийн төсөөлөл илэрдэг бол цагаан даавуугаар ороох, Куран унших, Кыбла чиглүүлэх нь исламын дэгтэй холбогдоно. Иймээс эдгээр зан үйлийг бүхэлд нь исламын шаардлага, эсвэл эсрэгээрээ “бөө мөргөлийн үлдэгдэл” гэж нэг шугамаар тайлбарлах бус, нүүдлийн экологийн зохицуулалт, овог удмын нийгмийн холбоо, исламын хэм хэмжээ, эртний төсөөллийн давхарласан бүтэц гэж үзэх нь илүү оновчтой.

‘‘Адуу гаргах зан үйл’’

Талийгаачид зориулан адуу гаргах зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, морин соёлтой нягт холбоотой. “Монголын казахын угсаатны зүй” бүтээлд эрт үед талийгаачийг морьтой нь оршуулдаг байсан бол хожим адууг нядалж, махыг оршуулгад оролцсон хүмүүст хүртээдэг болсон гэж тайлбарлажээ. Зарим өндөр настан амьд ахуйдаа хайртай адуугаа заан, “намайг өнгөрөхөд энэ адууг гаргаарай” хэмээн гэрээсэлдэг байсан байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248–249).

Б.Монголхүү эрт үед талийгаачийн гэрийн үүдэнд алаг дээсээр ногтолсон долоогоос есөн морь хөтөлж ирэх, морь дагуулах зан үйл байсан бөгөөд хожим энэхүү өргөлийн хэлбэр өөрчлөгдсөн тухай тэмдэглэжээ (Монголхүү, 2009, х. 87). К. Бихумар мөн дурсгалын зоогийн үеэр талийгаачид зориулан эмээл хэрэглэл өмсгөсөн морь сэтэрлэдэг байсныг эртний Түрэгийн уламжлалын ул мөр гэж үзсэн байна (Бихумар, 1995, х. 68–69). Эдгээр зан үйлийн цаана адуу нь эр хүний анд нөхөр, нийгмийн байр суурийн илэрхийлэл, нүүдэлчдийн орон зайн хөдөлгөөний гол хэрэгсэл байсантай холбоотой төсөөлөл оршино. Эртний морьтой оршуулгын зан үйл хожим талийгаачид зориулан адуу гаргаж, махыг олон нийтэд хүртээх дурсгалын зоог болон хувирсан гэж тайлбарлаж болох юм. Иймээс адуу гаргах зан үйлийг исламын шаардлага гэхээс илүү казахын нүүдэлчдийн ахуй, хүндэтгэл, зочломтгой зан болон талийгаачид буян зориулах орон нутгийн уламжлал гэж ангилах нь зөв.

Эд зүйл тараах ба дурсамжийг өвлүүлэх зан үйл

Талийгаачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан хувцас, эд зүйлийг төрөл садан болон шарилыг угааж ариусгасан хүмүүст тараах ёс байжээ. К. Бихумарын тэмдэглэснээр хувцсыг бүрэн бүтэн өгөхийг эрхэмлэж, дутуу өгвөл талийгаач нөгөө ертөнцөд хувцасгүй явна гэсэн итгэл үнэмшил байсан байна. Мөн өвлөн авах хүнгүй тохиолдолд Куран судар, хүүхдийн өлгий, морины толгой зэрэг зарим зүйлийг булшинд хамт тавьдаг байжээ (Бихумар, 1995, х. 68–69). Б.Монголхүү талийгаачийн өмсөж, эдэлж байсан хувцсыг гэрийн хойморт ил өлгөж тавьдаг заншлыг тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 89). Настай эмэгтэй нас барсны дараа “авдрыг нь нээж”, амьд ахуйдаа хэнд өгөхөөр захисан бугуйвч, бөгж болон бусад үнэт эдлэлийг аман гэрээсийн дагуу хуваарилдаг ёс байсныг К. Бихумар мөн дурджээ (Бихумар, 1995, х. 69). Эдгээр зан үйлийг зөвхөн талийгаачид нөгөө ертөнцөд эд зүйл хэрэгтэй гэсэн итгэлээр тайлбарлах нь хангалтгүй. Тэдгээр нь талийгаачийн өмчийг төрөл садны хүрээнд дахин хуваарилах, аман гэрээсийг биелүүлэх, оршуулгад тусалсан хүмүүст хариу барих, талийгаачийн дурсамжийг эд зүйлээр дамжуулан хадгалах зэрэг нийгмийн олон үүргийг давхар гүйцэтгэж байжээ.

Долоо, дөч, зуу хоног ба дурсгалын ас буюу цайллага

Талийгаачийг оршуулсны дараа долоо, дөч, зуу хоног, жилийн ойг тэмдэглэн Куран уншуулж, мал гарган, зоог барьж, хувцас эд зүйл тараах уламжлал Монголын казахуудын дунд өргөн дэлгэрчээ. Оршуулгад оролцож чадаагүй хүмүүс эдгээр өдрүүдэд ар гэртэй нь уулзан эмгэнэл илэрхийлж, булшинд очиж залбирдаг байсан тухай К. Бихумар тэмдэглэсэн байна (Бихумар, 1995, х. 69).

Эдгээр дурсгалын өдрүүд нь талийгаачид буян зориулахаас гадна алс холын төрөл садныг цуглуулах, ар гэрт нь сэтгэл санаа, нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, талийгаачийн тухай хамтын дурсамжийг үе шаттайгаар бататгах үүрэгтэй.

Гэхдээ долоо, дөч, зуу хоногийг тэмдэглэхийг исламын шашны бүх урсгалд заавал биелүүлэх үндсэн дэг гэж үзэж болохгүй. Монголын казахуудын хувьд эдгээр хугацааны зан үйлд Куран уншлага, буян, залбирал зэрэг исламын элемент шингэсэн боловч долоо, дөч, зуу хоногийг тусгайлан тогтоосон хэлбэр нь Төв Азийн ард түмнүүдийн орон нутгийн дурсгалын уламжлалтай нягт холбоотой. Нэр хүндтэй хүн нас барахад зохион байгуулдаг “ас беру” буюу дурсгалын их зоог нь казахын нүүдэлчдийн нийгмийн харилцааг тод харуулна. К. Бихумар Бурылбайн дурсгалын асыг тодорхой жишээ болгон авч үзжээ. Бурылбай 1925 онд нас барсны дараа Шерушийн зургаан овгийн тэргүүлэгчид зөвлөлдөж, нэг жилийн өмнөөс бэлтгэл хийсэн байна. Асад зориулан 200 гэр барьж, олон хоногийн турш зочдыг дайлан, хурдан морь уралдуулж, бөх барилдуулан, домборчдыг шалгаруулжээ. Зохиогчийн тэмдэглэснээр уг асын үед 480 хурдан морь уралдаж, 200 бөх барилдсан байна (Бихумар, 1995, х. 72–73). Ас-цайллага нь талийгаачид буян зориулах төдийгүй овгийн эв нэгдлийг бататгах, хөрөнгө баялгийг дахин хуваарилах, зочломтгой зан болон нийгмийн нэр хүндийг нийтэд харуулах, талийгаачийн дурсамжийг олон нийтийн хэмжээнд бүтээх үүрэгтэй байжээ. Гэвч оршуулга, асад зарцуулах хөрөнгийн хэмжээ тухайн айлын нэр төрийн шалгуур болж, ядуу өрхөд эдийн засгийн дарамт учруулах эрсдэлтэй байсан. Үүнийг К. Бихумарын эш татсан “Үхэл баян хүний хөрөнгийг тарааж, ядуу хүний ядууг ил гаргана” гэсэн зүйр үг маш оновчтой илэрхийлдэг (Бихумар, 1995, х. 62).

‘‘Өнгөрсөн ба одоо’’

Ийнхүү эх сурвалжуудаас үзэхэд Монголын казахуудын оршуулгын зан үйл бүхэлдээ өөрчлөгдөөгүй хадгалагдсан бус, харин зарим хэлбэр нь алдагдаж, зарим нь шинэ нөхцөлд дасан зохицож, зарим нь шашны шинэ тайлбар авсан байна.

Эрт үед шарилыг тэмээ, морь, дамнуургаар тээвэрлэдэг байсан бол автомашин хэрэглэх болжээ. Оршуулгын газрыг ахмад хүмүүс болон зарим тохиолдолд бөө сонгодог байсан тухай аман мэдээ байдаг бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болж, газар сонгох хуучин ёс хумигдсан байна.

Булшны гонзгой, зууван хэлбэрийг дөрвөлжин хашлага орлох болсон тухай 2016 оны бүтээлд тэмдэглэжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–248). Б.Монголхүү 1990-ээд оны сүүлчийн өөрийн ажиглалтад тулгуурлан оршуулгын дараа булшийг гурав тойрох, талийгаачийн гэрт дөчин зул асаах, толь болон зурагтын дэлгэцийг бүтээх зан үйл байсныг тэмдэглэсэн. Тэрээр дөчин зул асаахыг талийгаачийн ард үлдсэн гал голомт бөхөхгүй үргэлжлэхийн бэлгэдэл гэж тайлбарласан байна. Мөн молла нар уг зан үйлийг хориглодог ч ард олон тодорхой хэмжээнд үргэлжлүүлсээр байсныг өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89). Энэ бол исламын норматив шаардлага болон нутгийн уламжлал хоорондын бодит зөрчил, зохицлын тод жишээ юм. К.Бихумар Монголын казахуудын оршуулгын зан үйлд уламжлалт шинж хүчтэй хадгалагдсаныг ХХ зууны шашны мэдлэгийн тасалдалтай холбон тайлбарласан. Түүний үзсэнээр 1938 оны хэлмэгдүүлэлтээр шашны боловсролтой молла нар олноор өртөж, Куран унших, шашны зан үйл гүйцэтгэх явдал хязгаарлагдсанаар исламын оршуулгын нарийн мэдлэг тасалдахад хүрчээ. Гэсэн ч казахууд талийгаачаа хүндэтгэн үдэх төрөл, овгийн уламжлалаа боломжийн хэмжээнд хадгалсан байна (Бихумар, 1995, х. 67).

‘‘Дүгнэлт’’

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл нь исламын шашны норматив хэм хэмжээ, казахын нүүдэлчдийн ахуй, эртний Түрэгийн соёлын ул мөр, овог удмын зохион байгуулалт, нутаг усны харьяалал, ХХ зууны шашин, улс төрийн тасалдал болон орчин үеийн нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн огтлолцолд бүрэлдсэн нэгдмэл соёлын тогтолцоо юм.

Монголын казахуудын оршуулгын зан үйл өөрийн гэсэн итгэл үнэмшил, уламжлалт, ёс жаягтай түүнийгээ алдалгүй дагаж ирснийг харуулж байгаа бөгөөд үүний цаана өөрийн гэсэн логик, хэм хэмжээ, учир зүй байдаг нь тодорхой байна.

Талийгаачийг угааж ариусгах, цагаан даавуугаар ороох, жаназа үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах нь исламын оршуулгын үндсэн дэгтэй холбоотой бол гэрээс гарган үдэх, шөнө сахих, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэх, овгийн хоргонд нутаглуулах, нэг атга (хүрз) шороо хийх, адуу гаргах, эд зүйл тараах, долоо, дөч, зуу хоног болон ас хийх, өвөг дээдсийн дурсамжийг хадгалах зэрэг зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, төрөл садны харилцаа, хамтын ой санамжийг илүү тод илэрхийлнэ. Гэвч эдгээр хоёр давхарга бодит зан үйлд тусгаар оршдоггүй, харин исламын ойлголтууд уламжлалт хэлбэрүүдэд нэвтэрч, уламжлалт соёл исламын зан үйлийг орон нутгийн нийгмийн бүтэц, аман зохиол, зочломтгой зан, дурсгалын практиктай холбон хэрэгжүүлснээр түүхийн явцад харилцан зохицож, заримдаа зөрчилдөж, дахин тайлбарлагдсан зан үйлийн давхаргал бий болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол эрчүүд ч дээ хөөрхий, бүх юманд хориотой
За баавгай орж иржээ. Манай хэдэн майга бор бол бараг биш юм шиг байна. 1980-аад оны үед буюу 1986 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан тооцоогоор Монгол оронд 500 орчим хүрэн баавгай бий гэж таамагласан.

