Nutag.mn

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон удирдлагын баг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан 20 гаруй удирдлага, албан хаагчтай уулзаж, төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлага, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт хийсэн судалгаа, хяналт-шинжилгээний үр дүнг танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, хэрэглэгч болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар төрийн байгууллагын үйл ажиллагааг үр дүнд суурилан төлөвлөх, хэрэгжилтийг бодит шалгуур үзүүлэлтээр үнэлэх, тайлагналын чанарыг сайжруулах нь төрийн бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх чухал нөхцөл болохыг онцолсон юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний уялдаа холбоог сайжруулах, эрсдэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, байгууллагын дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг нотлох баримтад тулгуурлан хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг зөвлөв.

Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлох, тайлан мэдээллийг бодит тоо баримтад үндэслэн гаргах, хэрэгжилтийн үр дүнг бодитой үнэлэх, байгууллагын нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах ажлын хүрээнд зохион байгуулагдав.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь 2,105 ам метр талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтыг хийж байгаа юм.

Барилгын ажлыг "Ди Би Ти Би" ХХК гүйцэтгэж, төслийг 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд аюулгүй, орчин үеийн шаардлага хангасан орчинд суралцах боломж бүрдэх юм.

Энхтайваны гүүрний эвдрэлийг шөнийн цагаар засаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн.

Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж дуусаад байна. Зүлгүүр, будаг болон тоноглол хийх ажил үлдээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөвсгөл нуурын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбосон зам тавьж байна
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох 32 км хатуу хучилттай авто зам тавьж байна. 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замыг барьж байна.

Эдгээр зам ашиглалтад орсноор жуулчид дөрвөн улиралд Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэнэ. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдал багасаж, хөрс, ургамлын доройтол буурч, байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн замыг Үндэсний их баяр наадмаас өмнө, Жанхай–Хатгал чиглэлийн зам наймдугаар сард ашиглалтад орно. Энэ амралтын өдрүүдэд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус аймагт ажиллажээ.

Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" наадамд 810 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Үндэсний сур харвааны тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрыг тодруулсан юм.

Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцов.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ӨДӨР ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ БАЙР ЭЗЭЛСЭН ХАРВААЧИД /ЭРЭГТЭЙ/

1-р байр       Галбадрах Даваасайхан, Хөвсгөл Шадарван цэц, Аймгийн мэргэн Спортын мастер, 38 оноо

2-р байр       Нармандах Алтансүх, Өлгийн мэргэчүүд баг, Монгол Улсын Мэргэн, 38 оноо

3-р байр       Бор Зоригтбаатар, Дорнод Хасбуу сурын холбоо, Монгол Улсын Тод харваач, 37 оноо

4-р байр       Дамиранбазар Дэмбэрэлсайхан, Орхон Хангарьд спорт хороо, Монгол Улсын Даян Мэргэн, 37 оноо

5-р байр       Дэмбэрэлдорж Мөнхсайхан, Сүлд спорт хороо, СХД Мөнх Цастын Цэц Спортын мастер, 37 оноо

6-р байр       Хаянхярваа Баттөр, Говь Алтай аймгийн уугуул, Дорноговь аймаг, Өнөд цэнгэлийн манлай ҮСХ, Говийн хөгжил эрин ХХК, Спортын мастер,  37 оноо

7-р байр       Моёор Нямтулга, Гаа-Эрдэнэ сум "Хараатын мэргэд" ҮСХ, Аймгийн мэргэн Спортын мастер, 36 оноо

8-р байр       Чулуун-Уул Өлзийбадрах, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбоо, Аймгийн Гарамгай харваач Спортын мастер, 36 оноо

9-р байр       Лхамжав Отгонбаяр, Орхон Хангарьд спорт хороо, Монгол Улсын Даяар Дуурсах Мэргэн, 36 оноо

10-р байр     Баатарсүрэн Отгонхүү, Дундговь аймгийн Их мандал зурхай ХХ, Аймгийн мэргэн Спортын мастер, 35 оноо

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ӨДӨР ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ БАЙР ЭЗЭЛСЭН ХАРВААЧИД /ЭМЭГТЭЙ/

1-р байр       Баян дүүрэн Аззаяа, Завхан аймаг Үндэсний харваачдын холбоо, Монгол улсын Гарамгай харваач, 38 оноо

2-р байр       Болдбаатар Учрал, Дундговь аймгийн Их мандал зурхай ХХ, Аймгийн Онч харваач Спортын мастер, 37 оноо

3-р байр       Баярсайхан Батцэцэг, СХД Монгол харвааны "Андууд" клуб,  Аймгийн мэргэн Спортын мастер, 37 оноо

4-р байр       Сүхбат Тогоохүү, Алдар спорт хороо Үндэсний сурын баг,  Аймгийн мэргэн Спортын мастер, 37 оноо