Албан мэдээнд ойн хүнс тэжээл (хушны самар) дутмаг болсноос болон хойд хөршөөс орж ирсэн шалтгаанаар баавгайнууд хүн амын суурьшлын бүсэд ойртох, говийн бус хангайн 12 аймагт баавгай үзэгдэх тохиолдол эрс нэмэгдээд байна гэжээ. Энэ дор хаяж тавиад баавгай талаар тэнэж яваа байлгүй. Таван зуун баавгайны хэд нь орж ирээд хэд нь тэр ойн тагдаа үлдэх вэ дээ. Тэгэхлээр Сибирийн баавгай гэдэг нь ортой. Баавгай орж ирэх нэг хэрэг, тэрийг үргээх ямар ч арга байхгүй байгаа нь гачлантай. Буудаж болохгүй шоронд явна. “Нэн ховор зүйлийн амьтан” гэсэн ангилалд байдаг гэнэ. Гэр бүлээ эрчүүд хамгаалах ёстой. Энэ баавгайтай одоо эрчүүд бид л тулах үүрэгтэй. Одоохондоо энэ тал дээр ямар ч “жендер” байхгүй. Өөр юмнууд дээр “жендер ”мендер гээд эмэгтэйчүүд давуу эрхтэй болчихоод байгаа л даа. Бараг хүүхэдтэй болгохоос бусад нь эмэгтэйчүүдийн ажил болсон. Харин баавгай дээр бол яалт ч байхгүй эрчүүд л явж таарах гээд байна. Гэвч алж болохгүй, гэр бүлийнхээ өмнөөс харин баавгайд идүүлж болох юм шиг байна. Яагаад гэвэл монгол эрчүүд ямар “нэн ховор зүйлд” нь ч орох биш. Хаа сайгүй л байдаг“ хар юмнууд ” ангилалд орох байх. За одоо баавгайд бол дүүрч гэж бодъё. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хэлсэн үгийг та бүхэн юу гэж боддог бол гэсэн юм байх. Тэрбээр хэлэхдээ “казах бүсгүйчүүд цус ойртохоос сэргийлж Казахстанаас эрчүүд авч ирж үржил селекцын ажил хийнэ” ч бил үү ярьсан даа.

Яалт ч үгүй тэгж хэлсэн. Тэгвэл Монголд байгаа сая гаруй эр одоо яачихсан юм бэ. Тэдэнтэй нөгөө сайдын хэлсэн “селекц” ямар юм билээ тэрийг нь хийж болдоггүй хэрэг үү. Монгол эрчүүд яачихсан болоод ингэж “хоригт” орж байгаа юм бэ. Хөөрхий минь бид ч дээ, юм болгоны “хоригт” орчихсон.

Ж.САНДАГДОРЖ

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нар топ найдваргүй зээлдэгчид, толгой өртнүүд болоод удлаа. Тэд олон жилийн өмнө Хөгжлийн банкнаас зуу зуун тэрбум төгрөг зээлдэж аваад өнөөг хүртэл төлөөгүй байна.

Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол Улсын 120 суманд хуурай сүүний үйлдвэр барина. Үүнээс эхний ээлжид 60 үйлдвэрийг байгуулна” гээд хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 2017 онд жилийн 13.44 хувийн хүүтэйгээр 14 964 970 ам.долларыг зургаан жилийн хугацаатайгаар зээлсэн.

Гэвч өнөөдөр “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ хуурай сүүний үйлдвэрийн төслөө огт хэрэгжүүлээгүй байна. “Хуурай сүүний 60 үйлдвэр байгуулахаас долоон үйлдвэрийг таван суманд байгуулсан” гэх боловч үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй аж. Тэрээр 2022 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл зээлээсээ 1 005 879 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2.9 орчим төгрөг төлөөд түүнээс хойш төлөхөө больжээ. Зээлийн хугацаа нь 2880 гаруй хоног буюу 7.9 орчим жилээр хэтрээд байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр Х.Бат-Эрдэнийг 74 002 181 476 төгрөг төлүүлэхээр болоод байгаа юм. Х.Бат-Эрдэнэ “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12-нд байгуулаад ердөө жилийн дараа Хөгжлийн банкнаас дээрх зээлийг авсан байдаг. Тус компанийг Л.Ганцэцэг 100 хувь эзэмшдэг. Хамт үүсгэн байгуулсан Э.Эрдэнэбилэг 2017 онд зээл авсны дараахан хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасагдаж, 2022 оноос хойш Л.Ганцэцэг эзэмших болсон. Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк төлүүлэх гэж, Х.Бат-Эрдэнэ төлөлгүй гүрийх байдлаар 2019 оноос хойш “муур хулгана” болж, шүүх-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд асуудал нь бөмбөрсөөр өнөөг хүрсэн байх юм.

Хөгжлийн банкнаас зээлийг төлүүлэх, барьцаалсан нүүрсний лицензийг өр төлбөрт нь тооцож 2019 оны есдүгээр сарын 23-нд нэхэмжлэл гаргасан байна. Уг лиценз нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордынх юм.

Үүнийг Хөгжлийн банк руу шилжүүлэх эсэх маргаан 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусаж, “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл 2021-2022 онд уг лицензийг барьцаалуулагч нь “Скай меридиан” ХХК-д “Меланж” ХХК-ийн лицензийг хоёр хуваагаад шилжүүлчихсэн байна. “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт гэрээ, хэлцлийг хийсэн байна. Гэвч талууд үүргээ биелүүлэлгүй уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Цаашлаад, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ны хүртэл хойшлоод байна. Улмаар, ШШГЕГ-аас 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж барьцааны дөрвөн тооны хөрөнгийг албан дуудлага худалдаагаар оруулжээ. Гэсэн ч борлогдоогүй байна. Эсвэл барьцаа хөрөнгийн “жинхэнэ эзэн” гарч ирээд дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаад гацаадаг байна. Гэхдээ 2026 оны тавдугаар сарын 6-нд дээрх лицензээс бусад барьцаа хөрөнгөд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болсон. Товчхондоо, “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн 74 тэрбумын өрт төлбөрийн асуудлын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой маргаан үүссэн байдалтай байна. “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна.

Зээлийн хугацаа нь хэтрээд 12 жил болж байгаа аж. Тэрээр 2017 оны долдугаар сарын 5-ныг хшртэл 718 856 ам.доллар, 7 565 евро, тухайн үеийн ханшаар нийт 1 253 667 776 төгрөг төлөөд дахиж төлөлт хийгээгүй байна.

Өдгөө “Эрэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Сэргэлэн, өдөр тутмын үйл ажиллагааг Э.Жаргалан удирдаж, бодлогын шийдвэрийг ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат гаргадаг. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ухахад, “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. ЗГХЭГ-аас 2019 онд ажлын хэсэг гарч ажиллаад “67:33-аар хамтраад явъя” гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй, мөн 2024 онд НЗДТГ-т “90:10-аар хамтаръя” гэдэг санал тавиад хүлээж аваагүй байна. Б.Эрдэнэбат барьцаанд 42.9 тэрбумаар үнэлсэн “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэрэг таван зүйл тавьжээ. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд маапаантай нь илэрчээ. Үйлдвэрийн гаднах түүхий эдийн агуулах, зам талбайн газрууд нь өөр банкны барьцаанд байдаг. “Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулъя” гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т тавиад зохион байгуулсан ч хэн ч дуудлага худалдаанд оролцоогүй зэргээр Хөгжлийн банкнаас өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Тус банкнаас 2020 оны аравдугаар сарын 16-нд 154.4 тэрбум, улмаар 2023 оын хоёрлугаар сарын 10, 2023 оны тавдугаар сарын 12, 2023 оны зургадугаар сарын 29 гэж хүү, алдагдал зэргээр нэхэмжлэлийн дүн өссөөр 173.9 тэрбум төгрөгт хүрчээ.

Ер нь бол, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын өр төлбөрийн асуудал “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийнхтэй адилхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой гацаа маргаан үүсээд байгаа аж.

Гэтэл тэдний Хөгжлийн банканд учруулсан өр төлбөрийн хохирлыг татвар төлөгчид нуруундаа үүрч байна. Тодруулбал, Хөгжлийн банкны чанаргүй, найдваргүй зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын төр буюу татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцаж төлдөг. Учир нь тус банк нь 100 хувь төрийн өмчит банк юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Хэрэв зээл авсан хувийн компаниуд мөнгөө төлөхгүй чанаргүй зээл болговол гадаад өрийг Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр, эсвэл Засгийн газар улсын төсвөөс төлж барагдуулдаг. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр төлдөг. Тиймээс Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа гэсэн үг. Гэтэл тэд энэ бүхнийг үл тоохын зэрэгцээ, хуулийг ч дэвсэлж байгаа нь хэн нэгэн, эсвэл ямар нэг “далдын хүч”-д найдаад явна уу гэлтэй.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлийнхээ 2026 оны наймдугаар сарын 26-ны дугаарт “Уурхайд эзлэгдэж, бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных” нийтлэлээ хүргэсэн. Нийтлэлийн үргэлжлэл болох  “Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2 ” цувралыг хүлээн авна уу.

Нүүхгүйгээр агуй, овоогоо сахихаар үлдсэн Г.Баттулгынх гурав хуваагджээ

Агуй, овоо, мал, нутаг орноо уул уурхайн шууд нөлөөллөөс  хамгаалахаар өвөлжөөндөө үлдсэн Айраг сумын Цагаан дэлийн Нарт багийн сүүлчийн ганц айл Г.Баттулгынх энэ жил гурав хуваагджээ. Хүүхдүүдээ сургуульд сургахаар Дархан хотод ах, эгч нартаа үлдээж байгаа бол сумын төвд нэг гэрээ, нөгөө гэр нь хөдөөдөө гээд  ийнхүү гурав хуваагдсан байна. Нутаг орноо орхихоос илүүтэй эндээ үлдэж, амьдрах нөхцөлөө сайжруулахаар шийджээ. Өмнө нь малаа айлд тавьдаг байсан бол одоо тэсэлгээнд нурсан хашаа, хороогоо засаж тохижуулах  ажилд орсон байна. Уурхайн шүүрлийн усаар дүүрсэн  худгаа шавхаж  засаж янзлан, усны асуудлаа шийдэхийн зэрэгцээ гэрийнхээ суурийг өндөрлөж, хамгаалалтаа сайжруулахаар төлөвлөжээ. Нэг ёсондоо, уурхай тэлж, айлууд нүүсэн энэ нутагт тэд үлдэхийн тулд өөрсдийн амьдрах орчин, уурхайгаас ирэх дарамтаас сэргийлж хамгаалалтаа бэхжүүлж байна.

Тэдний ярьж буйгаар, нутагтаа үлдэх шийдвэр гаргаснаас хойш дарамт шахалт улам нэмэгдэх болсон байна. Тэдний өвөлжөөний газрын хойд талд 200-500 метрийн зайд үйл ажиллагаа явуулдаг “Дугуй уул” компанийн хайгуулын лицензийн талбайд, тэдний өвөлжөөний газар давхацсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингэснээр олон үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөөний газраас нь салгах, нүүлгэх, хөөн зайлуулах эрх зүйн үндэслэл бүрдүүлэхийг оролдож байна гэж Г.Баттулгынхан үзэж байна. Мөн тэдний хэлж буйгаар, гэрийнх нь орчимд өдөр, шөнөгүй хяналт тавих зорилготой мэт камер байршуулсан нь хүний хувийн орон зай, эрхэд халдсан үйлдэл болж байгаа аж. “Бид эндээс нүүчихвэл энэ нутгийг хэнсахиж үлдэх вэ” гэсэн асуулт хариулт нэхнэ.

Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал бүр ч хүндрэх төлөвтэй байна. Тэдний гэрийн хойд талд ойрол­цоогоор 200-300 метрийн зайд "Дунфанлунма", "Дугуй уул" хоёр компани үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр уурхайн хүнд машин меха­низмын дуу чимээ, тоосжилт өм­нө­хөөсөө нэмэгдсэн талаар Баттулгынхан ярьж байна. Ингээд Цагаан дэлд үлдсэн энэ айлын өдөр тутмын амьдралын хажууханд уурхай улам ойртсоор.

Нэг талд нь өвөг дээдсээс уламжилж ирсэн өвөлжөө, тахилгат овоо, Цагаан дэлийн агуй. Нөгөө талд нь лицензийн хил, уурхайн техник, тоос шороо, дуу чимээ. Тэдний үлдэх эсэх нь зөвхөн нэг айлын нүүх, нүүхгүй тухай асуудал биш болжээ. Харин малчин хүн өвөг дээдсээсээ өвлөсөн нутагтаа амьдрах эрхтэй юу, уул уурхайн лиценз тэр эрхийн хаана хүрч дуусах вэ гэдэгт асуудлын гол оршиж байна.

Нөлөөллийн бүсийн малчин Б.Батням ярихдаа “Манайх энд 2017 оноос мал маллаж байна. 700 гаруй малтай. Өвс, ургамал уул уурхайн машины тоос, шороогоор бүрхэгдсэнээр мал шороотой өвч идэж уушги нь цоохортсон. Хол явж чадахгүй бахарддаг. Зудаас өмнө 3000 малтай байсан. Их мал байх тусам малын баас, хоргол бэлчээртээ бордоо болж хөрзөн нь түлш, өтөг бууц нь малын хэвтэр нь болдог эко системтэй. Гэвч энэ байдал алдагдаж цөлжилт болж байна. Эдгээр уурхайн лицензүүдийг цуцлуулах хүсэлтэй байна” гэж байлаа. Нөлөөллийн бүсийн малчид бид залуу малчин Баттулга, Амгаланбаяр нараа үргэлж дэмжиж дэм болохыг хүсдэг. Бид хэдийгээр эднийхийг бодвол 5-20 орчим км зайд байгаа ч дам нөлөөлөлд өртсөөр л байдаг. Уурхайн тэсэлгээний дуу чимээ тасрахгүй, бэлчээрийн хомсдол, гүний худгийн усны гарц улам л муудах зэргээр нөлөөлсөөр байдаг гэж байлаа.

Сүүлийн үед компаниуд Ерөнхий сайдын энэ оны 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах нэрийдлээр уурхайн лицензтэй талбайгаа хашаалахыг "овжиноор" ашиглах хандлага ажиглагдаж мөн л малчдын хооронд зөрчил үүсгэснийг хэлж байсан. Мэдээж хариуцлагагүй уул уурхайн ул мөрөөс үлдсэн нөхөн сэргээлгүй орхигдсон газрыг хамгаалах, хашаалах үүрэг өгсөн ч тэд хайгуулын талбайгаа  хүртэл хашаалж малчдын мал бэлчээрлэх талбайг хумисаар байгааг ч хэлж байлаа. Мэдээж албан даалгаврыг хэрэгжүүлэх үүрэгтэй ч даалгаврын шаардлагыг тухайн уурхайн ордуудын ялгаатай байдал онцлогоос шалтгаалж мөрдүүлэх хэрэгтэйг тэд хэлж байсан юм.

“Дугуй уул” компанийн гүйцэтгэх захирал Г.Буянхишиг ярихдаа “Амгаланбаярын өвөлжөөний газар манай эзэмшлийн талбай дотор байгаа. Хэрэв энд айлын өвөлжөө байсан бол тусгай зөвшөөрөл өгөхөөсөө өмнө эдний өвөлжөөг тойруулж, цоорхой гаргаж өгөх ёстой биз дээ.  Тэгэхээр давхцуулаад өгсөн энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх ёстой. Малчинтай яриад шийдэгдэхгүй. Тиймээс Шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Харин малчин Б.Амгаланбаяр ярихдаа “Манай энэ өвөлжөөний газар манай ааваас надад өвлөгдөж ирсэн газар. Энэ компаниас өмнө 2018 онд надад өвлөгдсөн. Бүх бичиг баримт, шилжүүлсэн огноо гээд баримтууд нь бий. Гэхдээ одоогоор намайг шүүхэд дуудаагүй байна. Мэдээж шүүхэд бид ялах нь ойлгомжтой байгаа”гэсэн юм.

“Эм си ти ти” компанийн ХААБ-ын ажилтан  хэлэхдээ “ Манай компаниуд нэгдээд нөлөөллийн малчин өрхөд нөхөн олговор олгох тухай ярилцсан. Гэхдээ одоогоор нэг айлын нөхөн олговрын гаргасан хэмжээг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэг айлынх ийм өндрөөр тогтвол бусад айлууд ийм хэмжээний мөнгө биднээс нэхнэ. Тиймээс компаниуд нэгдээд дундаа нэг Үнэлгээний компани хөлсөлж өөрсдийн зүгээс үнэлгээг хийлгэхээр болж байна” гэлээ.

“Талст Цагаан дэлт компанийн захирал н.Мөнгөнморьт “Манай компани өмнө нь  үйл ажиллагаа огт явуулж байгаагүй юм билээ. Би саяхан энэ компанийн эзэмшлийн 70 хувийг худалдаж авсан. Хоёр сарын хугацаа болж байна. Гэтэл юу ч хийгээгүй байсан хэр нь шууд нөхөн олговор олгох хэмжээг ийм өндрөөр нэхэж байгаа нь манай компанийн тухайд хүндрэлтэй” гэлээ. Ямартаа ч  хоёр талаас гаргасан үнэлгээг хамгаалж хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж нөхөн олговрын хэмжээг тогтоох шийдэлд хүрэх нь нөлөөлөлд өртөж буй малчдад хүлээлт үүсгэсэн байна.

Говийн бүсээс сонгогдсон түшээд газар дээр нь очоод ч байдал дээрдсэнгүй

“Уурхайд эзлэгдэж, бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных” нэртэй эхний нийтлэлийн дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нар Дорноговь аймгийн Айраг сумын Баруун Цагаан Дэлийн бүлэг ордын бүсэд ажиллаж, олборлох үйлдвэрлэл, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, нүүдлийн соёл, мал аж ахуйн салбарын газар ашиглалт хоорондын зөрчил бодит байдал дээр хэрхэн үүсэж буйтай танилцлаа. Энэ үеэр нутгийн иргэд, малчид, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, өнөөгийн хууль эрх зүйн орчин дахь цоорхой, хэрэгжилтийн хүндрэл, бодит амьдралд нийцэхгүй байгаа зохицуулалтуудын талаар нээлттэй ярилцав. Одоо хамгийн чухал нь энэ бүхнээс ямар дүгнэлт хийж, ямар өөрчлөлтийг эхлүүлэх, сонгогчид, нутгийн иргэдийн эрх ашиг, нүүдлийн мал аж ахуй, байгаль орчныг хамгаалахын төлөө хууль эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал хүлээлт үүсгэж үлдлээ.

Бодит нөхцөлд тулгуурласан, хүний эрх, нүүдлийн соёл, тогтвортой хөгжлийг хамгаалсан шийдлийг хамтдаа бий болгоно гэдэгт нөлөөллийн бүсийн малчид итгэж хүлээсээр хоцорсон.

Харин Цагаан дэл орчмын уурхайнуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлангуудыг шүүж үзэхэд Азийн хэмжээний энэ онцгой ач холбогдол бүхий агуйн тухай ганц ч үсэг алга. Ихэнх тайланд нэр нь ч байхгүй. Нөлөөллийн хүчин зүйл гэж тооцоогүй аж. Монголын хамгийн үнэ цэнтэй геологийн өвүүдийн нэг болох Цагаан дэлийн агуй хуулиар заавал тусгах ёстой үнэлгээний баримт бичгүүд дээр “оршдоггүй” байжээ.

Агуйн амсар болох 3.6 га талбайг хашаалсан. Агуйгаас 200м-3 км зайд найман уурхай үйл ажиллагаа явуулж байна.

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Монгол Улс соёлын өв, дурсгалт газруудаа бүртгэдэггүй, бүртгэлээ хуваалцдаггүй учраас тэнд лиценз олгосон байна. Агуйг Кадастрын системд бүртгэж авсан, мэддэг байсан бол лиценз олгохгүй шүү дээ” гэж дүгнэв. Тэрээр “2014 онд Монгол Улс Соёлын өвийн тухай хуультай болсон. Тэр хуулийн дагуу компани тусгай зөвшөөрлөө авахаас өмнө геологийн, археологийн, угсаатны судалгаа хийж, дүгнэлт гаргуулж зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр судалгааг хийсэн бол агуй бичигдсэн байх учиртай. Угсаатны судалгаанд жишээ нь, нөлөөллийн бүсийн айл, агуй, овоо хайрхан, нутаг устайгаа хэрхэн харилцаж ирснийг тусгасан байх ёстой” гэж тайлбарлалаа. Харамсалтай нь, Цагаан дэл дээр энэ хууль журам үйлчилсэнгүй. Хэрэв хэрэгжсэн бол Азийн хэмжээний агуйн тухай үнэлгээний тайлангуудад тусгагдаагүй үлдэх боломжгүй.

ХЭҮК-оос 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт явуулсан шаардлагадаа “Цагаан дэлийн агуйн амсар болон хана, шат нурж, хүн орж болохгүй болсон зэрэг нь ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газар ухаж, тэсэлгээ хийж, доргилт үүс­сэнээс нурсан байх магадлал өндөр байна” гээд “Агуй орчимд үйл ажиллагаа явуулж буй компаниудын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлэх шаардлагатай” гэжээ. Нөлөөл­лийн үнэлгээ хийдэг компаниуд, түүнийг баталж хүлээн авдаг БОУАӨЯ-ны Мэргэжлийн зөвлөл, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газартай ёс зүйн хариуцлага тооцох цаг болжээ.

Нэгэнт лиценз олгосны дараа тухайн газрыг тусгай хамгаалалтад авсан нь өнөөгийн зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэл үүсгэж байгааг Н.Баярсайхан дурдаад цаашид хэрхэх тухайд тэрээр “Найман компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин авч үзэх, Цагаан дэлийн агуйн хамгаалалтын менеж­ментийн төлөвлөгөөг төрийн байгуул­лагуудын оролцоотой боловсруулах, байгаль орчны нөлөөллийн үнэл­гээ­нүүдийг дахин хянуулах шаардлагатай” гэсэн юм.

Мөн иргэдийн оролцоонд тулгуурласан нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж, нөлөөлөлд өртсөн малчид, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Түүнчлэн уг асуудлаар УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол хийх нь бодлогын алдааг тодорхойлж, цаашид ийм зөрчил давтагдахаас сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлэх ач холбогдолтой гэв.

Нөхөн олговор зөвхөн нүүсэн хүнд олгодог ойлголтыг өөрчлөх хэрэгтэй

Экспертүүдийн зүгээс Цагаан дэлд үүссэн асуудлыг зөвхөн газрын маргаан, нүүлгэн шилжүүлэлтээр хязгаарлаж болохгүй гэж үзэж байна. Тухайлбал, Г.Баттулгынх малаа гурван удаа сольсон, малаас нь хүнд металл илэрсэн, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй зэрэг бодит хохирол, алдагдсан боломжийг нөхөн олговрын тооцоонд тусгах шаардлагатай гэсэн юм. Мөн малчны гэр рүү чиглүүлэн камер байршуулсан гэх мэдээлэл нь хувийн орон зай, хүний эрхийн асуудлыг хөндөж буйг онцолсон байна.Нөгөөтээгүүр, нөхөн олговрыг зөвхөн “Нүүсэн тохиолдолд олгоно, нүүхгүй бол олгохгүй” гэсэн ойлголтоор хязгаарлах нь учир дутагдалтай. Нөлөөлөл үргэлжилж байгаа тохиолдолд учирч буй хохирлыг тооцож, шударга нөхөн олговор олгох тогтолцоо шаардлагатай гэж экспертүүд үзэж байна. Тэд мөн нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийг нийгмийн нөлөөллийн үнэлгээний дараа хийх, малчин өрх шинэ нутагтаа шилжин суурьшиж, мал сүрэг нь шинэ орчиндоо дасан зохицох шилжилтийн үеийн зардлыг тооцох шаардлагатайг ч хэлж байна.

Нөлөөлөл лицензийн хилээр дуусдаггүй

Өөр нэг анхаарах асуудал нь уул уурхайн нөлөөллийг зөвхөн лицензийн талбайн хэмжээгээр тооцож байгаа явдал аж. Уурхайн тээвэр, зам, баяжмал тээвэрлэлт зэрэг үйл ажиллагаанаас үүсэх бэлчээрийн хомсдол, газрын доройтол, бэлчээрийн хуваагдал, тоосжилт, усны нөлөөлөл зэрэг дагалдах нөлөөллийг хангалттай тооцдоггүй гэж экспертүүд шүүмжилж байна.Тухайлбал, Баруун Цагаан дэлээс сумын төвийн төмөр замын өртөө хүртэл баяжмал тээвэрлэх 25 км замын нийгэм, байгаль орчны нөлөөлөл тусдаа асуудал болж үлдэж байна. Өөрөөр хэлбэл, уурхайн лицензийн хил хаана дуусах нь байгаль орчин, хүний амьдралд үзүүлэх нөлөөллийн хил тэнд дуусна гэсэн үг биш. Цагаан дэлд үүссэн өнөөгийн нөхцөл байдал энэ асуудлыг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлагатайг харуулж байна. Монголын төрийн олборлох салбарын бодлого нь Говийн бүсийг тэр чигт нь малчин иргэдэй нь золиосонд гаргаж байна. Үүний тод жишээ говь усгүй боллоо, хангайгаас татъя гэдэг хөтөлбөр, бодлого юм. Олон улсад Монголын Засгийн газар говийн бүс нутгаа уул уурхайн бүс нутаг болгож золиосонд гаргажээ гэж дүгнэсэн гэдгийг эксперт тодотгосон.