5-р байр       Батбаяр Нанжид, Дундговь аймгийн Их мандал зурхай ХХ, Аймгийн Гарамгай харваач, Спортын мастер 37 оноо

6-р байр       Батсүх Ганчимэг, Дорнод Баргудай мэргэн  Аймгийн мэргэн Спортын мастер, 37 оноо

7-р байр       Оюунжав Чинзүрх, Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбоо, Монгол улсын Гоц харваач, 37 оноо

8-р байр       Лувсанцэрэн Мөнхзул, Өлгийн мэргэчүүд баг, Аймгийн мэргэн Спортын мастер,  37 оноо

9-р байр       Наваантуяа Банзрагч, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбоо,ММонгол улсын Гоц харваач, 37 оноо

10-р байр     Гүмжав Эрдэнэтуул, Хэнтий аймаг Сэцэн ханы мэргэд харваачидын нэгдсэн холбоо,ИАймгийн Гоц харваач Спортын мастер, 36 оноо

НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөвсгөл нуур орчимд хаягдлын олон улсын стандартын байгууламж барина
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй, "Тогтвортой аялал жуулчлал" төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын хог хаягдлыг ангилан ялгана.

Дахин боловсруулах, хог хаягдлын эцсийн үлдэгдлийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр дарж булшлах, стандартын шаардлага хангасан хог хаягдлыг цэвэрлэх байгууламж хийж байна.

Бохир ус цэвэрлэх байгууламж нь аялал жуулчлалын бааз, үйлчилгээний байгууллагуудаас гарч буй шингэн хаягдлыг биологийн аргаар стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэнэ. Хог хаягдлын бүртгэл, мэдээллийн сан, хяналтын тогтолцоог сайжруулж, бохир усыг ил задгай асгах, хөрс ус бохирдуулах эрсдэлийг бууруулна.

Хөвсгөл нуурын усны чанар, экосистемийг хамгаалах, аялал жуулчлалын бүсийн ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон яамны удирдлагууд энэ амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.

Гүйцэтгэгч байгууллагын удирдлага, албан хаагчидтай ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна гэж тус яам мэдээлэв.

Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалт үргэлжилж байна
Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын нийт 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй 8 аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгожээ.

Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгаж, 65 нь үйл ажиллагаа явуулж байгааг тогтоов.

Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, 6 аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 8 аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэв.

Гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.

Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд улсын хэмжээнд үргэлжилж байна.

Консулын газрын асуудал ба үндсээр ялгаварлахгүй байх тухайд
Казакстаны консулын газрыг Баян-Өлгий аймагт байгуулах эсэхтэй холбоотой сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд маргаан, талцал өрнөж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын иргэдийн хооронд талцал, маргаан хурцдаж байгаа нь харамсалтай.

Угтаа Баян-Өлгий аймагт Казакстаны консулын газар байгуулах эсэх нь Монгол Улсын иргэн казак үндэстнүүдэд шууд хамааралгүй, харин аялах, арилжаа бизнес эрхлэх, амьдрах зэрэг болон бусад аливаа хэргээр Монгол Улсад, тэр дундаа Баян-Өлгий аймагт зорчдог Казакстан улсын иргэдэд хамааралтай юм.

Тухайлбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын албан ёсны вэб хуудаст “Консулын талаарх ерөнхий ойлголт” хэсэгт дараах тодорхойлолт байна.

“Consul” (consulere) - зөвлөх гэсэн утгатай латин үгнээс гаралтай - Консулын байгууллага, үйл ажиллагааны анхны хэлбэр эртний Грек “Проксен”, Ромд “Патрон” үүссэн. - Олон улсын худалдаа, далайн тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой. - Өөрийн улсын худалдаа, эдийн засаг, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.

Монгол Улсын олон улсын гэрээ болох 1963 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баталж, 1967 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон Консулын харилцааны тухай венийн конвенцын 5-р зүйлд мөн Консулын чиг үүргийг тодорхойлжээ. Уг конвенцод тодорхойлсон чиг үүргээс харвал консулын чиг үүрэг нь мөн л томилогч улсын иргэдэд чиглэгддэг. Тодруулбал:

5 дугаар зүйл: Консулын чиг үүрэг

Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно:

(a) томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;

(b) томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

(c) хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх;

(d) томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох;

(e) томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх;

(f) нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх;

(g) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causa тохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;

(h) томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;

(i) хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах;

(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх;

(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах;

(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх;

(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Уг асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан “Гадаад харилцааны яамны мэдээлэл” гэх тайлбар мөн цахим орчинд түгээд буй.