Хэрэв Л.Баттулгын гэр бүл нүүсэн бол агуйн хувь заяа өнөөдрийнхөөс өөр байх байсан. Агуйн дэргэд өдөр бүр очиж хардаг, тэсэлгээг нь тоолдог, зөрчлийг нь мэдээлдэг “нийтийн харуул” хүн үлдэхгүй байх байв. Цагаан дэлийн агуйг төр гурвантаа хамгаалалтдаа авсан боловч өнөөдөр ганц айл л амьжиргаагаараа, амь насаараа, нэр төрөөрөө дэнчин тавин манаж байна. Харин одоо төр агуйг хамгаалахын тулд компаниудад нөхөн олговор өгөх асуудал хөндөгдөж байна. Монгол Улс өөрийн гаргасан алдааны “төлөөс”-ийг өндөр үнээр төлөх нөхцөл үүсжээ. Төр, компани хоёр энэ асуудлыг шийдэх хүртэл дахиад хэдий хэр хугацаа өнгөрөх нь тодорхойгүй. Харин тэсэлгээ үргэлжилсээр, агуйд ан цав гарсаар л байх нь. Эцэст нь, Г.Баттулга, Б.Амгаланбаяр нар агуйг хамгаалж буй учир нь тодорхой. Энэ нутгийн тухай санах ойг хамгаалж буй юм. Өмнө нь энд олон айл байсныг тэд мэднэ. Агуйд малчид мах сүүгээ зуны цагт тавьдаг, говийн хүүхдүүдийн сэрүүцэх газар нь байсныг тэд мэднэ. Б.Амгаланбаяр “Үр хүүхдүүддээ агуйгаа энэ чигээр нь үлдээхийг, зорьж ирсэн хүмүүст бүрэн бүтнээр нь үзүүлэх юм сан гэж боддог” гэв. Төр хамгаалах ёстой байсан агуйг хамгаалахын тулд тэд үлдсэн. Газрын зураг дээр бол агуй цэг шиг харагдах байх, уурхайнханд тэсэлж дэлбэлж болдог хад чулуунаас өөрцгүй харагдах байх. Харин энэ нутагт өссөн хүмүүсийн хувьд түүхэн дурсгал, үнэт зүйл, өв соёл амьдралынх нь нэг хэсэг нь юм.

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7916)

Консулын газрын асуудал ба үндсээр ялгаварлахгүй байх тухайд
Казакстаны консулын газрыг Баян-Өлгий аймагт байгуулах эсэхтэй холбоотой сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд маргаан, талцал өрнөж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын иргэдийн хооронд талцал, маргаан хурцдаж байгаа нь харамсалтай.

Угтаа Баян-Өлгий аймагт Казакстаны консулын газар байгуулах эсэх нь Монгол Улсын иргэн казак үндэстнүүдэд шууд хамааралгүй, харин аялах, арилжаа бизнес эрхлэх, амьдрах зэрэг болон бусад аливаа хэргээр Монгол Улсад, тэр дундаа Баян-Өлгий аймагт зорчдог Казакстан улсын иргэдэд хамааралтай юм.

Тухайлбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын албан ёсны вэб хуудаст “Консулын талаарх ерөнхий ойлголт” хэсэгт дараах тодорхойлолт байна.

“Consul” (consulere) - зөвлөх гэсэн утгатай латин үгнээс гаралтай - Консулын байгууллага, үйл ажиллагааны анхны хэлбэр эртний Грек “Проксен”, Ромд “Патрон” үүссэн. - Олон улсын худалдаа, далайн тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой. - Өөрийн улсын худалдаа, эдийн засаг, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.

Монгол Улсын олон улсын гэрээ болох 1963 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баталж, 1967 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон Консулын харилцааны тухай венийн конвенцын 5-р зүйлд мөн Консулын чиг үүргийг тодорхойлжээ. Уг конвенцод тодорхойлсон чиг үүргээс харвал консулын чиг үүрэг нь мөн л томилогч улсын иргэдэд чиглэгддэг. Тодруулбал:

5 дугаар зүйл: Консулын чиг үүрэг

Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно:

(a) томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;

(b) томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

(c) хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх;

(d) томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох;

(e) томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх;

(f) нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх;

(g) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causa тохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;

(h) томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;

(i) хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах;

(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх;

(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах;

(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх;

(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Уг асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан “Гадаад харилцааны яамны мэдээлэл” гэх тайлбар мөн цахим орчинд түгээд буй.

Уг мэдээллийг 2024 оны 9-р сараас одоог хүртэл Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй гэсэн тодотголтой “Nyamdavaa Ravdandorj” гэх Фэйсбүүк хаягт оруулсан бөгөөд Гадаад харилцааны яамны “Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia” гэх албан ёсны хаяг тус постыг бусдадтай хуваалцжээ. Харин, одоогоор яамны Фэйсбүүк хуудаст энэ мэдээлэл анхдагч эх сурвалж болж ороогүйгээс гадна яамны албан ёсны вэб сайт нь ажиллагаагүй байна.

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн бичсэнээр “Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулын төлөөлөгчийн газар багтана” гэжээ.

Түүнчлэн, тэрээр “Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг” гэж мөн тайлбарласан байна. Консулын харилцааны тухай конвенцын 1.1.(а) – д “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.

Эндээс харвал Казакстан улсын консулын газар байгуулах гэж байгаа нь манай улсад гадаад улсын консулын газар байгуулах гэж буй анхны тохиолдол биш ажээ. Түүнчлэн, БНХАУ болон

ОХУ зэрэг элчин сайдын яам нь нийслэлд буй улсууд өөр бус нутагт буюу Замын-Үүд болон Дарханд тус тус ерөнхий консулын газар ажиллуулж байгааг анхаарна биз ээ.

Харин, ийнхүү бусад улсууд элчин сайдын яамтайгаас гадна нийслэлээс бусад газар консулын газар байгуулан ажиллуулж буй практик байхад Казакстан улсаас хоёр улсын дипломат харилцааны хүрээнд Баян-Өлгий аймагт консулын газар байгуулах тухай асуудлыг “казак үндэстэн” – ий асуудал болгон буруутгаж байгаа нь бусдыг “үндсээр алагчилах” шинжтэй харагдаж байна.

Ялангуяа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” үүрэг бүхий УИХ-ын гишүүн ийнхүү алагчилсан буюу ялгаварлан гадуурхсан шинжтэй байр суурь, мэдэгдэл, тайлбар удаа дараа хийж буй нь ноцтой харагдаж байна.

Монгол Улсын олон улсын гэрээ болох Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц гэж байдаг. Уг конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2106 (XX) тоот тогтоолоор 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1966.05.03-нд гарын үсэг зурж, 1969.03.31-нд соёрхон батласнаар Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх Монгол Улсын олон улсын гэрээ болжээ.

Конвенцын I хэсгийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “арьс үндсээр алагчилах гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, БНХАУ, ОХУ зэрэг улсын хувьд нийслэлд элчин сайдын яам нь байх хэдий ч нутаг дэвсгэрийн бусад хэсэгт консулын газар байгааг зөвшөөрсөн атал Казакстан улсын консулын газрыг ийнхүү ялгаатай авч үзэж буй нь, эсхүл ялгаатай авч үзэхийг шаардаж буй нь үндсээр алагчлах шинжтэй эсэх, улмаар хүний эрхийн ноцтой зөрчил болж Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэх эсэхийг холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй болов уу.

https://gogo.mn/r/gejqwe

Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна
Говь-Алтай аймгийн удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх гомдол АТГ-т ирсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Хаш-Эрдэнэ болон өмнө аймгийн орлогч даргаар ажиллаж байсан А.Дэлгэржаргал нар нь бүлэг зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшил компанид давуу байдал олгосон юм байна. Үүгээр зогсохгүй орон нутгийг дулаанаар хангадаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санаатайгаар удаа дараа саад учруулсаар иржээ.

Нутгийн иргэдийн ярьж байгаагаар “Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт “Хууль засаглах биш, хэдхэн хүний үг хууль болсон хаанчлал тогтсон” гэлцэж байна. Тус аймагт төрийн эрх мэдэл, төсөв, тендер, орон нутгийн өмч, бизнесийн орчин бүгд цөөн хэдэн албан тушаалтны үзэмжээр хөдөлдөг болсон гэдгийг амтай бүхэн нь ярих юм билээ. Хамгийн ноцтой нь, орон нутагт хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц босгож, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг хүртэл таалагдахгүй бол шахдаг, дэмжихгүй бол боодог тогтолцооны золиос болж эхэлсэн нь харамсалтай. Үүний бодит жишээ нь “Мандал Голомт” ХХК ажээ. Тус компани хэрхэн орон нутгийн удирдлагуудын золиос болсон баримтыг нэхэн сурвалжиллаа.

Говь-Алтай аймагтхэний вантулс тогтов?

“Мандал Голомт” ХХК нь Говь-Алтай аймгийн төвийн 80 гаруй хувийг дулаанаар хангаж ажилладаг аж ахуйн нэгж юм байна. Тус компани 2014 оноос хойш Говь-Алтай аймгийн Алтай хотын 15.2 км дулааны шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр шинэчлэн байгуулж, ашиглаж ирсэн аж.

Дулааны турба, худгийн байгууламж, өрлөг, блок, хучилт зэрэг дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон жилийн турш засвар үйлчилгээ тогтмол хийсээр иржээ.

Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны зээлээр гүйцэтгэсэн бөгөөд “Мандал Голомт” компани хувьчлалын хүрээнд шилжүүлэн авч одоо уг зээлийг өөрсдөө төлж байгаа гэсэн. Тэгэхээр тус аж ахуйн нэгж Иргэний хуулийн дагуу 15.2 км дулааны шугам сүлжээг бүрдүүлж буй эд зүйлийн өмчлөгч болох бүрэн боломжтой. Үүнийг нь сум дундын шүүхээс хүртэл “Мандал Голомт” компанийн өмч болохыг тогтоожээ. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг орон нутгийн удирдлага баталж өгөх Засгийн газрын тогтоол ч бий. Гэтэл аймгийн Засаг дарга Г.Чинбат нь хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж, өнөөдрийг хүртэл хууль биелүүлэхгүй, орон нутагт эзэн суужээ. Түүний цаад зорилго нь эрх мэдэл, албан тушаалаараа түрий барьж, өөрийн хамаарал бүхий ашиг сонирхол нэгтэй этгээдэд үйлчилж байгаа гэх мэдээллийг орон нутгийнхан өгч байгаа юм.

Энэ бол төр хувийн хэвшлийг дарамталж буй тод кейс мөнөөс мөн. Г.Чинбат гэдэг нөхрийн увайгүй үйлдэл үүгээр зогссонгүй. “Мандал Голомт” компанийн Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлсэн 15.2 км дулааны дэд бүцийн шугамыг Аймгийн орлогч дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын хамаарал бүхий “Одкон холдинг” ХХК-иар дур мэдэн эвдлэн сүйтгүүлж орхисон байх юм. Ингэж бусдын өмчийг дураар сүйтгэснээ засч янзлуулах нэрийдлээр тендер зарлахад өнөөх “Одкон холдинг” компани ялчих жишээний. Төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг Говь-Алтай аймгийн удирдлагуудын энэхүү үйлдэл бэлээхэн нотолж байгаа биз. Тэдний дээрх үйлдэл хэд хэдэн дүрэм, журмыг зөрчсөнийг мэргэжлийн улсууд халаглан ярих юм билээ.

Г.Чинбат гэж нөхрийн эрх мэдлээрээ далайлган “Мандал Голомт” компанийг хохироож буй бас нэг баримт олж үзэв. Тус компани орон нутагт дулаан нийлүүлснийхээ төлбөрөө өнөөг хүртэл авч чадахгүй байгаа аж. Тэр авлага нь хуримтлагдаад тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. ЭХЗХ-ноос батлагдсан шинэчилсэн тарифын үнэ төлбөрийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Засаг дарга Г.Чинбат. Тэрбээр төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн цаана ямар том эрх ашиг ноёлж буйг хэлээд байна. Иргэдэд дулаан нийлүүлснийхээ төлөө төлбөрөө авч чадахгүй байгаа нь аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн асар том эрсдэлд орж байна гэсэн үг. Иймд “Мандал Голомт” компани Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон эрх мэдэлтнүүд

Шүүхийн байгууллагууд “Мандал Голомт” ХХК-ийн гомдлыг хэлэлцээд шийдвэр нь эдний талд гарсан гэдгийг дээр дурдсан. Тэгвэл орон нутгийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удаашруулж, дахин дарамт шахалт үзүүлсээр ирсэн нь хачирхалтай.

Хэрэв төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг үл ойшоож эхэлбэл энэ нь ганц компанийн асуудал биш болно. Хуулийн засаглалын суурь зарчим ганхаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргасан ч орон нутагт эрх мэдэл бүхий хүмүүсийн хүсэл давамгайлдаг тогтолцоо бий болсон уу гэдэг асуудал үүснэ.

“Мандал Голомт” ХХК-ийн асуудал зөвхөн нэг компанийн алдагдлаар хэмжигдэхгүй. Олон жилийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, инженерийн байгууламж, ажилчдын хөдөлмөр, засвар үйлчилгээний өртөг, санхүүгийн дарамт, нэр хүндийн хохирол гээд асар том асуудал яригдаж байна. Гэхдээ хамгийн том эрсдэл нь иргэдэд очих үр дагавар юм. Өвлийн хүйтэнд дулаан хангамжийн тогтвортой байдал алдагдвал хамгийн түрүүнд аймгийн төвийн иргэд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төсвийн байгууллагууд л хохирно. Дулаан бол улс төрийн тоглоом биш. Иргэдийн амьдрал, аюулгүй байдалтай холбоотой стратегийн үйлчилгээ. Гэтэл төр, хувийн хэвшлийн маргаан улстөржиж, нэг компани руу чиглэсэн шахалт болон хувирвал эцэст нь жирийн иргэд хамгийн том төлөөсийг төлөх эрсдэлтэйг эрхбиш орон нутгийн удирдлагууд мэдмээр сэн.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ хэт төвлөрүүлж, бүхэл бүтэн аймгийг хувийн компани мэт удирддаг болсон гэх шүүмжлэл зөвхөн Говь-Алтайд ч гэлтгүй олон аймагт яригдах болсон. Харин Говь-Алтайд өрнөж буй энэ асуудал тийм хардлагыг улам хүчтэй болгож байна. Яагаад гэвэл дулааны эрчим хүчний тарифын асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр, журмын дагуу шийдэх ёстой. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч хуулиас дээгүүр хүнд суртал гаргаж, хөдлөж өгөхгүй болохоор “Мандал Голомт” компани ЭХЯ, ЭХЗХ гээд төрийн дээд шатны байгууллагуудад удаа дараа албан бичгээр хандаж байсан байна. Яам, тамгын газраас Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат руу “Мандал Голомт” компанийн төлбөрийг барагдуулахыг шаардсан албан бичиг хүртэл илгээж байж. Тэгсээр байтал энэ нөхөр хөдөлж өгөхгүй байгаа нь цаанаа ямар том улс төрийн нөлөө бүхий ар талтайг нотолж байгаа бололтой.

Говь-Алтай аймаг бол хэдхэн албан тушаалтны өмч биш. Монгол Улсын нутаг дэвсгэр, тэнд хууль үйлчлэх ёстой болохоос даргын үг хууль байж болохгүй. Тиймээс өнөөдөр энэ асуудлыг үнэн зөвөөр шалгаж, иргэдэд бодит мэдээлэл өгөх нь хамгийн чухал байна. Учир нь өнөөдөр “Мандал Голомт” хохирч байгаа мэт харагдаж болох ч маргааш өөр компани, цаашлаад жирийн иргэд өөрсдөө хохирогч болох эрсдэл бий.

Тэнд бизнес эрхлэгчид айдасгүй хөрөнгө оруулдаг байх ёстой болохоос эрх мэдэлтнүүдийн тааллаар амьдардаг орчин байж болохгүй. Төрийн байгууллага бизнесийн түнш байх ёстой болохоос биш эзэн нь байж болохгүй. Аймаг бол хэн нэгэн даргын хувийн компани биш. Төсөв бол улстөрчдийн шагналын сан биш. Иргэдийн төлсөн татвар, аж ахуйн нэгжийн бүтээсэн хөрөнгөөр орон нутаг хөгждөг болохоос хэдхэн хүний нөлөө, танил талаар хөгжил ирдэггүй. Орон нутгийн удирдлагууд хувийн хэвшлийг айлган сүрдүүлдэг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг орчин тогтоовол Говь-Алтайд хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

Б.Дэлгэр

ӨДРИЙН СОНИН

Монгол үндэстнээ авран хамгаалъя
Саяхан би фасебүүк дээр ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар хэмээх хүний санаачилсан “Монгол үндэстний карта” хэмээх хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг авч байна гэсэн мэдээлэл үзээд  энэ төслийг дэмжихээр Багануураас гарч нийслэл Улаанбаатар хотод ирлээ.

Зам зуураа “жирийн нэгэн монгол сэхээтэн би ер нь монгол туургатнаа дэмжих талаар юү хийсэн билээ” хэмээн бодов.

Олон жилийн өмнө би Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуульд оюутан байхдаа тэнд анх халимаг монгол цэрэгтэй таарч танилцаж байлаа. Түүнтэй ярьж байхадаа би түүнийг монголоор нэг ч үг мэдэхгүй байхад нь ихэд гайхаж байв.

Ингээд би тэр үеэс эхлэн яагаад монгол туургатан дэлхийгээр тарж бутраад их гүрний хаяанд амьдрах болов, яагаад монгол үндэстэн бууран доройтов гэдгийг ихэд сонирхож холбогдох ном, баримт цуглуулж судалдаг болж  билээ. Би Зөвлөлт улсад их сургуулиа төр эрхээр мэргэшсэн хуульч мэргэжлээр төгсөж Хэнтий нутагтаа төрийн байгууллагад ажиллаж байхдаа наяад оны сүүлчээр буриад, халимаг, тува, өвөр монголчуудын тухай “Дагаар орсон монголчууд” хэмээх 33 хуудастай нийтлэл бичиж анхны номоо энэ нэрээр нэрлэн бүтээж, хожим нь энэхүү нийтлэлээ дахин шинэчлэн “Алдагдсан монгол туургатан” гэсэн нэртэй 63 хуудас нийтлэл болгож дараагийн номондоо оруулж билээ. Тэрхүү нийтлэлдээ монгол туургатны туулсан эмгэнэлт түүхийг бичиж цаашид бид Монгол улсын Харьяатын тухай хуулиа хэрхэн шинэчлэх тухай санал бодлоо номондоо тусгаж билээ.Үүнээс өөр зүйл би хийж чадаагүй л юм байна. Нийслэл хотод ирээд би энэхүү төслийг санаачилсан халимаг монгол Жангар болон түүнтэй хамт ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын зохиолч, яруу найрагч Балдоржиев нартай уулзлаа.

Би Жангараас “Та ямар мэргэжилтэй хүн бэ, энэхүү хуулийн төслийг яагаад санаачлах болов, төслийн явц ямар байгаа” талаар  асуулаа.

Жангар Тюбеев: Би ОХУ-ын Халимаг улсын Элстэй хотод төрсөн. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Халимагт татварын байгууллагад ажиллаж байсан, эхлээд Элстэй хотод дараа нь Москва хотод ажиллаж байсан. Аспирантурт сурсан, дараа нь бизнесийн ажил эрхэлсэн. Би хувийн “Лада- Жигули” автомашинаараа 7000 км-ийн холоос аялж Монголд 2022 оны 10-р сард ирсэн. Монголчууд намайг найрсгаар хүлээн авч байсан. Би өвөг дээдсийнхээ эх орондоо ирсэндээ туйлын баяртай байсан. Одоо ч гэсэн Монгол улсад амьдарч байгаадаа баяртай байна. Гэхдээ би гадаад хүн шиг Монголд 30 хоног болоод  дахин виз авах хэрэгтэй болдог. Би бол гадаад хүн биш. Би бол монгол үндэстэн.

Би Монгол улсдаа ажиллаж амьдрах хүсэлтэй боловч гуч хоног тутам Буриадын Улаан - Үд хот руу явж визээ сунгуулах нь их бэрхшээлтэй санагдсан. Ингээд би Монгол улсад маань бусад евроазийн улсууд шиг гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжин хамгаалдаг хууль байдаг болов уу хэмээн судалсан. Нийтдээ 48 хууль судалсан.

Гэтэл Монгол улсад энэ талаар нэг ч хууль байгаагүй.  Евроазийн бүх улсууд гадаадад амьдардаг эх орон нэгтнийгээ хамгаалж дэмжсэн хуультай байсан. Зөвхөн Монгол, Киргиз улс хоёр гадаадад амьдардаг эх орон нэгтнээ хамгаалж дэмжих нэг ч хуульгүй байсан. Гэтэл саяхан Киргиз улс гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжсэн хуулиуд гаргалаа. Мөн Киргиз улс гадаадын иргэншилтэй гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж  “Мекен карт” буюу “Эх орны карт” баталж гаргалаа. Би Монгол үндэстний картны талаар  монгол нөхдөдөө ярьж та бүхэн монгол туургатанаа энэ мэтээр дэмжих хэрэгтэй, ийм хууль гаргах хэрэгтэй гэсэн юм. Гэтэл тэд маань надад  “Чи өөрөө энэ асуудлаа хөөцөлд” гэдэг байгаа. Ингээд би “Монгол туургатан гэрэгэ” хэмээх төрийн бус байгууллага Монголд байгуулж 2024 оны 3-р сарын 17 ны өдөр нээлтээ хийсэн. Би Монголд 2023 оны 8-р сард дахин ирж “Монгол үндэстний карт” хуулийн төслийг 2023 оны 9-р сард хийж дуусгасан. Анхандаа би энэ ажил амархан бүтнэ хэмээн бодож байсан. Гэтэл тийм биш байлаа. Энэхүү төслийн ач холбогдлыг буриад, монгол хүмүүст ойлгуулах хэцүү байлаа. Ингээд хуулийн төсөл бэлэн болсон тул баталгаажуулах л ажил үлдээд байна. 2024 оны 9-р сард энэхүү хуулийн төслөө бүх холбогдох бичиг баримтын хамт багцалж нэг пакет болгоод Монгол улсын Их Хурлын дарга болон Их Хурлын 126 гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчид хүргэж өргөн барив. Ингээд хариуг нь хүлээгээд л байлаа. Ингээд 16 сарын дараа 2026 оны 4-р сард УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Д.Бум- Очир, Т.Баасанжаргал гэсэн 3 гишүүн л намайг хүлээн авч уулзлаа. П.Наранбаяр гишүүн энэхүү хуулийн төслийг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд уламжилсан боловч “Энэ асуудал манай яаманд хамаагүй” гэсэн хариу өгчээ. Монгол улсын Үндсэн хуулиар бол зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар л хууль санаачлах эрхтэй юм байна лээ. П.Наранбаяр гишүүн маань бидэнд энэ асуудлаар олон улсын эрх зүйч оролцсон Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн ярьж байсан.

Ер нь монголын олон иргэд, төрийн бус байгууллага энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо над дээр энэхүү хуулийн төслийг дэмжсэн иргэд, төрийн бус байгууллагын 35 кг баримт бичиг байгаа.