Уг мэдээллийг 2024 оны 9-р сараас одоог хүртэл Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй гэсэн тодотголтой “Nyamdavaa Ravdandorj” гэх Фэйсбүүк хаягт оруулсан бөгөөд Гадаад харилцааны яамны “Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia” гэх албан ёсны хаяг тус постыг бусдадтай хуваалцжээ. Харин, одоогоор яамны Фэйсбүүк хуудаст энэ мэдээлэл анхдагч эх сурвалж болж ороогүйгээс гадна яамны албан ёсны вэб сайт нь ажиллагаагүй байна.

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн бичсэнээр “Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулын төлөөлөгчийн газар багтана” гэжээ.

Түүнчлэн, тэрээр “Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг” гэж мөн тайлбарласан байна. Консулын харилцааны тухай конвенцын 1.1.(а) – д “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.

Эндээс харвал Казакстан улсын консулын газар байгуулах гэж байгаа нь манай улсад гадаад улсын консулын газар байгуулах гэж буй анхны тохиолдол биш ажээ. Түүнчлэн, БНХАУ болон

ОХУ зэрэг элчин сайдын яам нь нийслэлд буй улсууд өөр бус нутагт буюу Замын-Үүд болон Дарханд тус тус ерөнхий консулын газар ажиллуулж байгааг анхаарна биз ээ.

Харин, ийнхүү бусад улсууд элчин сайдын яамтайгаас гадна нийслэлээс бусад газар консулын газар байгуулан ажиллуулж буй практик байхад Казакстан улсаас хоёр улсын дипломат харилцааны хүрээнд Баян-Өлгий аймагт консулын газар байгуулах тухай асуудлыг “казак үндэстэн” – ий асуудал болгон буруутгаж байгаа нь бусдыг “үндсээр алагчилах” шинжтэй харагдаж байна.

Ялангуяа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” үүрэг бүхий УИХ-ын гишүүн ийнхүү алагчилсан буюу ялгаварлан гадуурхсан шинжтэй байр суурь, мэдэгдэл, тайлбар удаа дараа хийж буй нь ноцтой харагдаж байна.

Монгол Улсын олон улсын гэрээ болох Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц гэж байдаг. Уг конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2106 (XX) тоот тогтоолоор 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1966.05.03-нд гарын үсэг зурж, 1969.03.31-нд соёрхон батласнаар Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх Монгол Улсын олон улсын гэрээ болжээ.

Конвенцын I хэсгийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “арьс үндсээр алагчилах гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, БНХАУ, ОХУ зэрэг улсын хувьд нийслэлд элчин сайдын яам нь байх хэдий ч нутаг дэвсгэрийн бусад хэсэгт консулын газар байгааг зөвшөөрсөн атал Казакстан улсын консулын газрыг ийнхүү ялгаатай авч үзэж буй нь, эсхүл ялгаатай авч үзэхийг шаардаж буй нь үндсээр алагчлах шинжтэй эсэх, улмаар хүний эрхийн ноцтой зөрчил болж Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэх эсэхийг холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй болов уу.

https://gogo.mn/r/gejqwe

Зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ
Иргэд "102 Police" аппликейшн ашиглан зөрчил мэдээлж түүнээсээ урамшуулал авдаг болсон. Тухайлбал, замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж байгаа. Тэгвэл иргэн Г.Ринчин зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ.

Энэ тухай тэрбээр "Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавимаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш үе үеийн хотын дарга, засаглалын буруу учир "102 Police" аппликейшнаар торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Одоогоор тус өргөдөлд 278 хүн гарын үсэг зураад байгаа бөгөөд ирэх сарын 22-ныг хүртэл нээлттэй санал авах аж. Улмаар 33,000 хүн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм.

Иргэн та энд дарж  саналаа өгөх боломжтой

Элтон Жон Монголд ирнэ
Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер од болох уран бүтээлч Элтон Жон Монголд ирнэ. Учир нь тэрээр ирэх наймдугаар сарын 8-нд болох "The Hu" хамтлагийн 10 жилийн ойн "Чонон сүлд" тоглолтыг үзэхээр манай улсыг зорино гэдгээ хэлжээ.

Элтон Жон “The Hu” хамтлагийн фэн бөгөөд 2020 оноос хойш тус хамтлагийн уран бүтээлүүдийг сонсож, тоглолтуудыг үзэж буй аж.

Өдгөө 79 настай Элтон Жоны уран бүтээлийн санд 30 бүтэн цомог, 500 гаруй дуу багтдаг бөгөөд зохиосон, дуулсан дуунууд нь 40 гаруй жил Европ, Америкийн чатын дээгүүр бичигдсээр ирсэн юм.

Мөн “Грэмми”-гийн таван удаагийн шагналт, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, хоёр удаагийн “Алтан бөмбөрцөг” болон “Тони”-гийн шагналт, орчин үеийн хөгжмийн урлагийн нэр хүндтэй бүхий шагналыг хүртсэн уран бүтээлч билээ.