Энэхүү хуулийн төсөл хэрэгжсэнээр монгол туургатан Монгол улс, Буриад, Халимаг, Тува улсын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид харилцан зах зээл дээрээ гарч хамтран ажиллах, харилцан визгүйгээр зорчих, амьдралын түвшнээ дээшлүүлэх боломжтой болох юм. Энэ ажил бүтэх болно” хэмээн Жангар итгэл дүүрэн ярьж байлаа. “Энэхүү монгол туургатны төлөөх нүсэр ажлын төлөө та хувиасаа их л хөрөнгө мөнгө гаргасан байх даа. Халимагаас гарч Монголд ирэх, виз сунгуулж Улаан Үд явах зэрэг ажилд их л зардал гарсан байх даа ? гэж асуухад  Жангар инээмсэглэж: “Зардал гаралгүй яахав. Халимагаас Монгол хүртэл 7000 км хувийн автомашинаараа явах бензин шатахуунд гэхэд л 100 000 рубль зарцуулсан. Монголоос Буриад улсын Улаан- Үд хот руу 20 гаруй удаа явж виз сунгуулах, Улаанбаатар хотод орон сууц хөлслөх, төрийн бус байгууллагынхаа албан өрөө хөлслөх, энэхүү хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг зуруулах маягт хэвлүүлэх зэрэгт зардал гарч байгаа нь мэдээж” гэв. Дараа нь би энэхүү төрийн бус байгууллагад Жангартай хамтран ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын иргэн, монгол үндэстэн Виктор Балдоржиевтай жаахан хууч хөөрлөө. В.Балдоржиев бол ОХУ-ын Буриад улсын Ононгийн районы Усть Ималк тосгонд төржээ. Энэхүү суурин монголын хилээс буюу монголын Дорнод аймгийн Эрээнцаваас тавхан км-ын цаана байдаг ажээ. Тэр бээр 1973-1975 онд Монголд байрладаг зөвлөлтийн армид цэргийн алба хаажээ. Виктор Балдоржиев бол буриадын нэртэй зохиолч, яруу найрагч, орчуулагч, нийтдээ 60 гаруй ном бичиж хэвлүүлсэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар С.Пушкиний медалиар шагнагдсан мэдлэг, туршлагатай ахмад зохиолч хүн юм байна. Орос хэлийг орос хүнээс ч илүү төгс мэддэг, орос хэл дээр шүлэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг эрдэмтэй буриад монгол хүн юм билээ. Хилийн чанадад амьдардаг монгол туургатан маань ийнхүү монгол туургатныхаа төлөө хамаг хөрөнгө мөнгө, үнэт цагаа зориулж зүтгэж байхад эх орондоо амьдарч байгаа монголчууд бид монгол туургатныхаа төлөө юу хийсэн билээ? Монгол улс 70 жилийн коммунизмын дарангуйллаас чөлөөлөгдөж эрх чөлөөт ардчилсан Монгол улс болсны дараа 35 жилийн хугацаанд гадаадад амьдардаг монгол туургатныхөө төлөө юү хийж ямар ямар хууль тогтоомж гаргасан билээ? Монгол улсын парламент  сүүлийн 35 жилд нийтдээ 7292 хууль батлан гаргажээ. Мал сүргээ хамгаалах маш олон хууль тогтоомж гаргаж мал сүргийн тоо 70 саяд хүрчээ. Сайн байна. Монгол туургатан гадаадад амьдардаг монгол үндэстнээ  хамгаалж өмгөөлсөн хууль тогтоомж гаргасан бил үү. Ганцыг ч гаргаагүй байна. Муу байна. Маш харамсалтай байна. Бусад дэлхийн орнуудын төр засаг нь  гадаадад амьдардаг эх орон нэгтнээ өмгөөлж хамгаалсан маш олон хууль гаргасан  байх юм. Зарим жишээг дурдая.

Нэг тэрбум 412 сая хүн амтай Хятад улс / гадаад улсад 60 сая хятад хүн амьдардаг/ 1980 онд БНХАУ-ын “Харьяатын тухай” хууль, 1990 онд “Буцаж ирсэн хятад хүн, түүний төрөл садны хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хангах тухай” хууль баталжээ. Үр дүнд нь гадаадад амьдардаг 1 сая 800 000 хятад хүн эх орондоо буцан иржээ.

Тэдний эх орондоо оруулсан хөрөнгө гэвэл хэдэн зуун тэрбум доллараар яригдана.  10.0 сая хүн амтай Израиль улс 1950 онд “Дэлхийн бусад оронд амьдардаг бүх еврей хүнд иргэншил олгох тухай” хууль гаргажээ. Энэхүү хуульд Израиль улсын эсрэг ажиллагаанд оролцсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх еврей үндэстэн хүнд Израиль улсын иргэншил олгоно хэмээн заажээ. Үүний дүнд Израиль улс 1950 онд  онд 1.3 сая хүн амтай байсан бол одоо 10.0 сая хүн амтай болж эдгээрийн 7.5 сая нь еврей хүн байна.Тэдний эх орондоо оруулсан хөрөнгийг яривал хэдэн зуун тэрбум доллар болно.  51.2 сая хүн амтай БНСУ / Өмнөд Солонгос / гадаадад 7.0 сая солонгос хүн амьдардаг /1963 онд “Цагаачлалын хяналтын тухай” хууль, 1988 онд “Хилийн чанад дахь солонгос хүний тухай” хууль, 1997 онд “Хойд Солонгосын дүрвэгчдийг хамгаалах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх тухай” хууль, 1997 онд БНСУ-ын “Харьяатын тухай” хууль, 2000 онд “Хилийн чанад дахь солонгос хүний цагаачлал, эрх зүйн байдлын тухай” хуулийг тус тус баталжээ. Өмнөд Солонгосын гадаад орнуудад байдаг Элчин сайдын яамд нь хэрэв гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгосын иргэн болох хүсэлт гаргавал шууд хүлээн авч иргэн болгодог, Өмнөд Солонгост ирсэн гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгост амьдарч ажиллахыг хүсвэд шууд хүлээн авч 3 жилийн дотор улсынхаа бүрэн эрхт иргэн болгодог ажээ.

Өмнөд Солонгост амьдрахаар ирсэн солонгос хүнд үзүүлдэг тусламж тэтгэмж дэмжлэгийг ярих юм бол бүр урт түүх болно. Үүний дүнд Өмнөд Солонгос 1955 онд 22.1 сая хүн амтай байсан бол эдүгээ 51.2 сая хүн амтай болжээ.

20.0 сая хүн амтай Казахстан / гадаад улсуудад 4.5 сая казах амьдардаг/ 1992 онд “Цагаачлалын тухай хууль”, тус улсын Сайд нарын Зөвлөл “Казахстанд ирж буй гадаадын казах хүмүүст нийгэм эдийн засгийн хөнгөлөлт эдлүүлэх тухай” тогтоол, 1996 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Казах түмнийг дэмжих тухай” төрийн хөтөлбөр, 1997 онд “ 2000 он хүртэлхи цагаачлалын бодлогын үндсэн чиглэл баримт бичгийг батлав. Казахстаны Засгийн газар 1998 онд “Казах үндэстэн иргэд түүхэн эх орондоо ирж суурьших үзэл баримтлалын тухай” тогтоолыг батлав. Казахстаны парламент 1997 онд “Хүн амын шилжилт хөдөлгөөний тухай” хууль батлав. Үүний үр дүнд 1.0 сая казах хүн гадаадаас нүүн ирж суурьшив. Монголоос 70 000 казах иргэд шилжин очиж байлаа.Тэр үед монголчууд манай улсаас явсан казахуудыг “Эд нар явбал явж л байг, эд нараар бид дутахгүй”  хэмээн харааж зүхэж байсан болохоос “Энэ ер нь юү болж байна вэ. Яагаад манай улсын нэг үндэстэн казах иргэд маань Казахстан руу олноороо шилжин явах болов. Бид яагаад Назарбаев шиг ухаалаг бодлого явуулж гадаадад амьдардаг монгол үндэстэндээ тусалж эх орондоо буцан ирэх эрх зүйн нөхцлийг хангахгүй байна вэ хэмээн хэн ч боддоггүй байлаа. Би хувьдаа боддог юм. Казахууд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевдаа зориулж алтаар хөшөө босгосон ч багадна. Елбасы буюу Ард түмний Эцэг гэдэг цол зүгээр ч нэг нэр төдий зүйл биш юм байна. Ард түмний эцэг гэдэг чинь ийм л удирдагч байдаг юм байна. Назарбаевын зөвхөн хоёрхон гавьяа байгуулсны төлөө казахууд үеийн үед баярлан дурсаж явбал зохино. Энэ бол нэгд, Назарбаев 1992 онд Казахстаны хүн амын зөвхөн 35 хувийг эзэлдэг байсан казах хүн амыг 70.0 хувь болтол нь өсгөж чадсан. Хоёрт, 1992 онд Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн /GDP/ 25 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох ДНБ 700 ам доллар байсныг өсгөж ДНБ-ийг 198 тэрбум ам доллар болгож, нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 000 ам доллар болтол нь эдийн засгаа өсгөж чадсан юм. Гадаадаас шилжин ирсэн казах иргэдийн орлогын албан татварын нэг жилийн улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нэг жилд 1 тэрбум 500 сая ам доллар болж байлаа.

1991 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийн казахуудад хандаж эх орондоо буцаж ирэхийг уриалсаны дүнд хагас сая казах хүн эх орондоо буцаж ирж байлаа.

1992 онд дэлхийн бүх казахуудын Хурултай болж түүнд дэлхийн 30 орны казах үндэстний төлөөлөл оролцжээ.Үүний дүнд 1991-1999 онгд 700 мянган казах хүн иржээ. 1989 онд Казахстанд 6.5 сая казах хүн амьдардаг байсан бол дээрхи хууль тогтоомж гарсны үр дүнд 2025 он гэхэд казах хүний тоо 14.4 саяд хүрч Казахстаны хүн амын 71.3 хувийг эзэлдэг болжээ Одоо дэлхийд гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж нэг ч хууль, нэг ч карт  гаргаж байгаагүй Киргиз, Монгол гэсэн хоёрхон орон байсны нэг Киргиз улс  хэрхэн энэ асуудлаар хууль тогтоомж гаргасныг дурдая. Киргиз улс бол 7.1 сая хүн амтай/ гадаадад 1.5 сая киргиз хүн амьдардаг/, нэг хүнд ногдох ДНБ нь 2700 ам доллар болсон орон юм. Киргиз улс 2001 онд Ерөнхийлөгчийн “Түүхэн эх орондоо эргэн ирж буй киргиз хүнд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” зарлиг гаргав. 2007 онд Киргизийн парламент “Эх орондоо эргэн ирж буй иргэдэд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” хуулийг батлав,  2013 онд “Хилийн чанад дахь киргиз иргэдэд дэмжлэг үзүүлэх төрийн үндсэн бодлогын тухай” хуулийг батлав. Саяхан Киргизэд гадаадад амьдардаг киргиз хүмүүст зориулж “Мекен карт” буюу “Эх орны карт”-ыг батлав. Энэхүү карт авсан гадаадад амьдардаг киргиз хүн 10 жил Киргизэд амьдарч ажиллах эрхтэй болдог ажээ. Энэхүү Мекен картыг авахад хоёрхон нөхцлийг хангасан байхад болох ажээ. Энэ нь нэгд, Гадаад паспорттой байх хэрэгтэй. хоёрт, Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт хэрэгтэй аж. Одоо тэхлээр 35 жилийн турш энэ асуудлаар нэг ч хууль тогтоомж гаргаж байгаагүй ардчилсан Монгол улс цаашид яах вэ? Юуны түрүүнд монгол үндэстэн Жангарын санаачилсан энэхүү “Монгол Үндэстний карт” хэмээх хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дэргэд олон улсын эрх зүйч мэргэжилтэй хуульчид оролцсон Ажлын хэсэг яаралтай байгуулж төслийг эцэслэн гаргах нь зүйтэй болов уу. Учир нь Хууль зүйн Байнгын хороо бол Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, Цагаачлал болон иргэний харьяатын асуудал хариуцдаг юм. Ингээд уг төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж нэн яаралтай батлах хэрэгтэй байна. Бусад орны удирдагчид жишээлвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жонхи, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Жапаров нар энэхүү амин чухал ажлыг манлайлан удирдаж хэрэгжүүлсэн байх юм.

Манай Монголд энэхүү ажилд  Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд яагаад манлайлан оролцож болохгүй гэж. Мөн энэхүү хууль батлах ажиллагаанд Монгол улсын Гадаад харилцааны яам болон Монгол улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  манлайлан оролцох хэрэгтэй байна.

Монгол улсын Ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын Харьяатын асуудал, үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагаанаас болж хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлт гаргасан тохиолдолд Монголд улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэмээн заасан. Гэтэл амьдрал дээр ерөнхийлөгч энэ эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Нэг ч монгол үндэстэнд Монголын паспорт олгож чаддаггүй. Харийн дарангуйлаас зугатаж ирсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд паспорт олгох бүү хэл, карт ч олгож чаддаггүй. Хэдхэн жилийн өмнө харийн улсаас зугатааж Монголд ирсэн ганц халимаг монгол Баатарыг өмгөөлж хамгаалж Монголдоо үлдээж чадаагүй яалаа даа. Ичмээр юм. Цаашид Жангарын санаачилсан энэхүү хуулийн төслийг батлах УИХ-ын тогтоол  хоёр хэсгээс бүрдэх нь зохистой биз. Нэгд, энэхүү хуулийн төслийг баталсан заалт байх биз. Хоёрт, Энэхүү хуулийн төслийн Карт олгох журмыг хавсралтаар батлах биз. Тэрхүү журам нь олон илүү, хэрэггүй шалгуур үзүүлэлттэй байх нь зохисгүй.Зөвхөн нэгд, Энэхүү картыг гадаад паспорттой монгол үндэстэнд олгох, Хоёрт. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн тодорхойлолттой байх гэсэн товчхон шалгууртай байх нь зүйтэй болов уу. Монгол улсын Харьяатын хууль  аль 1995 онд батлагдсан бөгөөд эдүгээ энэ хууль  маш их хоцрогдсон, шинэчилж өөрчлөх шаардлагатай хууль юм. Зарим хэрэггүй болсон заалтыг дурдахад энэ хуулийн 9-р заалтад Монгол улсын харьяат болохын тулд энэ асуудлаар өргөдөл өгсөн өдрөөс өмнө Монголд 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх ёстой хэмээжээ.

30 хоногийн аялал жуулчлалын визтэй Монголд ирсэн гадаадад амьдардаг монгол үндэстэн яаж Монголд 5 жил байнга оршин суух юм бэ?Харин энэхүү төслийн Монгол үндэстний карттай л болж байж Монгол улсад  5 жил байнга оршин суух боломжтой болох  юм.

Өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас л Монгол Үндэстний картыг хурдан батлаач гээд байгаа юм. Монгол үндэстний картыг Монголд амьдарч ажиллахаар ирсэн гадаад паспорттой монгол үндэстэнд шууд 10 жилийн хугацаатай олгодог болох хэрэгтэй. Дараа нь Монгол улсын харьяат болох асуудал амар болно. Уг хуулийн Монгол улсын харьяат болох нөхцлийн тухай 9-р зүйл дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын төлөө гавьяа байгуулсан, Монголд онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн , олимпын төрөлд эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт амжилт гаргасан иргэнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэжээ. Энд нэг чухал зүйлийг орхигдуулсан  байна. Монгол улсад үлэмж их хөрөнгө оруулсан хүнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэсэн заалт алга. Хэдэн жиийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ираны Саид гэдэг жудогийн бөхөд шууд Монгол улсын харьяат иргэншил паспорт олгоод яалаа. Өнөөх нь олимпоос Монголд нэг медаль авчраад Монголоос  баахан мөнгө, орон сууц аваад Монголоос Азербайжан руу зугтаад явчихсан. Гэтэл үлэмж их хөрөнгө Монголд оруулъя, Монгол улсын харьяат болъё гэсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд монголын үе үеийн Ерөнхийлөгч шууд иргэншил олгоогүй байдаг юм. Учир нь ийм хууль байхгүй, харьяатын тухай хуульд ийм заалт оруулахаа орхигдуулж мартчихсан тул ийм харамсалтай байдалд орсон юм. Оросын Холбооны улс хүртэл өөр орны иргэншилтэй иргэнд Оросын паспорт шууд олгодог юм билээ.Хэдэн жилийн өмнө Оросын ерөнхийлөгч АНУ-ын иргэн, Холливудын од Стивен Сигалд шууд Оросын паспорт өгч байсан даа.

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 62 дугаар зүйлийн 1-д:  “ОХУ-ын иргэн ОХУ-ын холбогдох хууль тогтоомж, ОХУ- ын нэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсын / давхар иргэншил / иргэншилтэй байж болно” хэмээн заасан байдаг юм билээ. Тэхлээр Монгол улс ч гэсэн хуулиндаа давхар иргэншлийн асуудлыг тусгах хэрэгтэй, монголын хуулинд давхар иргэншилтэй байж болно гэсэн заалт тусгаад гадаадад амьдардаг монгол үндэстэнд шууд монгол паспорт олгодог болох хэрэгтэй. Монгол улсын паспорт олгодоггүй юм аа гэхэд ядаж Монгол үндэстний карт олгож болно биз дээ. Алгын чинээ л цаас шүү дээ. Гэхдээ энэ карт бол гадаадад амьдардаг монгол үндэстэнд авдар алт л гэсэн үг.

Монголчууд гадаадад амьдардаг монгол үндэстнээсээ баахан мөнгө хөрөнгө нэхдэгээ болих хэрэгтэй. Монголд бизнес эрхлэхийг хүссэн гадаад орны монгол үндэстнээс 100000 доллар авна ч гэх шиг.

Бас тэгээд Монголын иргэн болохыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэн хүн монголын бүх хуулиудыг мэддэг байх хэрэгтэй, монгол хэлийг эзэмшсэн байх хэрэгтэй гэх мэтийн амьдралд нийцэхгүй баахан юм нэхдэгээ болих хэрэгтэй. Гадаадад амьдардаг Монгол үндэстэн маань эх хэлээ мэдэхгүй байх нь тэдний буруу биш, их хөрөнгө мөнгөтэй болоогүй нь тэдний буруу биш. Сүүлийн дөрвөн зууны туршид  Монголын үлэмж их газар нутаг, хүн ардаа харийн гүрэнд алдсан нь монголчууд бидний л өөрсдийн буруу. 2200 жилийн төрт ёсны уламжлалтай гэгддэг монголчууд бид  хүчирхэг төрт улсаа дахин сэргээж хөгжиж чадаагүй нь бидний л буруу. Одоо хэний буруу вэ, энэ карт хэнд хэрэгтэй юм бэ гэх мэтээр  хоосон маргаж хэрэлдэх  цаг биш. Одоо яаж монгол үндэстнээ авран хамгаалах вэ, монгол хүний эрхийг хэрхэн хангах вэ, Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь гол чухал асуудал юм. Эдүгээ эрх чөлөөт ардчилсан Монгол улс маань гадаад харилцаагаа өргөтгөж энх тайванч олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж нэр хүнд нь олон улсын тавцанд өссөөр байна.Чухам ийм таатай нөхцөлд Монгол улс гадаадад амьдардаг эх орон нэгтгээ өмгөөлж хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Би ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангарын УИХ болон Ерөнхийлөгчид  өргөн барьсан энэхүү “Монгол үндэстний карта хэмээх хуулийн төсөл хэрэгжээсэй” хэмээн ерөөж байна. Гэхдээ бас манай төр засаг энэхүү саналыг нь хэрэгжүүлэхгүй орхичих вий хэмээн болгоомжилж байна. Учир нь би ч гэсэн залуудаа их сургуулиа төгсөж нутагтаа ирээд их л идэвхтэй ажиллаж төр захиргааны ажлын талаар саналаа дээд байгууллагад явуулдаг байлаа. Тэртээх наяад оны сүүлчээр би Сайд нарын Зөвлөлд Монгол улсын засаг захиргааны нэгжийг ийм олон 21 аймаг, 330  сум байлгахыг өөрчилж 5 аймаг, 49 хошуутай болгоё, төрийн зарим хуулиудад өөрчлөлт оруулъя гэх мэтийн саналуудыг явуулдаг байсан боловч огт хариу ирдэггүй байлаа.

Үе үеийн монголын ерөнхийлөгчид монгол айл бүхэн гэртээ Морин хуур залах тухай, мөн гэртээ болон албан байгууллагадаа Чингис хааны эш хөрөг залах тухай зарлиг гаргасан нь сайн хэрэг.

Гэхдээ би улсын ерөнхийлөгч зөвхөн ийм ажил хийгээд зогсохгүй, дараах ажлыг нэмж хийвэл зүйтэй юм болов уу гэж бодоод ажил хэрэгч саналуудыг Ерөнхийлөгчид явуулж байлаа. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчид Чингис хааны эш хөргийг дагалдуулан Чингис хааны дэлхийн хэмжээнд болон монголын хувьд байгуулсан гавьяа , сургаалийг товхимол болгон өгөх  тухай саналыг тавьж, тэрхүү товхимолд хэвлүүлэх Чингис хааны гавьяа, сургаалийн тухай нийтлэлийг өөрөө  бичиж хавсарган илгээсэн юм. Мөн Эзэн Богд Чингис хааны хөрөг, нэр төр, намтар түүхийг гүтгэх, доромжлох, хараах, гуйвуулах явдал гадаад, дотоодын ном, хэвлэл, кинонд сүүлийн 100 жилийн турш тасралтгүй  явж ирсэн тул энэ гүтгэлэг доромжлолыг зогсоож хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргах тухай саналыг 2022 оны 9-р сард илгээсэн юм. Гэвч огт хариу ирээгүй. Ямар ч ажил хэрэгжээгүй. Эзэн Богд Чингис хааныхаа үзэл санаа, сургаалийг орчин үетэй хослуулан хэрэгжүүлсэн бол хамгийн зөв төрийн бодлого болох байлаа. 2024 оны 3-р сарын 18-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчид Гадаад улсад амьдардаг монгол туургатны хэдэн зууны мөрөөдөл болсон Монгол улсаа зорьж ирээд Монгол нутагтаа амьдарч ажиллахыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэнд Монгол үндэстэн мөн гэсэн хөх карт олгодог болъё, Гадаадад амьдардаг монгол үндэстнээ эх орондоо хүлээн авч карт, иргэншил, тэтгэмж олгодог Израиль, Өмнөд Солонгос, Казахстаны туршлагыг нэвтрүүлье гэсэн санал явуулсан юм. Мөн  Монгол улсын Гавьяат цол, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан зарим хүмүүс гэмт хэрэг, хулгай хийж монгол төрийн шагналын нэр хүндийг гутааж байгаа тохиолдол гарч байгаа тул шагналын журамдаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатын цолыг хураана гэсэн заалт оруулах нь чухал байна гэсэн товч тодорхой, ажил хэрэгч амин чухал саналуудыг  тухайн үед Ерөнхийлөгчид явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй, ямар ч ажил хэрэгжээгүй өнгөрч билээ. Өнөөдөр Монголд амин чухал өчнөөн асуудал хэрэгжихгүй байгаа нь эх оронч сэтгэлгээ, хариуцлага сахилга бат, эв нэгдэл, хууль ёс, шударга ёс дутсанаас болж байгаа юм. Энэ бүх дутагдлаа арилгалж чадвал Монгол улс хөгжинө өө. Монголчууд минь. Эзэн Богд Чингис хааныхаа “Эдээр биеэ чимэхийг урьтал болгосноос Эрдмээр оюун билгээ гийгүүлвэл эрхэм сайн. Давшгүйг зорин давбаас оройд нь гарюу. Гэтлэшгүй мөрнийг зориглон гэтлэх аваас тэртээд гарюу” хэмээн зарлигласныг хэрэгжүүлцгээе.

Монгол туургатан мандан бадрах болтугай.

Хуульч, сэтгүүлч, зохиолч Доржийн СҮХБААТАР

"Үнэгүй хүүхдийн зуслан..."
Төр "Найрамдал" зуслангаа яая гэж байж нийслэл дахин нэг "ТӨРИЙН ЗУСЛАН" барих нь. Хөвсгөл далай дээр бас нэг ОУ-ын хүүхдийн зуслан шав тавиад цай, хадаг булчихсан байдаг...

Энэ зуслан төрийнх болсон хойно төрөхөөсөө үхэх хүртлээ авлигалд идэгдэх болно.

ТЭЗҮ-гээсээ төмс хүртэл, даргаасаа давс хүртэл, үйлчлэгчээсээ үзэмний шүүс хүртэл, махнаасаа манаач хүртэл атом, молекул бүхэнд нь авлигал, арын хаалга шингэсэн байх болно. Танилтайсан бол энэ зуслангийн жорлонгийн цаасыг нь ч болтугай нийлүүлчих юмсан.

1000 хүүхдийн бөгс, жилийн 365 хоног арчигдана гэхээр мөнгө гэдэг чинь ёстой л кассэт шиг хөврөх нь байна шүү дээ, төсвөөр урс...

Монголын сайд, дарга, УИХ-ын гишүүдийн хувьд хүүхэд бол арааны шүлс асгарам гоё бизнес, асар их мөнгө...Хүүхдийн нэрийг бариад явахад хэн үгүй гэх юм...

- БИ...

"Хүүхдийн сайн сайхны төлөө" нэртэй шахаа төрөөр дүүрэн байна. Монгол Улс 1 сая хүүхэдтэй. Нэг хүүхдэд 1000 төгрөгний "юм" төрийн нэрээр цор ганц удаа шахахад л тэрбумтан болно.

Ийм учраас Монголын төр хүүхдүүддээ маш их "хайртай" байдаг юм.

Төр хүүхдүүддээ хайртай боловч төрүүлсэн эцэг, эхчүүдэд нь даанч хайргүй дээ. Хүүхдийг нь хайрлах даа аав, ээжүүдийг нь татвараар гамгүй дээрэмдэнэ.

- Харав уу, эцэг эх чинь чамд мөнгө өгөхгүй байхад муу төр чинь чамд сар бүр чихэрний мөнгө өгч байна...

- Өлсөх вий дээ гээд үдийн хоол "үнэгүй" өгч байна...

- Өндөөр болоорой гээд үнээний хуурай сүү уулгаж байна...

Одоо үнэгүй зусланд амраах гэж байна шүү дээ, ах нь...

Үнэтэй юманд дургүй төр маань хүүхдийн зуслангийнхаа үнийг хамгийн багаар тогтоох нь мэдээж. Эндээс оочир дараалал гэдэг чинь орчлонгоор нэг юм болно.

Эхлээд хурган дарга нарын хүүхдүүд амрана. Мэдээж томчууд, сайд, УИХ-ын гишүүдийн маань хүүхдүүд улсын нэртэй улны зусланд амрахгүй шүү дээ. Гэх мэтээр урвуу мерит зарчмаар явсаар хэсгийн ахлагчдын ач, зээ нар амрана.

- Миний дүүгийн оочир 5 жилийн дараа юм байна.

- Төр засаг минь 3 жилийн дараа би хүүхэд биш болчихно шүү дээ...

Эндээс төрийн зуслангийн почоонк тэнгэрийн умдаг болж авлигал гэдэг зүйл чинь атгадаг гар нь болно шүү дээ.

...Ай төр засаг минь чи авлигалд цадах болоогүй юу...

Төрийн зуслан болсон хойно "төрийн түшээд"-ийн л зуслан болно.

126 маань 1000 почоонкны хэдийг нь аймаг, дүүрэг, сум, тойрогтоо үнэгүй тараах бол. Гэснээс зөвхөн хотын хүүхдүүд л амрах юм болов уу. Төр засаг маань хүүхдүүдээ хот, хөдөөгөөр нь ялгах муухай юм даа. Ялангуяа хүний эрх, тэгш эрхийн мэдрэмжтэй хүмүүс байж. Сонгуулийн царцаа гэдэг шиг зун бүр "бяцхан царцааны нүүдэл"-тэй болчих вий дээ.

Нийслэлийн өмч болохоор Иргэдийн төлөөлөгч 45-д маань бас хэдэн почоонк ногдох бол. Дүүрэг бүрт бас хэдэн почоонкны квот тогтоох бол. Урлаг, спорт, сурлагаар манлайлсан, өнчин өрөөсөн, өрөөл татуу хүүхдүүдэд "Үнэгүй амрах эрхийн бичиг" болж хэд нь очих бол...

Өө хөөрхий ингэсээр ер нь энэ зусланд мөнгө төлж амрах хүүхэд олдох нь уу, та минь ээ. Цаана нь 1000 хүүхдийн зардал, 100 багшийн цалин, 100 ажилчдын НДШ, ус, халаалт, тог, урсгал зардал дээрээс нь улстөрчдийнхөө шахааг хэн нь төлөх вэ, хүмүүс ээ...

Эцсийн эцэст хүүхэдгүй хүмүүс, хүүхдүүд нь томорсон хүмүүс, хүүхэд нь энэ зусланд хамрагдаж чадахгүй хүмүүс л бусдын хүүхдийн амралтын мөнгийг төлнө.

Ганц хүүхдээ энэ зусланд 7 хоног амраахын тулд, эсвэл танай хүүхэд энэ зусланд амрахгүй байсан ч та бусдын хүүхдүүдийн амралтын мөнгийг татвараараа насаараа төлнө гэсэн үг.

Учир нь энэ бол таны хүүхдийн зуслан биш "ТӨРИЙН ХҮҮХДИЙН ЗУСЛАН"...

Сэтгүүлч Ч.Явуухүү

Ардын намын зодоонд ард түмэн "үрэгдэж" эхлэв!
Ард түмэн Ардын намд итгэл үзүүлэхдээ, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа солонгоруулж, ажлын байр нэмэгдүүлж, хүний эрхийг хязгаарладаггүй, жижиг, дунд бизнесээ дэмжээд, ажил хийгээд өгөөч гэсэн. Харин Ардын нам яг эсрэгээр нь ажиллаж, иргэдийн орлого нэмэгдсэнгүй, үнэ өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, том төслүүдээ гацааж, эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойрхон болов.

Сонгуульд ялалт байгуулаад нэгхэн жилийн дараа Засгийн газар, УИХ-ын дарга аа огцруулаад, албан тушаал эрх мэдлийн төлөө алалдан тэмцэлдсээр өнөөдрийг хүрэв. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг засаг төр солигдох болгонд дагаад төрийн бүх шатанд ажил гацдаг, нэг хэсэг нь албан тушаал авах гэж, нөгөө хэсэг нь албан тушаалаасаа мултрах гэж явсаар төрийн бүх шатанд гацаа үүсгэнэ. Парламентын ордноос эхэлсэн Ардын намын зодоон одоо Хот руу орчихлоо, цаашид аймаг, сум гээд төрийн бүх шатанд очих нь. Нэг үгээр Ардын намынхан ард түмнээ бодох завгүй эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, албан тушаалын наймаа хийж, зодолдсоор хоёр жилийг үдэв. Монгол ардын намын зодооны гор гарч, өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд шилжилж, мах магнаг болж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. 2024 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа.

Ардын нам ердөө хоёрхон жилийн дотор гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын дарга сольж, түүнийгээ дагаад төрийн бүх бүтцэд халаа, сэлгээ хийсээр өдийг хүрэв.

Бүрэн эрхийнх нь тал хувь явчихсан байхад Ардын нам ард түмний амьдралыг сайжруулсангүй, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нэг ч олигтой шийдвэр гаргасангүй, улсынхаа хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт, том төслүүд хөдөлгөн ажлаа гацааж, албан тушаалаа булаацалдаж дуусаагүй байна. Одоо Ардын намынхан Улаанбаатар гэх том айлаар тоглож эхэллээ. Ардын намынхан үнэмлэхүй олонх болохдоо нийслэлд ч мөн ялалт байгуулж, нийслэлийг удирдаж байгаа. 2024 оны сонгуулиар нийслэлд ялж, хотыг тэр чигтээ МАН удирдаж байгаа. Хоёр жилийн турш парламент, Засгийн газраар тоглож, ээлж дараалан нэгнийгээ унагаж, эрх мэдлээ булаацалдсан бол одоо нийслэл рүү орж, Хотын даргаа чөлөөлөх шийдвэр гаргав. Ингэснээр дахиад дараагийн Хотын дарга, шинэ хотын дарга нь халаа сэлгээ хийсээр 2028 онтой золгох нь.

Үндсэндээ Ардын нам бүрэн эрхийнхээ хугацаандаа амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, албан тушаал, эрх мэдэл булаацалдсан дөрвөн жил өнгөрөх төлөвтэй.

Ард түмэн, шударга ёс гэсэн худал үгээр халхавчилсан харин эсрэгээрээ Ардын намынхан л сайхан амьдарч, хаана мөнгө байна тэнд Ардын намынхан алалцаж, хаана эрх мэдэл байна тэнд Ардын намынхан л тэмцэлдэж байгааг ард түмэн үзэж бас харж байгаа. Монголчууд, сонгогчид ухаантай болсон шүү, Ардын намынхаан.

https://news.mn/r/2867006/

Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх юу ч биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тайзнаас бууж, намын даргаа өгсөнөөс хойш яг зургаан сарын дараа түүний үеэл, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас огцорлоо. Тодорхой хэлбэл түүнийг огцрууллаа. Огцрох огцрохдоо “нөөцийн мах хулгайлсан” хэргээр. Монголчууд айлын гэрээс түүхий мах хулгайлсан хүнийг “улаан махны бузартай” хэмээн цээрлэдэг. Тэр байтугай мах худалдах, худалдаж авахдаа хүртэл хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийдэг. Урьд өмнө ийм хэргээр ажил албан тушаалаасаа бууж байсан нэг ч даргыг харсангүй.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч бямба гаригт “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах худалдаалдаг цэгүүдэд ажилласныхаа дараа Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. “Улс оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан бол одоо ард иргэдийхээ аягатай хоол руу орлоо” гэж хэлээд нийслэлээс зарласан төсөл, тендер болгоныг шалгахыг байгууллагынханд үүрэгдсэн.

Нийслэлчүүд өнгөрсөн онд 8000 тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 5000 тонныг нөөцөлжээ. Үүнээс 2500 тонныг борлуулсан тухай Татварын ерөнхий газар мэдээлсэн байна. Үлдсэн 2500 тонн нь сох дутсан, өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан. Иргэн Б 219 сая төгрөгөөр 15 тонн мах худалдаж авсан. Нөөцийн мах бэлтгэсэн 9 компанийн хоёр нь нэг хүний компани /Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаяр/ байна гэх мэтчилэн чих дэлдийж, нүүр улаймаар зүйлүүд яригдсан. “Гурилын хулгайчийн гуя цагаан” гэдэгчлэн Х.Баттулга гэдэг хүнд хийхгүй юм ч гэж алга даа.

Нөөцийн мах бэлтгэсэн ААН-үүдэд төсвөөс 6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 1,2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Үүнийхээ төлөө махны үнийг Засгийн газартай гэрээлсэн үнээр нийлүүлдэг. Энэ жилийн хувьд хонины махыг 13000, үхрийн махыг 15000 төгрөгөөр гэрээлсэн юм байна. Гэтэл тал нь алга болчихсон. Нөөцийн мах худалдаалдаг цэгүүд нь нөөцийн махгүй болсон, үхрийн мах кг нь 30 мянгаас даваад 40 мянга хүрчихсэн…

Энэ үндэслэлээр Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өглөө. Х.Нямбаатар дарга хариу мэдэгдэл хийлээ. “Зовлогыг маань хорьж чадах ч зориг зүрхийг маань хорихгүй шүү бацаан аа” хэмээн хэмээн лайв хийж цамналаа. Х.Нямбаатар 1978 оных, Л.Оюун-Эрдэнэ нь 1980, Н.Учрал 1987 оных. Насны зөрүү 10 хүрэхгүй. Гэхдээ энэ чухал биш. Гол нь улс төрийн, төрийн хүний хувиар эрхэлж байсан ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах, тэр хэмжээнд биеэ авч явах, хянаж сурах нь наад захын дадал юм. Албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой. Ард иргэдээ “ялаа” гэж үздэг ах, дүү хоёрт намын дарга аа “бацаан аа” гэх бол юу ч биш байх л даа. Гэхдээ иргэдийн, энэ этгээдүүдийг сонгосон, томилсон хүмүүсийн хэмжүүр арай өөр байх ёстой.

Х.Нямбаатар “Монгол улсад хууль цааз гэж байдаг бол эцэст нь тултал явна” гэж байх шиг байна лээ. Тэр нь харин зөв. Шалгах ёстой юм байвал шалгуулаад л гарах хэрэгтэй. Бухимдаад байх шаардлага байхгүй. Эхнээсээ шалгагдаад явж байгаа. Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам” төслийн хэргээр хорьж шалгаж байгаа. Эхнэрийнхээ компаниар дамжуулж тендер авсан, мөнгө угаасан хэргээр.  32 км замыг 2,3 их наяд төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Нэг метр замын төсөв 70 саяас давсан гэсэн үг. Тэгээд тэр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ямар ч хувь нэмэр оруулахгүй, тооцоолол байхгүй, судалгаа хийгдээгүй байна гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар, хэлсээр, шаардсаар байж ажлыг нь зогсоосон. Х.Нямбаатар харин “Би үхсэн ч Туулын хурдны замыг зогсоохгүй” гэж мэдэгдсэн. Зогсоохгүй гэсэн шалтгаан нь ч тодорхой болсон.

Нэг эрдэмтэй хүн “Их төсөвтэй ажлыг том, мега төсөл гэдэггүй юмаа. Төслийн үр өгөөж нь их байж том, мега болдог юмаа” гэж хэлсэн байна лээ. Х.Нямбаатар Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй том төсөвтэй хотын дарга байсан. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд байгаагүй том төсөвтэй Ерөнхий сайд байсан. Гэвч монголчууд болон нийслэлчүүдэд наалдсан зүйл нэгээхэн ч байхгүй.

Х.Нямбаатарын хотын дарга болоод л автобусны буудал дээр худалдаа хийж байгаа айлын авгай нартай хэрэлдэж эхэлсэн. Араас нь ТҮЦ эрхлэгчдийг амьжиргаанаас нь салгасан. Зүв зүгээр байсан бордюруудыг хуу татаж хаяад хятадаас авчирсан үйлдвэрийн боржингоор сольсон. Явган хүнийг замыг зам биш, там болгосон.

Ерөөсөө Х.Нямбаатар даргын гаргасан шийдвэр болгон иргэдийн эрх ашиг, амьжиргааг хөндөж ирсэн. Адаг сүүлд нь “махны хулгайгаар” ажлаа өглөө. Замын татвар, автомашины татварыг хэд дахин нэмчихээд тэр мөнгөөрөө бордюр шахна гэдэг арай л хэтэрсэн хэрэг байлаа. Ямартай ч Хэнтийн хоёр “бэрх”-ээс бид нэг хэсэгтээ ангижирлаа. Араас нь хаанахын ямар гээч "бэрх" нь ирэхийг харж л байя.

Сэмүүн